loading...
Рональдо, Зиданы үед мандаж явсан алдарт Реал Мадрид одоогоор хямралд ороод байгаа. Испаний Эзэн хааны клуб Аваргуудын Лигт Ювентус-д хоёр дараалан хожигдсоноос гадна Ла Лигт амжилт муутай яваа. Багийн энэ хямралд Испанийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгэн дуугаар дасгалжуулагч Бернд Шустерийг буруутгаж байсан бөгөөд хамгийн сүүлд Вальядолидад хожигдсоны дараа тэдний тэвчээр барагдаж, Германы мэргэжилтнийг зайлуулахыг шаарджээ. Харин Реал-ын удирдлага Шустерт цаашид ч итгэж байгаагаа илэрхийллээ. Тус клубын спорт хариуцсан захирал Предраг Миятович дасгалжуулагчийнхаа ажилд бүрэн найдаж байгаагаа илэрхийлж, багийн сүүлийн үеийн амжилт муутай байгаад сэтгэл хангалуун биш байгаа ч Шустерын гүйцэтгэж буй ажилд итгэж байна гэж сэтгүүлчдэд албан ёсоор мэдэгдсэн байна. Бернд Шустер өнгөрсөн жил Реал Мадридын дасгалжуулагчийн ажлыг Фабио Капеллогоос хүлээн авснаас хойш 2008 онд багаа Ла Лигийн болон Супер Цомын болгосон, 2007 оны Испаний оны шилдэг дасгалжуулагчаар тодорч байсан туршлагатай мэргэжилтэн юм. Сонирхолтой нь, тэрээр тоглогч байхдаа Реалын мөнхийн дайсан Барселона-гаас урваж, Эзэн хааны клубт ирж байсан аж. Одоогоо Шустерийн баг Ла Лигт Барсагаас 5 оноогоор дутуу зөвхөн 4-т бичигдэж байгаа юм.
loading...




Реал одоо худлаа болсон. Өнгөрсөн улиралд Рүүд, Раул 2 цоорч баахан гоол хийж байж түрүүлсэн. Рүүдгүй Миерда худлаа.
Энэ жил Барса түрүүлнээ. Тодорхой
loading...
ene jil barca bhoooooo, realiin ene dasgaljuulagch gj hend ch tanigdaagui, turshlagagui yum awtsan, mongotei bayan bag bj arsene wengeria, ferguson ch yumuu sainuudiig ni mongoor zodood awahgui dee…..
loading...
REAL zugeeree iim zuil ali ch bagt bdag tegeed ch dasgaljuulagch uunees muu bagaa udirdval halah heregtei odoohondoo buh zuil gaigui bn
loading...
Real yag odoogiin baidlaar uneheer hund baigaa. Harin uvliin soliltsoogoor tomoohon naimaa hiichihvel ch harin uur bolno shuu.
loading...
Б.Шустерийг мэдэхгүй бана даа. Реалд ирэхээсээ өмнө тааруухан амжилттай нилээн хэдэн багийг шилдэгүүдийн тоонд оруулсан мундаг coach шүү. Тухайлбал La Liga – ийн Хетафэ гэдэг багийг. Тоглогчийн хуьвд ч гэсэн EURO 1980 онд түрүүлж байсан. Даанч тухайн үеийн шигшээгийн дасгалжуулагчийн бурууг хэлснээс болж шигшээгээс хөөгдсөн. Тэгсэн бол WORLD CUP 1982,86 – уудад ХБНГУ түрүүлэх байсан юм.
loading...
ee medku realiin uchiriig ni olohgui bga yum bish uu
loading...
за яахав энэ жил алдаа л биз…долоо дордож найм сэхнээ гайгүй. Өвлийн цонхооор нэг аргалаад, дараа нь зун нь том хөдөлсөн нь дээр байлгүй дээ. Одоо юу юугүй элдэв янзын тоглогч нар луу зүтгээд байвал тэрийгээ авлаа ч гэсэн баг эвээ ололцдог болтол бас хугацаа шаардана..Аль ч багт хямралын үе тохиолдоно, фэн нь л юм бол ийм үед л сэтгэл зүрхээрээ хамт байх хэрэгтэй шүү.
Аа харин тэр Болд-д хэлэхэд, Реал Рүүд-тэй Рүүд-гүй түрүүлж л байсан, дахиад ч түрүүлж чадна
loading...
real bol domogt bag medbvv ali ch club d ximral boldog ydaxgvi sergex bolnoo ok and nar mini boldod xelxed rvvd baisan baigaagvi real bol agyy club ok
loading...