loading...

(olympic.mn) Спортын анагаах ухааны төв нь Монголын тамирчдыг дэлхий, тивийн тавцанд өндөр амжилт үзүүлэхэд хувь нэмэр оруулах, бэлтгэл сургуулийг нь эмнэлэг, хяналтаар хангах, тамирчдын ачаалал, биемахбодийн үзүүлэлтүүдийг хянах, гарсан өөрчлөлтүүдийг эмчлэх, засах зэрэг үндсэн зорилготой эмнэлэг-биологийн иж бүрэн төв юм. Тус төв 2008 оны 6 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн. Монголын Үндэсний Олимпийн Хорооны байрны дэргэд оршдог. Та бүхэн бидэнтэй харилцахыг хүсвэл 345284 дугаарын утас, факсаар бидэнтэй холбогдоно уу.

Энэ төв нь 14-15 төрлйн үзүүлэлт гаргах биохимийн шинжилгээний лаборатори, Тамирчдын ажиллах чадвар бэлтгэлжилтийн түвшинг тодорхойлох тоног төхөөрөмж бүхий кабинет, тамирчдад нэмэгдэл тэжээлийг судас болон булчинд хийх тарианы өрөө, мөн тамирчдын техник, тактиктаа анализ хийх танхим, , тамирчдад төрөл бүрийн цахилгаан шарлага, массаж, зүүгээр эмчлэх физик эмчилгээний иж бүрэн кабинет, байгалийн наран шарлагын лоож зэрэг эмнэлэг-биологи, сувилалын иж бүрэн үйлчилгээний танхимуудтай.

СЭТГЭЛ ЗҮЙН БЯСАЛГАЛЫН ТАНХИМ
Спортод өндөр амжилт гаргахад нөлөөлдөг салшгүй чухал хүчин зүйлийн нэг нь сэтгэл зүйэ бэлтгэл. Энэ танхим нь тамирчдыг тэмцээн, уралдаанд оролцохын өмнө нь сэтгэл санааг нь төвлөрүүлэх, сэтгэл зүйн хувьд тогвортой болгоход чиглэсэн үйлчилгээ үзүүлэх юм. Энэ үйлчилгээг тус төвд байрлаж байгаа тамирчид хуваарийн дагуу тогтмол авах боломжтой бөгөөд мэргэжлийн сэтгэл зүйчид эмчилгээ хийж зөвлөгөө өгнө. 
Спортын анагаах ухааны төв нь нэг дор 50 хүн хүлээн авах хүчин чадалтай зочид буудалтай. Төвийн 3-5 давхарт байрлах буудлын өрөө нь нэг ба хоёр хүний гэсэн ангилалтай. Зочид буудлын энгийн стандарт өрөөний жишгээр тоноглогдсон энэхүү буудалд та тав тухтай амарч, үйлчлүүлэх боломжтой.

Өдрийн 3 удаагийн хоолоор үйлчлэх зоогийн газар нь нэгдүгээр давхарт байрладаг. Нэг дор 50 хүн зэрэг хооллох хүчин чадалтай. Та бүхэн Герман тогоочийн гараа гарган хийсэн амт, чанар, сайтай хоолоор үйлчлүүлэх боломжтой. Хоолны орц, илчлэгийг байрлаж байгаа тамирчдын бэлтгэлжилт, биеийн байдлын онцлогт тохируулан бэлтгэдэг.
loading...




bolj l baina shdee. Amjilt khusei.
Er ni ene 4 jild Olympiin khoroo sain ajillasan bainaa.
loading...
tamirchiddaa amjilt xusiy!
loading...
ene tegeed l sportiin khoboodyydda ynerkheed money nekekh yum baigaa biz yne etreg ni ker yum bol yaj medeelel olj avak yum bol doo
loading...
iimerhuu sportiin beltgeljiltiig hangah tub neesen ni sain bn a.gehdee end chin jinhene beltgegdsen bolobson huchin baigaa yumuu.hedhen deed alban tushaaltan ni yugaa hiihee medehgui suuj bdiin bishuu.ter sportiin anagaahinn angi gej neesen ter shine bolobson huchinguud chin hiij bga yu?ter oyutnuudaa sain surgaj bolobsruulj chadalgui sportiin anagaahiin angi gedeg ner tomiyonii tuluu dagbasuren bagsh l huls huchee baran hund adlagdan ybj bj neesen angi ni odoo tugsuh ni tugsuud mergejleeree ajlay gesen huleej abah baiguullaga ch bhgui bugd nariin mergejliin emch hiiheer huduu oron nutag ruu ybtsgaasan.ene met ehleed bolobson huchnee beldeegui baij iim tub bariad ch yalaa daa.teged ene buudal dotor ni baigaa ni sonin sanagdaj baina.ene chin tamirchdad uilchleh gazar bolohoos bish zahiinhun ordog den buudal bish biz dee.zugeer mungu oloh gesen heregsel bolgohoo boliod tamirchdadaa hursen l yum hiij uzeerei.
loading...
vne huls n yamar baidag yum boloo sportoor hicheelledeg yamar ch hvn ochood bertel gemtelee vzvvlj boloh uu
loading...