Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх » Самбо бөхийн ДАШТ-ээс таван медаль хүртэв

GD Star Rating
loading...

http://www.bel.ru/pics/news/2007/08/07/25627_63026.jpgЭнэ сарын 13-17-нд ОХУ-ын Санкт-Петербург хотноо самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ боллоо. Самбо бөх үүсч, хөгжсөний 70 жилийн ой тохиож буй нь энэ жилийн ДАШТ-ий тодотгол байв. Тиймээс ч урьд урьдынхаас олон орон, бөх оролцжээ. Манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй таван бөх хүч сорьж, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэй
52 кг (11):
1.Ерболат Баибатыров (Казахстан) 2.Валерий Сороноков (ОХУ) 3.Ислам Гасымов (Азербайжан), Андрей Курлыпа (Беларусь) 5.Дашдаваагийн Амартүвшин (Монгол)
Д.Амартүвшин Украины Гарчик Осипяныг хожоод Казахстан, Азербайжаны бөхчүүдэд ялагджээ.

57 кг (17): 1.Антон Машкович (Беларусь) 2.Олексей Полтавцев (Украин) 3.Тимур Галлимов (ОХУ), Вахан Варданян (Армен)…11.Дагвадоржийн Баярмагнай (Монгол)
Узбекистаны Рашан Туракуловыг хожсон Д.Баярмагнай Азербайжаны Элчин Майковт ялагдан тэмцээнээ дуусгав.

62 кг (19): 1.Илья Хлыбов (ОХУ) 2.Андрей Каштанов (Украин) 3.Азамат Мыканов (Казахстан), Хидехико Мацүмото (Япон) 5.Чимэд-Ёндонгийн Болдбаатар (Монгол)
Ч.Болдбаатар Азербайжаны Вугар Баирамов, Францын Антуан Лобрехт, Венесуэлын Лукас Боррегалес нарыг буулгаж аваад ОХУ, Казахстаны бөхчүүдэд ялагдан V байрт оров.

68 кг (25): 1.Сергей Шибанов (ОХУ) 2.Дамир Мухидов (Узбекистан) 3.Дмитрий Бабычук (Украин), Луис Адрианса (Венесуэл) 5.Санжаасүрэнгийн Мияарагчаа (Монгол)
С.Мияарагчаа Францын Альберт Гильям, Кыргызстаны Мирлан Эралите, Беларусийн Дмитрий Базылев нарыг хожиж, ОХУ, Украины бөхчүүдэд дийлдэн мөн медалиас мултрав.

74 кг (21): 1.Виктор Савинов (Украин) 2.Александр Шаров (ОХУ) 3.Георгий Георгиев (Болгар), Араз Мухтаров (Азербайжан)…21.Одсүрэнгийн Болд-Эрдэнэ (Монгол)
О.Болд-Эрдэнэ Узбекистаны Бахтияр Юсуновт ялагджээ.

82 кг (24): 1.Раис Рахматуллин (ОХУ) 2.Магомед Абдулганилов (Беларусь) 3.Акрам Ишов (Узбекистан), Владимир Головен (Украин)… 13.Бунддоржийн Жанчивдорж (Монгол)
Б.Жанчивдорж Германы Андреас Гриммийг хожиж, Казахстаны Жассулан Досымовт ялагдсан байна.

90 кг (20): 1.Андрей Казусенак (Беларусь) 2.Дорждэрэмийн Мөнхбаясгалан (Монгол) 3.Санмартин Эдарте (Испани), Эдуард Кургинян (ОХУ)

БНСУ-ын Жун Хун, Испанийн Эчарте, Японы Норитака Чибаг ялсан Д.Мөнхбаясгалан беларусь самбочид оноогоор хожигдон мөнгөн медаль хүртэв.

