Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Манай шатарчид амжилтаа ахсиулсаар байна

GD Star Rating
loading...

http://www.chessbase.com/news/2008/dresden/logo01.jpgГерманы Дрезден хотноо зохион явагдаж байгаа шатрын 38 дахь Олимпиад 6 дахь тойрогт Монголын шигшээ баг амжилттай өрсөлдөж, ялалт байгууллаа. 3 хожил, хоёр хожигдолтой 47-р байранд явж байсан манай эрэгтэйчүүд дэлхийн чансаанд 32-т бичигдэж байгаа Данийн шигшээг 2,5-1,5-ын харьцаатай буулган авсан байна. Нэгдүгээр ширээн дээр их мастер Гүндаваа ялагдал хүлээсэн хэдий ч 3, 4-р ширээн дээр өрсөлдсөн Ваярмандах, Баттулга нар чансаа өндөр данийн их мастеруудыг ялснаар манай баг 39 дөх байр хүртэл дэвшлээ. Хэрэв тэд өнөөдөр Польшийн эсрэг ялалт байгуулбал эхний 20-т багтах боломжтой юм. Эрэгтэйчүүдийн тэмцээнд өнгөрсөн Олимпиадын аварга Армен дэлхийн чансааг тэргүүлэгч ОХУ-ын багийн өмнө хошуучилж байна.

Монголын эмэгтэй баг амжилтаараа эрчүүдээ хол ардаа орхилоо. 6-р тойрогт Их мастер Мөнгөнтуул тэргүүтэй манай дөрвөл Израэлийн эмэгтэйчүүдийн эсрэг 3-1-ийн харьцаатай тэмцээний 4-дэх ялалтаа байгуулж, 12-р байранд орж ирээд байна. Энэ өдөр хожигдсон Нямтуяа-гаас бусад нь өрсөлдөгчдөө бууж өгөхөд хүргэжээ. Дараагийн тойрогт манай шатарчид Унгарын хүчтэй дөрвөлтэй учраа таарлаа. Дашрамд хэлэхэд, их мастер Мөнгөнтуул 4 хожил, 2 тэнцэж 5 оноо авсан амжилттай энэ үзүүлэлтээр нэгдүгээр ширээн дээр өрсөлдөж байгаа шатарчдаас 2-т, нийт оролцогчдоос 8-д бичигдэж байна. Эмэгтэйчүүдийн төрөлд манай урд хөрш улсын шигшээ итгэл төгс тэргүүлж, араас нь манай хойд хөршүүд нэхэж байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. batu says:

    manaihaan uzuuleed uguu aain

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: