Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » ЛеБрон хамгийн залуу “11 мянгатан”

GD Star Rating
loading...

Өнөөдрийн онцлох тоглогч бол яах аргагүй ЛеБрон Жеймс билээ. Кливленд 8 дахь дараалсан хожлоо авснаас гадна тэрээр лигт бас нэгэн рекордыг өөрийн нэр дээр болгон бичүүллээ.

11000 оноог хамгийн залуудаа авсан тоглогч нь одооноос эхлээд ЛеБрон болж байна. Ер нь Жеймс хамгийн залуудаа гэсэн тодотголтой рекорд болгоныг шахуу шинэчилж байна. Нью-Жерситэй хийсэн тоглолтонд 11000 дахь оноогоо авах үедээ Жеймс 23 нас 323 хоногтой байв. Харин Коби Брайант 25 нас 99 хоногтойдоо 11000-ын босгыг алхаж байсан байна.

Харин өнөөдрийн хамгийн олон  оноо авсан тоглогч нь Торонтогийн Крис Бош байв. Тэрээр 40 оноо авсан ч нэг хүний сайн тоглолтоос 3 хүний дажгүй тоглолт илүү гарч, Льюис, Туркоглу, Нельсон нарын тус бүр 22 онооны ачаар Орландо Торонтог хожлоо.

Кевин Гарнетт 1 тоглолт өнжих шийтгэл хүлээсэн эзгүй үед Бостон Селтикс Нью-Йорк Никсээр ээлжит хожлоо авлаа.

Индиана – Атлантагийн тоглолтын үеэр Хоуксын довтлогч Эл Хорфорд шагайндаа гэмтэл авчээ. Түүний гэмтлийн зэрэг тодорхойгүй байна. Хоукс Жош Смитээ алдаад байгаа бөгөөд Хорфордын гэмтэл удаан хугацааных байвал тэдэнд энэ нь хүндээр тусах болно.

Вашингтон Майамид хожигдсоноор 1-7 болж, 1999 оноос хойшхий хамгийн муу эхлэлээ хийж байна. Энэ тоглолтонд Хитийн Шон Мэрион 11 сарын 1-нээс хойш анх удаа нүүрэндээ хамгаалалтын маскгүй тоглолоо.

Денвер яг хэрэгтэй тоглогчоо олж чадсан юм байх даа. Биллапс ирснээс хойш тэд 7 тоглохдоо 6 хожоод байна. Маргааш Сан Антионотой хэрхэн тоглохыг нь харцгаая.

Том залуусаар дүүрэн Лос Анжелес Лейкерс жижигхэн Бухнуудыг самбар дор илүүрхэн тоглосоор хожлоо. “Бид аль болох талбайн дотор хэсгээс довтлохыг хичээсэн. Энэ нь ч амжилттай боллоо” хэмээн Фил Жексон ярьжээ. По Газолийг Гуден ч, Ноа ч хамгаалж чадсангүй, 34 оноо авахуулжээ. Харин 21 настай Эндрью Байнум 1000 дахь самбараас бөмбөг авалтаа хийсэн байна. Ингэснээр энэ амжилтанд залуугаараа хүрсэн тоглогчдын 8-д бичигдлээ. Фил Жексон хуучин баг Буллзынхаа эсрэг 12-5 гэсэн амжилттай байна. Энэ тоглолт Буллзын 7 дараалсан зочлон тоглолтын эхнийх нь байлаа. 11 сарын сүүлд 30-нд Филадельфид зочилсноор тэдний энэ урт аялал дуусна.

Голден Стэйтэд нэгэн шинэ од гарч ирлээ. Драфтлагдаагүй шинэ тоглогч Энтони Морроу өнгөрсөн Бямба гаригт лигт анхны тоглолтоо хийхдээ 37 оноо авч, олныг алмайруулж байсан бол өнөөдрийн тоглолтонд 25 оноо авлаа. Ингэснээр тэд Портлэндийг талбайдаа 7 дахиа дараалж хожлоо.

Өнөөдөр болсон тоглолтууд:

“Орландо” – “Торонто” 103:90 (21:26, 24:19, 28:22, 30:23)

О: Льюис, Туркоглу, Нельсон – 22 оноо. Ховард – 18.

Т: Бош – 40 + 18 самбар. О’Нил – 16 + 10 самбар.

“Индиана” – “Атланта” 113:96 (32:25, 29:23, 27:25, 25:23)

И: Грэнджер – 34. Нестерович – 21. Мерфи – 10 + 19 самбар.

А: Джонсон – 25. Уильямс – 14. .

“Шарлотт” – “Даллас” 83:100 (10:28, 25:27, 23:19, 25:26)

Ш: Огастин – 21. Фелтон, Браун –  11. Дадли – 10

Д: Новицки – 32. Ховард – 21. Терри – 15

“Вашингтон” – “Майами” 87:94 (17:23 24:20, 26:30, 20:21)

В: Джеймисон – 25 + 12 самбар. Батлер – 21 + 12 самбар. Янг – 12

М: Уэйд – 19 + 10 дамжуулалт. Чалмерс – 15.  Хэслем – 12 + 11 самбар.

“Бостон” – “Нью-Йорк” 110:101 (26:28, 30:19, 33:30, 21:24)

Б: Пирс – 22. Перкинс – 16. Рондо, Аллен – 15.

Н: Чендлер – 23. Рэндольф – 18.

“Нью-жерси” – “Кливленд” 82:106 (28:26, 24:23, 13:28, 17:29)

Н: Харрис – 23. Лопес – 15 + 13 самбар. Картер – 12. Дулинг – 10

К: Джеймс – 31. Уильямс, Уэст – 16. Илгаускас – 13

“Мемфис” – “Сакраменто” 109:94 (32:25, 32:22, 26:24, 19:23)

М: Гэй – 22. Уоррик – 21 + 10 самбар. Газоль – 16.

С: Сэлмонс – 18. Хоус – 14. Джексон – 13.

“Денвер” – “Милуоки” 114:105 (34:26, 30:24, 27:23, 23:32)

Д: Клейза – 25. Энтони – 17. Джонс – 15. Нене – 13.

М: Белл – 25. Крошир – 17. Александер – 14.

“Лейкерс” – “Чикаго” 116:109 (30:29, 31:27, 29:18, 26:35)

Л: Газоль – 34. Брайант – 23. Байнэм – 18.

Ч: Роуз – 25. Гордон – 23. Грэй – 11

“Голден Стэйт” – “Портленд” 111:106 (24:27, 27:22, 29:24, 31:33)

Г: Морроу – 25. Джексон – 20. Маггетти – 20. Биедриньш – 17

П: Оден – 22 + 10 самбар. Рой – 22.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: