Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Үе үеийн шилдгүүд үзүүлэн тоглолт хийлээ

GD Star Rating
loading...

Талбайн теннисний Европ, Америкийн ахмад болон өнөө үеийн шилдэг мастерууд Малайзын Куала Лумпурт шоу үзүүлэн тоглолт хийснээс хоёр хоногийн дараа Макао-гийн Венец Казино-д ахин үзэгчдийг баярлууллаа. Аваргуудын тулаан нэртэй энэ шоуд Европыг Швейцарын супер од Рожер Федерер болон Шведийн домогт Бьорн Борг нар төлөөлж, харин Америкийн нэрийн өмнөөс Жэймс Блэйк болон алдарт Жон Макинрой нар тоглосон байна. Эдгээр теннисчид теннис хөгжөөгүй Макао-д спортоо сурталчилж, жинхэнэ шоу үзүүллээ. Ялангуяа тоглогч байхдаа өөрийн элдэв зан авир гаргадгаараа алдартай байсан Макинрой насандаа ч энэ зангаа тавиагүй гэдгээ баталж, цохиураа газар хаях, шүүгчтэй маргах, элдэв хараал урсгах зэргээр үзэгчдийг баярлуулсан байна. Гэхдээ энэ бүгдийн эцэст тэрээр өөрөөсөө 3 ах Бьорн Борг-ийн эсрэг ялагдлаа хүлээхээс өөр аргагүй байлаа. Теннисний залуу үеийнхний өрсөлдөөнд ч мөн адил Федерер, Блэйк нар гайхалтай тоглолт үзүүлж, дэлхийн №2 Швейцарын теннисчин 2 сет-д ялалт байгуулсан байна. Энэ тоглолтын дараа Федерер, Блэйк нар амралтаа эхлүүлсэн бол Макинрой Борг хоёр ирэх амралтын өдөр Тайландын Бангкок-т ахин нэг үзүүлэн тоглолт хийх юм байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: