loading...
Английн шигшээ болон Лондоны Арсенал багийн жигүүрийн довтлогч Тео Уолкотт шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд Германы эсрэг хийх тоглолтын өмнө гэмтэл авч, хамгийн багаар 3 сар талбайд гарч чадахаа больсон явдал Их Буучдын дасгалжуулагч Арсен Венгерийг багагүй буухимдуулаад байна. Францын мэргэжилтэн ажлаа хүлээн авснаас хойш Английн Премьерлигийн топ багуудын менежер Алекс Фергюсон, Рафаэль Бенитес нарын хамт цаг хугацааны хувьд тохиромжгүй үед шигшээ багийн сорилт тоглолт хийхийг эсэргүүцсээр ирсэн. Тэрээр: Тоглогчид улсынхаа лигийн тоглолт, Европын цом гээд дэндүү их ачаалалтай байхад тэднийг дээрээс нь шигшээ багт дуудаж, нэмэлт ачаа өгч байна. Үүний улмаас тоглогчид гэмтэл бэртэл авах магадлал нэмэгдэж байна хэмээн сэтгүүлчдэд мэдэгдлээ. Тео Уолкотт английн шигшээ багийн хамт Берлиний Олимпийн цэнгэлдэхэд бэлтгэл хийж байх үед мөрөндөө гэмтэл авснаар Арсенал-д 3 сар гаруй, тухайлбалл Аваргуудын Лигээс гадна Премьерлигийн Манчестер Сити, Челси, Ливерпуль зэрэг чухал тоглолтуудад тусалж чадахгүй юм байна. Арсенал-ын менежер Английн хөлбөмбөгийн холбооноос түүний эмчилгээний зардал гэж 200 мянган стерлингийн фунт шаардлаа. Дашрамд хэлэхэд, тус улсын шигшээ багийн тоглогч бүр тусгай даатгалтай, үүний дагуу даатгалын компани долоо хоногт 100 мянга хүртэл, нийт 1,5 сая фунт төлөх үүрэгтэй аж. Тиймээс Аренал Уолкоттын 3 сар гэмтлийн төлөө 1,5 сая фунт хүртэх боломжтой юм байна.
loading...