-100 кг (14): 1.Евгений Исаев (ОХУ) 2.Яухен Бядулин (Беларусь) 3.Благой Иванов (Болгар), Набимыхамат Хоркашев (Тажикистан)… 8.Пэрэнлэйн Батмөнх (Монгол)
П.Батмөнх Италийн Ангело Гидиниг хожиж, Тажикийн Хоркашевт ялагдан VIII байрт орлоо.

+100 кг (13): 1.Виталий Минаков (ОХУ) 2.Юрий Рыбак (Беларусь) 3.Иван Илиев (Болгар), Хадбаатарын Мөнхбаатар (Монгол)
Израилийн Давид Мамистваловыг хожсон Х.Мөнхбаатар хэсгийн аваргын төлөө Беларусийн самбо, жүдогийн шилдэг тамирчин Рыбакт ялагджээ. Хүрэл медалийн төлөө барилдаанд Венесуэлын Хуан Кастрог буулган авав.

Эмэгтэй
48 кг (10):
1.Елена Бондарева (ОХУ) 2.Келбет Нургазина (Казахстан) 3.Эрдэнэчимэгийн Номин (Монгол), Татьяна Москвина (Беларусь)
Залуу тамирчин Э.Номин 2007 оны ДАШТ-ий хүрэл медалиа хослуулав. Эхний тойрогт Казахын бөхөд  хожигдсон  тэрбээр венесуэль, серб самбочдыг буулган  медальд хүрчээ.

52 кг (13): 1.Снежина Василева (Болгар) 2.Луизана Кампос (Венесуэл) 3.Сузана Мирзоян (ОХУ), Ленания Мингазова (Казахстан)…8.Тавхайн Оюунсүрэн (Монгол)
Т.Оюунсүрэн Украины Ульяна Ремишкаяд хожигджээ.

56 кг (12): 1.Наталья Арановская (ОХУ) 2.Елица Ражева (Болгар) 3.Саяка Шёода (Япон), Хедриман Родригес (Венесуэл)

60 кг (11): 1.Мария Янчева (Болгар) 2.Якелина Лопес (Венесуэл) 3.Арина Пчелинцева (ОХУ), Катерина Пракаренка (Беларусь)…9-10.Батцогтын Буяндэлгэр (Монгол)
Б.Буяндэлгэр эхний тойрогт хийлээд ОХУ-ын бөхөд цэвэр хожигдсон байна.

64 кг (13): 1.Екатерина Голберг (ОХУ) 2.Адриана Черар (Румын) 3.Батбаатарын Сайнжаргал (Монгол), Алина Боикова (Украин)
Болгарын Ваня Иванова, Беларусийн Анастасия Лешкова нарыг хожсон Б.Сайнжаргал ОХУ-ын самбочид ялагдан, хүрэл медалийн төлөө барилдаанд Литвийн Лева Климашаускинийг буулган авчээ.

72 кг (8): 1.Светлана Галянт (ОХУ) 2.Мария Кузнецова (Беларусь) 3.Наталья Смаль (Украин), Невенка Чопович (Серб)

-80 кг (8): 1.Мария Оряшкова (Болгар) 2.Анна Субботина (ОХУ) 3.Ядмаагийн Дулмаа (Монгол), Марина Пришчена (Украин)
Я.Дулмаа Казахстаны Динара Оразбековаг хожоод ОХУ-ын Субботинад ялагдан, медалийн төлөө барилдаанд Литвийн Гинтаре Клишытег цэвэр ялсан байна.

+80 кг (5): 1.Ирина Родина (ОХУ) 2.Наталья Мельникова (Беларусь) 3.Ангелика Сопп (Эстони), Санта Пакените (Литва)

GD Star Rating
loading...
Самбо бөхийн ДАШТ-ээс таван медаль хүртэв, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Erdee says:

    Сайн Байна. Улам их амжилт гаргаараа! (3-н удаа 5-р байр эзлээд,. аз дутаж дээ)

    GD Star Rating
    loading...
  2. Dugeree says:

    boljiinshte uragshaaaaaaaaaaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: