loading...
Премьер лигийн 13-р тойрогт хэн хэн HOT, хэн хэн NOT байв?
Hot
- Криштиану Роналду
Сток Сити Манчестер Юнайтедын хувьд сул учраа байж болох юм. Гэхдээ 30 ярдын зайнаас чөлөөт цохилтоор гоол хийнэ гэдэг, ялангуяа тэр нь клубтээ хийж буй 100 дахь гоол байна гэдэг нь онцлохгүй байхын аргагүй явдал. Оны сүүлээр хийж байгаа энэ мэт түүний шилдэг тоглолтууд нь ФИФА-ын оны шилдэг хөлбөмбөгчин болоход ихээхэн түлхэц өгөх биз ээ.
- Габриэль Агбонлахор
Астон Вилла Арсеналтай хийсэн тоглолтын үеэр пенальти алдсан ч талбайд нь 2 гоолын давамгайлалтай хожсонд Агбонлахорын үүрэг роль ихээхэн бий. Тэрээр энэ Лхагва гаригт Английн шигшээ багт анхныхаа тоглолтыг Германы эсрэг хийх магадлалтай.
- Дирк Кюйт
Кюйт энэ улиралд урьд улирлуудаасаа илүү сайн тоглож байна. Энэ тойргийн Болтонтой хийсэн тоглолтонд ч тун сайн байлаа.
- Николья Анелька
Хэдэн тойргийн өмнө Анелькаг олон хүн шүүмжилж байсан. Олдсон боломжуудаа ашиглаж чадахгүй байна, ямар ч гоолын мэдрэмж алга гэх мэт. Гэтэл Франц эр сүүлийн тоглолтуудад гайхамшгийг бүтээж байна. Энэ тойрогт 2 гоол хийж, Премьер лигийг 12 гоолтойгоор тасархай тэргүүлж байна. Дидье Дрогбагийн нөөц гэхэд муугүй шүү. Дрогба ч гэмтэл бэртэл, форм, торгууль шийтгэл гээд Анелькад амрах чөлөө мөд олгохгүй шинжтэй.
- Стифен Айраланд
Манчестер Ситигийн хагас хамгаалагчийг магтахаас аргагүй. Уг нь гэрэлтэх ёстой од нь Робиньо байсан байх, гэвч түүний чадаагүйд Айраланд гялалзлаа. Гэхдээ Сити Халлд оноо алдсан нь тоогүй.
- Рой Кин
Дасгалжуулагч болсноосоо хойш ихээхэн шүүмжлэлтэй анх удаа тулгараад байсан Рой Кин тэрхүү шүүмжлэлд энэ тойрогт ямар ч гэсэн сайн хариу барьж, Сандерланд Блекбэрнийг хожлоо.
Not
- Фабио Капелло
Руни. OUT.Фердинанд. OUT. Ж.Коул, Э.Коул, Броун, Невилл, Харт, Хески, Харгривз. Бүгдээрээ OUT. Тэр ч бүү хэл Жеррард, Терри, Лампард 3 ч OUT. Тэгэхээр хэн үлдэх юм болдоо? Фабио Капеллогийн удирдсан Английн шигшээ Германтай хүндхэн тоглолт хийх нь дээ.
- Арсенал
Арсенал энэ маягаараа тогтворгүй тоглосоор байх аваас ирэх улирлын Аваргуудын лигт оролцохгүй байж ч магадгүй юм. Тэд долоо хоногийн дотор бүү хэл, 3 хоногийн тодор огт өөр тоглолт үзүүлж байна. Улирлын эхний 13 тоглолтынхоо 4-т нь хожигдож байгаа нь 1994-1995 оны улирлаас хойшхи хамгийн муу амжилт болоод байна.
- Робби Кин
Кин Ливерпульд цөөн хэдэн гоол хийсэн л дээ, гэхдээ тэр энд happy харагдаж чадахгүй л байна. Болтонтой хийсэн тоглолтонд ямар довтолгооныг гоол болгож чадаагүйг нь та бүхэн харсан байх. Хараагүй бол олж үзээрэй. Инээд хүрмээр.
- Хуерело Гомес
Уучламгүй тэнэг алдааны эзэн. Энэ нь Харри Реднаппын гайхамшигтай цувралыг тасалдуулж, анхны хожигдлыг нь амсууллаа. Магадгүй Реднапп өвлийн цонхоор Карло Кудичиниг ч юм уу багтаа элсүүлж болох юм.
- Сток Сити
Сток шинэ баг, Манчестер Юнайтед агуу баг ч гэсэн энэ нь 0:5-аар хожигдохыг хаацайлах явдал лав биш.
- Пол Инс
Эртний өрсөлдөгч Рой Киний багтаа хожигдох ёсгүй байсан. Гэвч хожигдсоноор Блекбэрн лигийн сүүлийн 3-т орж ирлээ.
loading...






Ronaldo tasarhai tasarhai. chamaig muuldag demjdeggui humuus olon bga ch. Uzuuleed uguurei huu min. Minii zurh setgel urgelj chamtai shu, chamaig uilhad uilj hojood goal hiihed chin userj tsovhordog unench fan chin shu. end mash olon hun chamd durgui bn. chi chadnaa ehleed world and european oni shildeg toglogch bolooroi daraa ni shigsheegee ahlaaad world and european avraga avaarai .
loading...
yana aa shigsheegee ahalval portugaliinhan gj neg super jujigchin super biye toogchid bolohne ongirch bgad onigoond orno doo aygui bol whahaha
loading...
hue shigsheegiin ahlagchiin tuuziig zuuj bga shd. nuno gomes quit hiivel ronaldo marvel capitain bolno. euro 2008-aar ahlagchiin tuuz zuusniig sanahgui bnu chi,
loading...
odoo evee olson yum chini bolie kk
loading...
zaza hehe. uugii uuchlaarai
loading...
c.raonaldo heze ch world cup awahgui amlii
loading...
eurog ch bas chadahguie ter zugr l zuurdiin od
loading...
za odoo ingej muulahaa bolie oo c.ronaldotoi arai gj evaa olsiin dahial heruul hiihiin nemer c.ronaldo sn ch gelee ter hezee ch KAKA’ shig bj chadahguin oilgomjtoi
loading...
Цоомоо Астон Виллагийн Агболлонхор биш Эшли Янг пеналт алдсан шдээ.
loading...