loading...
Ирэх жилийн 6 сард Өмнөд Африкт зохиогдох Confederations cup буюу Холбооны цомын тэмцээний сугалаа Иохансбург хотод өнөөдөр явагдлаа. 2010 оны ДАШТ -н өмнөх томоохон сорилго болж буйгаараа энэ удаагийн тэмцээн онцлог бөгөөд бүс бүсийн төлөөлөл болсон 6 шилдэг шигшээ дээрээс нь Дэлхийн аварга – Итали ,зохион байгуулагч Өмнөд Африк нийт 8 улс 2 хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. Ингээд олон зүйл нуршилгүй сугалааг сонирхуулья.
А хэсэг
1.Өмнөд Африк
2. Ирак
3. Шинэ Зеланд
4. Испани
| 2009-06-14 16:00 |
Өмнөд Африк |
v | ||
| 2009-06-14 20:00 |
Шинэ Зеланд |
v | ||
| 2009-06-17 16:00 |
Испани |
v | ||
| 2009-06-17 20:00 |
Өмнөд Африк |
v | |
|
| 2009-06-20 20:00 |
Ирак |
v | |
|
| 2009-06-20 20:00 |
Испани |
v |
B хэсэг
1. АНУ
2. Итали
3. Бразил
4. Египет
| 2009-06-15 16:00 |
Бразил |
v | ||
| 2009-06-15 20:00 |
АНУ |
v | ||
| 2009-06-18 16:00 |
АНУ |
v | ||
| 2009-06-18 20:00 |
Египет |
v | ||
| 2009-06-21 20:00 |
Итали |
v | ||
| 2009-06-21 20:00 |
Египет |
v |
Хэсэг тус бүрээс эхний хоёр байрийг эзэлсэн багууд хасагдах шатанд шалгарах ба А хэсгийн 1 -р баг Б хэсгийн 2 -ртай гэсэн зарчмаар тоглож ,шигшээ тоглолт 6 сарын 28нд Иохансбург -н Еллис Парк -т явагдана.
Тэртээ 1992 онд анхны сууриа тавьсан энэ тэмцээний түүхэнд оролцох багуудаа сонгох гэж цөөнгүй будилаан гардаг байсан 1997 онд ,Евро 96 -н аварга Германы шигшээ оролцохоос татгалзсан учир Чехийн баг оронд тоглож байсан бол дараа нь 1999 онд ДАШТ -н ялагч Азарган тахианууд мөн татгалзсан учир Бразилчууд орж байсан түүхтэй. Эндээс харахад томоохон багууд холбооны цомд тийм ч их анхаарлаа хандуулдаггүй байсан нь харагдаж байна. Харин сүүлийн жилүүдэд энэ нь харьцангүй гайгү болсон юм.
Эцэст нь Confederations Cup – той холбоотой зарим сонирхолтой тоо баримт хүргэе
Бүх цаг үеийн мэргэн бууч
| Тоглогч | Орон | Гоол |
|---|---|---|
| Куаутимок Бланко | 9 | |
| Роналдиньо | 9 | |
| Ромарио | 7 | |
| Адриано | 7 | |
| Марзоук Аль-Отайби | 6 | |
| Алекс | 5 | |
| Жон Алойси | 5 | |
| Владимер СмисерR | 5 | |
| Робер Пиреш | 5 |
Хамгийн олон түрүүлсэн шигшээ :
1. Бразил – 2 удаа (1997 ,2005)
2. Франц – 2 удаа (2001 ,2003)
3. Аргентин – 1992
4. Мексик – 1999
5. Дани – 1995
loading...




Germany-d bolson Confederations Cup-d ch Brazil laasan daa. Ter ued Daraa jil bolox World cup Germany 2006-d Brazil turuulex ni dee gej bodoj bilee . Tegsen manai France-d Brazil xojigdson doo .
loading...
odoonii brazil gj aimar bolson bna lee sn ch gar niilj bna lee c.ronaldogiin portugaliig 6:2dson shuu dee hahahahaha
loading...
Испани түрүүлэх байхөө. 2010д ч бас гол фаворит байх болно.
loading...
bi italiin ulaan pen . yalanguya GG. Buffon A. Perlo 2 vnen tasarhai. Buffon odoogoor delhiin number 1 haalgach tiim biz dee 2006 ond buffonii achaar l delhiin avarga bolson doo. bi italiig tvrvvlne gej bodoj bn.
loading...