Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Монголын шатарчид амжилтаа ахиулсаар …

GD Star Rating
loading...

http://www.chessbase.com/news/2008/dresden/logo01.jpgМонголын шатрын шигшээ баг Германы Дрезден-д үргэлжилж байгаа шатрын 38 дахь Олимпиадын 5-р тойрогт хос ялалт байгууллаа. Дэлхийд чансаагаараа 47-д бичигдэж байгаа манай эмэгтэйчүүд энэ удаад чансаа өндөр Латвийн багийг 2,5-1,5-ын харьцаатай буулган авсан байна. Энэ тулаад манай №1 Мөнгөнтуул өрсөлдөгчтэйгээ тэнцэж, Янжиндулам хожигдон, харин Энхтуул, Мөнхчулуун нар тус тус ялалт байгуулснаар манай баг нийлбэр дүнгээр 22-р байр хүртэл дэвшээд байна. Дараагийн тойргийн өрсөлдөгчөөр Израилийн баг тодорлоо. Эмэгтэйчүүдийн тэмцээнийг 5 тойргийн дараа манай урд хөрш улсын шигшээ тэргүүлж байна. Манай эрэгтэйчүүд Болгарын хүчтэй багт хожигдсоныхоо хариуг Ливийн дөрвөлөөс авлаа. Монголын дөрвөн шатарчин бүгд ялалт байгуулснаар нийлбэр дүнгээр өмнөх тойрогтой харьцуулахад ирж12 байраар ахиулж 47-р байранд орж ирээд байна. Швейцар системээр 11 тойрог үргэлжлэх тэмцээний 6-р тойрогт манай баг Данийн хүчтэй шатарчидтай учраа таарлаа. Одоогоор эрэгтэйчүүдийн тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч ОХУ-ын дөрвөл өнгөрсөн Олимпиадын аварга Армен болон зохион байгуулагч орны багуудын өмнө хошуучилж байна.

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/97/Chess_Olympiad_Torino_2006.jpg/350px-Chess_Olympiad_Torino_2006.jpg

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: