loading...
Одоогоор ямар нэгэн баггүй байгаа Бразилийн супер од Рональдо зодог тайлсан хөлбөмбөгийн өөр нэгэн домог Зинедин Зиданы хамт Мароккод Ядуурлын эсрэг уриан дор нэгэн хандивын тоглолтонд оролцлоо. Рональдогийн найзууд Зиданы найзуудын эсрэг нөхөрсөг тоглолтонд Марта, Купе, Карембю зэрэг одод оролцож, 6-5-ын харьцаатай Бразилийн довтлогчийн багийн ялалтаар өндөрлөсөн байна. Гэхдээ зохион байгуулагчид сэтгэл дундуур үлдлээ. Учир нь тасалбарын үнэ дэндүү өндөр байсан тул цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн тал нь дүүрсэн байна. Рональдо, Зидан нар энэ тоглолтыг хэдэн жилийн өмнөө зохион байгуулж байгаа бөгөөд олсон 600 мянга гаруй евро-г НҮБ-ын ядуурлын эсрэг төслүүдэд зориулах аж. Энэ хоёр агуу тоглогч Реал Мадрид-д хамт тоглож байсан бөгөөд Зидан 2006 оны ДАШТ-ий дараа зодог тайлж, харин сүүлд АС Милан-д тоглож байсан Рональдо 9 сар гэмтлээ эдгээн, их спортод эргэн ирэх гэж оролдож байна.
loading...




Ronaldo ch aguu toglogch shuu R9 Milantai geree ni duuschihsan yum uu ugui biz dee
loading...
Zidan zodog tailaagui xol bombogoos xoogdson noxor shuu dee.
loading...
bitii shaa chamshig nusan taglaa hoogdson ugui ni meddin bish ene bol domog bolson togloch
loading...
yaaya ene 2 bol ugaasaa aimaar hen hen ni iluu geltgvi 2uulaa Domog
loading...
ronaldo domog shuu bandia zidane ch gsen beckham bur iluu
loading...