Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » Тевез Реалд очих уу?

GD Star Rating
loading...

Испаний “Марса” сонины мэдээлж байгаагаар Реал Мадрид баг Аргентиний шигшээ болон Манчестер Юнайтед багийн довтлогч Карлос Тевезтэй тохиролцож чадсан гэнэ. Өөрөөр хэлбэл Реалын урилгыг Тевез зөвшөөрсөн гэжээ.

Тевезийг Мадридад ирэх оны 1 сард, эсвэл ирэх зун ирнэ гэж мэдээлэв. Энэ улиралд Манчестер Юнайтед Болгарын довтлогч Димитар Бербатовыг авсан бөгөөд Алекс Фергюсон үндсэн бүрэлдэхүүндээ Тевезийг биш, Рууни-Бербатов нарыг гаргаж байгаа болно. Уг нь Рууни – Тевез гэсэн довтолгооны хослол өнгөрсөн улирлын Премьер лигийн болон Аваргуудын лигийн аварга багийн гарааны сонголт байв.

Тевезийг Реалаас гадна Интер Милан ч сонирхоод байна. Жозе Моуриньо Тевезийг үнэлдэг гэнэ.

Реал Мадрид Рууд ван Нистелройгоо алдсан учир 1 сард довтлогч авах нь гарцаагүй. Тевезээс гадна Андрей Аршавин, Эрнан Креспог авах тухай ч ярьж байгаа. Энэ листэн дээр нэгэн залуу од бас нэмэгдэж байгаа нь “Сери-А-ын Месси” хэмээн нэрлэгдээд байгаа Лациогийн Мауро Зарате юм. Заратегийн авьяас чадварыг Лео Месситэй зүйрлэх хүн олон байгаа бөгөөд Реалын хувьд тэрээр ирээдүйгээ харсан сонголт байж болох юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. batu says:

    boloh l yum gehdee minuu huwid arshawin reald togloosoi gj bodoj bna. shildeg bagt yaj toglohiig n harmaar bna lda

    GD Star Rating
    loading...
  2. KAKA' says:

    arshavin ch ug ni tom bagt ochvol ballah yum shig bna lee gehdee reald ochood yah bolsn toglogchid ochod zeverdeg shuu dee

    GD Star Rating
    loading...
  3. batnemeh says:

    Teveziig avchaasai bas arshavin zarate 2iin ali 1iig avchihval goe shuu tegehgui bol real maani dovtlogch barag bhgui

    GD Star Rating
    loading...
  4. ARGENTINA says:

    ZARATEG L AVBAL DER BX AA

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: