loading...
Бүх оддын тоглолт”-д 7 удаа оролцож байсан Хьюстоны хамгаалагч Трэйси МакГрэйди өнөөдөр Оклахоматай хийсэн тоглолтонд гэмтлээ.
МакГрэйдиг сүүлийн хэдэн улиралд гэмтэл зовоох нь элбэг болсон бөгөөд зүүн өвдөгний гэмтэл нь энэ удаа хэдэн тоглолт өнжөөх нь тодорхойгүй байна. Гэхдээ Ти-Макгүй Рокитс Оклахомад 8 дахь дараалсан ялагдлыг нь өглөө. Тэд түүхэндээ ийнхүү 10 дахь удаагаа 8-аас дээш дараалан хожигдож байна. Өнгөрсөн улиралд 0:8-аар гараагаа эхэлж байсан ба улирлын дундуур 14 дараалан хожигдож байлаа.
Зочлон тоглосон 3 тоглолтондоо бүгдэд нь хожигдоод байсан Юта энэ удаа талбайдаа Финиксийг хожлоо. Шакил О`Нил энэ тоглолтонд ердөө ганц удаа самбараас авчээ. Өмнө нь нэг удаа ийм статистик үзүүлж байсан нь 1999 оны 3 сарын 29-нд Ванкуверийн эсрэг тоглолтын үеэр юм байна. Мөн тэрээр өнгөрсөн тоглолтонд шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, талбайг чөлөөлөхдөө удсан бөгөөд үүнийх нь төлөө 25000 доллараар торгуулав. Өмнөхөн нь 35 000 долларыг мөн салхинд хийсгээд байсан.
Тони Паркерыг гэмтсэнээс хойш Спэрс 4-1 амжилт үзүүлээд байна. Грег Попович 634 дэх хожлоо авч, нэг багийг удирдаж хожил авсан амжилтаараа лигийн түүхэнд 3-т орж ирлээ. Түүний өмнө Ютатай 1002 хожсон Жерри Слоан, Бостонтой 795 хожсон Рэд Ауэрбэх нар байна. Харин Клипперс энэ улирал эхэлснээс хойш талбай дээрээ хамгийн олон буюу 8 тоглолт хийгээд байгаа ч ердөө ганц л хожжээ.
Өнөөдөр болсон тоглолтууд:
“Юта” – “Финикс” – 109:97 (23:32, 34:22, 26:23, 26:20)
Ю: Бузер – 21+15 самбар. Майлз – 21. Кириленко – 19.
Ф: Стадемайр – 30+8 самбар. Барнс – 19. Нэш – 14+8 дамжуулалт.
“Оклахома-Сити” – “Хьюстон” – 89:100 (30:32, 20:24, 19:25, 20:19)
О: Дюрант – 29. Грин – 16. Уэстбрук – 14.
Х: Скола – 23+9 самбар. Яо Мин – 19+12 самбар. Артест – 17+11 самбар.
“Клипперс” – “Сан-Антонио” – 83:86 (23:21, 15:22, 26:25, 19:18)
К: Мобли – 18. Каман – 17+13 самбар. Б.Дэвис – 11+8 дамжуулалт.
С: Мэйсон – 21. Данкан – 20+15 самбар. Финли – 19.
loading...





ooh yamar haramsaltai ym be bitgii udaasai t-mac irgej irne bhaa itgej bna. gemtel in gaigui bgasaida.
loading...