Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Армений баг ОХУ-ын шигшээг яллаа

GD Star Rating
loading...

http://www.chessbase.com/news/2008/dresden/logo01.jpgГерманы Дрезден хотноо үргэлжилж байгаа шатрын 38 дахь Олимпиадын 7 дахь өдрийн гол тулаан 2006 оны Олимпиадын аварга Армен, дэлхийн чансааг тэргүүлэгч ОХУ-ын эрэгтэй шигшээ багуудын хооронд боллоо. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан шатрын агуу хоёр гүрний өрсөлдөөнд экс дэлхийн аварга Владимир Крамни к тэргүүтэй манай хойд хөрш улсын баг 2,5-1,5-ын харьцаатай тэмцээний анхны ялагдлаа хүлээсэн байна. Крамник, Свидлер, Яковенко нар тус тус өрсөлдөгчидтэйгээ тэнцэж, харин 3-р ширээн дээр дэлхийн №23 Александр Грищук өөрөөсөө 60 гаруй байраар дор бичигдэж байгаа Габриэль Саргсиян-д бууж өглөө. Хойд хөршүүдийн хувь заяаг манай шатарчид хуваалцлаа. Польшийн эсрэг тулаанд их мастер Хатанбаатраас бусад нь хожигдсоноор Монголын шигшээ 3-1-ийн харьцаатай тэмцээний 3 дахь ялагдлаа хүлээж, 39-өөс 54-р байр хүртэл буугаад байна. Манай шатарчид 11 тойрог үргэлжлэх тэмцээний 8-р өрөгт Индонезийн багтай өрсөлдөнө. Эрэгтэйчүүдийн тэмцээнийг Армений шигшээ хошуучилж, араас нь Герман, Израиль, Францын багууд нэхэж байна.

Монголын эмэгтэй баг энэ өдөр Унгарын хүчтэй дөрвөлийн эсрэг мөн адил ялагдал хүлээлээ. Манай №1 их мастер Мөнгөнтуул энэ тойрогт өнжиж, 4-р ширээн дээр өрсөлдсөн Мөнхчулуун өрсөлдөгчөө ялж, харин бусад нь хожигдсоноор Унгарчууд 3-1-ээр ялалт байгуулсан байна. Манай баг одоогоор 4 ялж, 1 тэнцэж, 2 хожигдсон амжилттай 22-р байранд бичигдэж байгаа юм. Тэдний дараагийн өрсөлдөгчөөр Вьетнамын шигшээ тодорлоо. Эмэгтэйчүүдийн тэмцээнийг Хятадын шигшээ итгэл төгс тэргүүлж байна. Манай урд хөршүүд энэ өдөр АНУ-ын багтай 2-2-ны харьцаатай тэнцсэн хэдий ч Украинаас нэг оноогоор илүү нэгт яваа бол манай хойд хөршүүд тэднээс хоёр оноогоор дутуу гуравт бичигдэж байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: