loading...
1 – Болтоны хаалганд Стивен Жеррард гоол хийснээр энэ 2008 оны анхны зочлон тоглолтын гоолоо хийсэн байна.
Тоттенхэмийн Фрэйзер Кэмпбелл лигт 5 дахь тоглолтоо хийхдээ мөн анхны гоолоо хийв.
2 – Арсеналын хаалгач Мануэль Алмуниагийн эсрэг ПЛ-т 4 пенальти цохисноос тэрээр 2-ыг нь хаасан байна. Астон Виллагийн Э. Янгийн пенальтиг энэ тойрогт хаахаасаа өмнө нь Тоттенхэмийн Робби Киний цохилтыг өнгөрсөн оны 12 сард хааж байжээ. Тэр тоглолтонд Арсенал талбай дээрээ Тоттенхэмийг 2:1-ээр хожиж байсан байна.
Димитар Бербатовын МЮ-д ирээд ПЛ-т хийсэн 2 гоол нь 2-уулаа талбайдаа, мөн шинэ багуудын хаалганд оржээ. Өмнөх гоолоо 10 сарын 18-нд Вест Бромыг 4:0-ээр хожход хийсэн байна.
3 – Уиганы Райн Тэйлор ПЛ-т 5 дахь, Ньюкаслд 3 дахь гоолоо хийжээ. Өнгөрсөн оны 2 болон 12 сард тус бүр Ньюкаслын хаалганд гоолдож байж. Уиганы Бойс энэ тоглолтонд улаан хуудас авсан ба энэ улиралд 3 дахь тоглогч нь ийн талбайгаас хөөгдөв. ПЛ-ийн бусад багуудаас Тоттенхэм, Манчестер Сити багууд л тэдэнтэй адилхан 3 улаан хуудастай юм байна.
4 – Шүүгч Андре Марринер Уиганы Эммерсон Бойст улаан хуудас өгснөөр энэ улиралд 4 дэхээ тоглогчийг талбайгаас хөөв. Харин шүүгч Майк Дин 5 тоглогчид улаан хуудас өгөөд байна.
5 – Дирк Кюйт сүүлийн 7 лигийн тоглолтонд 5 дахь гоолоо хийв. Мөн Ливерпулын айлын талбайд хийсэн сүүлийн 4 гоолын 3-ыг нь Кюйт хйигээд байна.
6 - Стивен Жеррард Болтоны эсрэг лигт 6 дахь гоолоо орууллаа. Болтоноос гадна Астон Виллатай тоглох Жеррардад таалагддаг байх, учир нь тэдний хаалганд мөн 6 гоол хийсэн.
7 – Майкл Оуэн. “Ст Жеймс Парк”-т болсон сүүлийн 9 лигийн тоглолтонд 7 дахь гоолоо хийв.
8 – Николья Анелька сүүлийн 4 дараалсан лигийн тоглолтонд 8 дахь гоолоо хийлээ. Энэ нь түүний ПЛ дэх хамгийн шилдэг гоол бүхий цуврал юм. Өмнө нь тэр 2004 онд Манчестер Ситид байхдаа нэг удаа 4 тоглолт дараалан гоол хийж байлаа.
9 – Сандерландын довтлогч Жибрил Сиссе лигийн сүүлийн 11 гоолынхоо 9-ыг нь өөрийн багийн талбайд болсон тоглолтонд хийжээ.
10 - Лигийг тэргүүлэгч Челси сүүлийн 10 зочлон тоглолтондоо дараалан ялалт байгуулж, 1960 оны 4 сараас 10 сарын хооронд Тоттенхэмийн тогтоосон дээд амжилттай тэнцлээ. Уг рекордыг эвдэхэд ганц л хожил хэрэгтэй.
13 – Арсенал улирлын эхний 13 тоглолтынхоо 4-т нь хожигдсон нь 1994-1995 оны улирлаас хойшхи хамгийн муу амжилт.
