Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Ирэх амралтын өдөр Дэвисийн Цомын эзэн тодорно

GD Star Rating
loading...

Талбайн теннисний албан бус багийн ДАШТ-д тооцогддог Дэвисийн цомын төлөөх шигшээ тулаан өнөөдөр Аргентиний боомтын хот Мар дел Плата-д эхлэж байна. Энэ нэр хүндтэй тэмцээний 2008 оны аваргын төлөө Аргентин, Испанийн багууд өрсөлдөнө. 107 дахь удаагаа зохион явагдаж байгаа Дэвисийн цомын тэмцээнд Испанийн баг 2000, 2004 онд 2 удаа түрүүлж байсан бол Аргентинчууд 2 удаа шигшээд шалгарч хожигдож байснаас өөр амжилт үзүүлж байгаагүй. Энэ удаад Өмнөд Америкийн баг анх удаагаа цомыг хүртэх сайхан боломжтой болоод байна. Учир нь, Испанийн багийн лидер, дэлхийн чансааг тэргүүлэгч Рафаэль Надаль гэмтлийн улмаас тэмцээнд оролцож чадахгүй юм. Тиймээс Давид Налбандиан, Хуан Мартин дель Потро нарын эсрэг Давид Феррер, Фелисиано Лопес нар өрсөлдөнө. Аргентиний топ теннисчид оны төгсгөлд гайхалтай бэлтгэлтэй байгаагаа баталсан тул энэ өрсөлдөөнд ялах магадлал эрс өндөр гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Гэхдээ Дэвисийн цомын тулаанд байдал яаж ч эргэж болдгийг 100 жилийн түүхтэй энэ тэмцээний баялаг түүх харуулж байна. Шигшээ тулааны нээлтийг дэлхийн №11 Давид Налбандиан №12 Давид Феррерийн эсрэг хийнэ. Энэ хоёр теннисчин өмнө нь 9 удаа учраа таарч, 6-д нь Испанийн тамирчин ялсан. Гэхдээ энэ онд Феррер маш муу байсан, мөн энэ тоглолт Аргентинд болж байгаа тул Налбандиан ялах магадлал өндөртэй. Үүний дараа Аргентиний №1 Хуан Мартин дель Потро, Дэлхийн чансаанд 31-т яваа Фелисиано Лопес нар талбайд гарах юм байна. Энэ оны нээлт болсон 20 настай Өмнөд Америкийн теннисчин Лопесийн эсрэг 3 тоглож, 2 хожиж, 1 хожигдож байжээ. Тиймээс мэргэжилтнүүд энэ тулаан мөн адил Аргентиний ялалтаар өндөрлөх магадлалтай гэж үзэж байна. Маргааш болох хосуудын тулаанд талбайн эздийг Хосе Акасузо, Агустин Кальери нар, харин Испанийг Лопес, Вернандо Вердаско нар төлөөлөн өрсөлдөнө.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: