loading...
Аргэнтиний шигшээ баг Шотландын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр болсон. Үүний дараа нэгэн “сенсаацтай” мэдэгдлийг Шотландын дасгалжуулагч Тэрри Батчэр хийлээ. Тэрээр би Марадонаг хэзээ ч уучилахгүй. Тийм учраас би түүнтэй гар барихгүй гэсэн байна. Үүний учир юу вэ гэвэл 1986 ДАШТ-р Марадонагийн алдарт “Бурханы Гар”-р хийсэн гоолын ачаар Аргентинчууд Английг хожиж чадсан гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа биз ээ.
Үүний хариуд Марадона :
“Би Батчэрийг яагаад ийм авир гаргасаныг ойлгохгүй байна.Би Батчэртай гар барьсан ч бариагүй ч маргааш гэхэд амьд л байх болно. Тэр өөрийн амьдралаар би өөрийн амьдралаар явна гэлээ”.
Марадона шигшээ багийн “тоглогч” байхдаа олон улс дахь карьерынхаа хамгийн анхны гоолыг анх 1979 онд Шотландтай хийсэн тоглолтонд оруулж байсан бөгөөд “дасгалжуулагч” болоод хамгийн анхны тоглолтоо Шотландын эсрэг хийх гэж байна.
loading...