15 – Астон Вилла сүүлийн 20 лигийн тоглолтонд анх удаагаа, мөн сүүлийн 15 улиралд анх удаагаа Арсеналыг хожлоо. Мөн энэ нь Виллагийн Лондоны клубуудын эсрэг сүүлийн 27 лигийн тоглолтын ердөө 2 дахь хожил нь юм байна.
17 – Денний Уэлбек сүүлийн 3 жил 7 сарын хугацаанд ПЛ-т гоол хийсэн хамгийн залуу тоглогч боллоо. Тэрээр гоол хийсэн өдрөө17 нас 355 хоногтой байв. Харин 2005 онд Эвертоны Жеймс Вон 16 нас 270 хоногтойдоо Кристалын хаалгыг мялааж байсан байна.
24 – Вест Бромын хаалгач Скот Карсон энэ улиралд лигтээ бусад багуудын хаалгач нараас хамгийн их буюу 24 гоол хаалгандаа алдаад байна, одоогоор. Сүүлийн 3 улирал гаруй хугацаанд Карсон Чарьлтон, Астон Вилла, Вест Бром багуудыг хаалгыг манаж, 124 гоол алдаад байна.
25 – Вест Хэм сүүлийн 25 лигийн тоглолтонд анх удаагаа хаалгандаа гоол алдсангүй.
30 – Тоттенхэм Фулхэмийн менежер Рой Хожсоны 30 дахь ПЛ-ийн тоглолтонд “хожигдож өглөө”. Фулхэм Хожсоны удирдлага дор 10 дахь хожлоо авсан нь энэ.
45 - Арсенал Виллад хожигдсон нь “Эмирайтс”-даа хийсэн 45 тоглолтын 3 дахь хожигдол нь болов. Мөн талбайдаа гоол хийж чадаагүй нь сүүлийн 30 тоглолтонд анх удаа тохиов. Өмнө нь 2007 оны 4 сард Вест Хэмд 0:1-ээр хожигдоход гоол хийж чадаагүй юм.
50 – Вест Хэм Портсмутын тоглолт тэнцээгээр өндөрлөсөн. Энэ нь Портсмутын ПЛ-ийн түүхэн дэх 50 дахь тэнцээ боллоо.
101 - Криштиану Роналдж ПЛ-т 100, 101 дэх гоолоо хийв. Мөн тэрээр талбайдаа болсон лигийн 10 тоглолтонд дараалан гоол хийлээ. Хамгийн сүүлд энэ 2 сарын 10-нд талбайдаа Манчестер Сититэй тоглоход л гоолгүй үлдэж байжээ. Энэ улиралд лигтээ хийсэн бүх 8 гоол нь “Олд Траффорд”-д ороод байна. Мөн талбайдаа хийсэн сүүлийн 3 лигийн тоглолтонд 6 гоол хийлээ. 2008 оны турш Роналду ПЛ-ийн 21 тоглолтыг “Олд Траффорд”-д хийж, 20 гоол хийсэн байх юм.
200 – Ледли Кинг 200 дахь лигийн тоглолтондоо гарааны бүрэлдэхүүнд гарч тоглолоо. Бүгдийг нь Тоттенхэмд.
250 - Жон Терри 250 дахь ПЛ-ийн тоглолтоо Челсигийн бүрэлдэхүүнд хийсэн бол Уэйн Бриж ПЛ-т мөн 250 дахь тоглолтоо хийв. Гэхдээ Терригээс ялгаатай нь Соутхамптон, Челси, Фулхэм багуудад.
523 – Девид Жеймс ПЛ-т 523 дахь тоглолтонд үндсэн бүрэлдэхүүнээс оролцон тоглолоо. Тэр одоо 12 тоглолтонд оролцвол Гари Спидийн тогтоосон ПЛ-т үндсэн бүрэлдэхүүнд гарч 535 тоглолтонд оролцсон рекордтой тэнцэнэ.
900 – Арсеналыг хожсон Астон Вилла ПЛ-т 900 дэх оноогоо авлаа.
loading...






bayrlalaa goy medee bna. chelsea uragshaa
loading...