loading...
Серия-А-гийн Ювентус Турин баг Италийн клубүүдээс хамгийн түрүүлжэ өөрсдийн цэнгэлдэх хүрээлэнтэй болох юм байна. 1897 онд байгуулагдсан Италийн 29 удаагийн аварга баг одоогоор 25,500 хүний багтаамжтай Туриний Олимпийн цэнгэлдэхэд хийж байгаа. Энэ байдал 2011 онд өөрчлөгдөж, Юве 40 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэхтэй болно гэж багийн супер од Алессандро дель Пьеро найдаж байна. Хуучин Стадио дель Альпи-гийн оронд баригдах энэ стадионы өртөг нь 105 сая евро бөгөөд эдгээрээс 75 саяыг нь Спортфайв агентлаг гаргахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Үүнийхээ хариуд тэд 12 жил стадионы нэрийг эзэмших аж. Шинэ цэнгэлдэхийн нэг онцлог нь хамгийн сүүлийн эгнээний сандал хөлбөмбөгийн талбайгаас 28-хан метрийн зайтай юм байна. Барилгын ажил 2009 оны 3 сард эхэлнэ. Цэнгэлдэх хүрээлэнгийн хамт Ювентусын Музей, мөн 3,5 га гаруй талбайтай худалдаа үйчилгээ болон чөлөөт цагаа өнгөрөөх төв баригдах тул тус клубын удирдлага хөлбөмбөгөөс гадна орлогын хэд хэдн эх үүсвэртэй болохыг зорьж байна.
loading...




iim shildeg club odoo hurtel uurin gsn tsengeldehgui bsn gju gaihmaar yuma. italiin anhniih gj bna teheer nuguu aldart 2 milan yadgiin boloo….
loading...
Интер Милан, АС Милан хоёр клуб дундаа нэг стадион эзэмшдэг гэсэн байх шүү.
loading...