Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 8.Булангууд, Ярилцлага » Д.Алвес : Бид Аваргуудын лигт түрүүлэхэд бэлэн

GD Star Rating
loading...

http://img.skysports.com/08/07/218x298/daniel-alves_997668.jpgБразилийн шигшээ болон Барселона багийн хамгаалагч Даниел Алвесийг өдгөө мэдэхгүй хөлбөмбөг сонирхогч байхгүй бизээ. Нутгийнхаа Бахиа клубээс карьераа эхлүүлж ,удалгүй хувь заяаны их дуудлагаа хүлээн авч Испанийг зорьсон бяцхан хүү Алвес дэлхийн шилдэг тоглогчдын нэгэнд зүй ёсоор тооцогдож байна. Энэ зун хийгдсэн наймаанууд дундаас хамгийн амжилттай яваа Бразил хүү , Каталоны багийн салшгүй нэгэн хэсэг альхэднийнэ болжээ. Ингээд түүний саяхан өгсөн ярилцлагыг орчуулан хүргэе..

Дани ,Бахиагаас Севилья -д ирэхдээ та дөнгөж 19 -тэй байсан , энэ шилжилтийнхээ талаар дурсаач ?

Бразилд тоглож байх үед надад Өмнөд Америкийн U-20 тэмцээнд оролцох завшаан олдсон юм. Ер нь европын скаутууд энэ тэмцээнийг их анхааралдаа авдаг юм билээ. Би чадах чинээгээрээ ч хичээж сайн тоглосон , удалгүй тэмцээний дараа Севлья багийнхан надтай уулзаад гэрээ байгуулах хүсэлтэйгээ хэлсэн. Ингээд өвлийн наймааны цонх хаагдахаас өмнө 2 клуб тохироцоонд хүрч ,би нарлаг Испанийг зорьсон юмдаа.

Шинэ багтайгаа ямархуу амжилт гаргана гэж бодож байсан бэ. УЕФА -н цомд хоёр жил дараалан түрүүлнэ гэж төсөөлж байв уу ?

Ийм том тэмцээнд дараалан түрүүлнэ гэж ёстой төсөөлөөгүй. Намайг ирэх үеийн багийн маань гол зорилго дээд лигтээ үлдэх л байсан ,гэвч бага багаар бид хүчирхэгжин дэвшиж хажуугаар нь би ч бас олон зүйлийг суралцсан ,энэ бол миний амьдралдаа хийсэн маш том алхам.

Тэрхүү хүчирхэгжилтэд хамгийн их нөлөөлсөн зүйлсээ тодруулахгүй юу?

Мэдээж хэрэг шинээр авсан авьяаслаг тоглогчдын нөлөө байгаа ч гэхдээ багийн эрч ,урам зориг бидний амжилтанд илүү их хэрэг болсон гэж би боддог. Бидний үзүүлсэн амжилт ,эрч хүчтэй тоглолт Севилья гэдэг багийг ямар түвшинд байгааг хүмүүст мэдрүүлсэн болов уу.

Шинээр ирсэн тоглогчдын тухайд , хэний наймаа таныг гайхшруулж чадсан бэ ?

Фредерик Кануте. Өмнө нь Тоттенхэм дахь тоглолтыг нь харж байгаагүй болоод ч тэр үү ”ийм өндөр хүн , ийм сайн техник ,хөдөлгөөний эвсэлтэй байж болдог юм байхдаа’ ‘гэж гайхаж билээ. Дараа нь Луйс Фабиано ч ирсэн удалгүй тэр хоёр бусад багуудын ‘зүрхэнд шар ус хуруулсан’ гайхалтай хослол болсныг та нар мэдэж байгаа байх.

2003 оны Залуучуудын ДАШТ -н үеэр Севилья -тай хэр зэрэг холбоотой байсан бэ ?

Андулузын баг миний хэрхэн сайн тоглохыг ажиглаж байсан байх. Өмнөд Америкийн АШТ -н дараа Бахиа намайг зээлээр 1 жил л явуулах бодолтой байсан ч Севилья -н агентууд эцсийн дүнд бүхнийг өөрсдийнхөө талд шийдэж чадсан юмдаа

Бразилийн үндсэн шигшээд багтах гэж бүтэн 3 жил хүлээснээ юу гэж тайлбарлах вэ. Хэр зэрэг өөрчлөлт мэдрэгдэж байв ?

Бразилд байхад миний тоглолтыг ихэнх хүмүүс мэддэггүй байсан , ийм байхад яаж шигшээд дуудагдах билээдээ. Харин Испанид бүх зүйл өөрчлөгдсөн. Миний амжилттай тоглолтыг мэргэжилтнүүд тэр дороо л анзаарч , шар өмсгөлийг өмсөх болсон юм. Шигшээ багтайгаа альхэдийнэ нэг тэмцээнд түрүүчихсэн болохоор одоогийн миний зорилго бол байрлал дээрээ тогтволтой тоглох л байна.

Копа Америка 2007 тэмцээний филанд Аргентиний хаалганд гоолдсон нь таны карьерын хамгийн оргил мөч байх ,тийм үү ?

Мэдээж хэрэг тийм том тэмцээний шигшээд ,дээрээс нь Аргентиний хаалганд гэдэг чинь ямар сайхан байх билээдээ, үнэхээр мартагдашгүй мөч байсан. Тэр тусмаа миний анхны олон улсын том байсныг ч хэлэх үү. Дээрх тулаанд бид Бразил маяг ,Бразил гайхамшгаа мэдрүүлсэн гэж би боддог.
http://en.ce.cn/sports/soccer/200807/02/W020080702511526258689.jpg1994 -с 2006 оныг хүртэл бүтэн 12 жил A Seleção -н баруун жигүүрт нэгэн эрхэм ноёлсон. Мэдээж Кафу. Энэ олон жилд түүний байрлал дээр илүү сайн ,хүчтэй өрсөлдөгч яагаад гарч ирээгүй гэж бодож байна ?

Кафу шиг гайхамшигтай хүний талаар тайлбар хийхэд хэцүү л юм. Тэр угаасаа бусдыг дагуулж ,бүхнийг тэргүүлж байхаар төрсөн онцгой нэгэн. Ийм ч учраас энэ олон жил өндөр түвшинд тоглосон байх. Роберто Карлос зүүн жигүүрт ямар байдаг билээдээ тэрэн шиг л. Энэ хоёр бол Бразилийн шигшээн нэгэн үеийг тодорхойлж байсан хүмүүс. Ихэнх тамирчдын карьер нэг дээшилж ,доошлэх гэх мэт хэлбэлзлэлтэй байдаг бол Кафу ,Карлос хоёр бол өөр хүмүүс. Тэднийг залгамжлах залууст үлгэр дуурайл болох маш их зүйлс бий.

Таныхаар баруун жигүүрийн шилдэг залуус хэн хэн байна ?

Яг одоогоор хэд хэдэн тоглогчид маш сайн формтой байгаа. Интерийн Майкон ,бас Челсигийн Беллети. Минийхээр Хулиано баруун жигүүрээс илүү хагас хамгаалалтад сайн тоглох юм шиг санагддаг. Эдгээрээс гадна нилээд олон шилдэг хамгаалагчид ч байгаа.

Яг үнэнийг хэлэхэд шигшээ багаас илүү , клуб дахь таны хамгаалалтанд үүрэх хариуцлага илүү байдаг юм шиг ээ ?

Севилья ,Барселона -д ч Бразилийн шигшээд ч байрлал бүр нь өөр өөр байдаг юм. Удирдлагад нь ажиллаж байгаа дасгалуулагч бүрийнхээ зааж зөвлөсөн ёсоор ,аль болох тогло гэсэн байрлалд нь бэлтгэж , зөвлөгөөг нь дагадаг юм.

Каталоны багт ирээд цөөнгүй сарыг өнгөрөөлөө ,Пэп Гуардиола -н арга барилийн талаар юу гэж бодож байна даа ?

Пэп маш их зоримог шийдвэр гаргадаг , тэр энэ гэлгтэй идэвхгүй байгаа хэнийг л бол хэнийг сэлгээнд суулгаж чаддаг учир бид маш их хичээх шаардлагтай болдог юм. Түүний барга барилд надад харшлаад байх зүйл байхгүй. Гуадиола бол хөлбөмбөгийн үнэхээр нарийн мэдрэмжтэй нэгэн ,түүний авьяасан чадвар дэлхийд гайхагдана гэдэгт би итгэлтэй байна

Франк Райкаардын үеийн гайхамшигт ‘Барса’ -тай та хэд хэдэн удаа таарч байсан байх. Тэр үеийн багийн амжилтыг одоо та нар давтаж чадах болов уу ?

Тоглогч ,дасгалжуулагч бүр л ялалт амжилтийн төлөө тэмцдэг болохоор тэр үеийнхтэй харьцуулах хэрэггүй болов уу. Тухайн үед Барса үнэхээр үзүүштэй хөлбөмбөгийг үзүүлж ,гайхалтай амжилтыг гаргасан. Бид ч тийм зүйлийг хүсэж байна.

Аваргууын лиг бол Барса -н фенүүдийн үргэлж хүсэн хүлээдэг зүйл. Энэ улиралд та Барселон хотдоо энэ цомыг авчирч чадна гэж амлаж чадах уу ?

Мэдээж Барса бол агуу баг учраас үргэлж түрүүлэх боломжтой багуудын тоонд багтдаг. Гэхдээ орон орны шилдэгүүд өрсөлддөг болохоор энэ бүхэн тийм ч амар биш. Энэ бол жинхэнэ шугарга өрсөлдөөн , бид хэнээс ч айхгүй үзэлцэхэд бэлэн байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. moses says:

    Дани Алвес чамд бид итгэж байгаа шүү. Бидэнд олон цом авчирч өгөөрэй.
    Ялангуяа Ла Лиги

    GD Star Rating
    loading...
  2. batu says:

    sain yum shig bnale ene nuhur

    GD Star Rating
    loading...
  3. Mongol says:

    Brazil-d xezee sain xamgaalagch baisan yum.

    GD Star Rating
    loading...
  4. KAKA' says:

    yahaaraa bj boldoggui yum lucio cafu edar hamgaalagch bish uu

    GD Star Rating
    loading...
  5. batunaw says:

    naad erguu mongol chini ydag dagz ve braziliin hamgaalaagchid bugd sn medoo alia chin

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: