Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Талбайн теннис » Advantage, Spain

GD Star Rating
loading...

Дэвисийн цомын шигшээ тоглолтонд шалгаран үлдээд байгаа Испани, Аргентин улсуудын тоглолтыг дэлхийн номер 1 теннисчин Рафаель Надальгүйгээр тоглож байгаа Испани улс нийлбэр дүнгээр 2:1-ээр тэргүүлж эхэллээ.

Хоорондын тоглолтын харьцаа 1:1 байх үед хос тоглолт болсон бөгөөд Испаний Фелисиано Лопез, Фернандо Вердаско нар талбай дээрээ тоглож байгаа Аргентиний Давид Налбандиан, Агустин Каллери нарыг  5-7, 7-5, 7-6 (5), 6-3 харьцаагаар хожсоноор Испани ихээхэн давуу байдалтай болов.

Одоо Испанид ганц ялалт хэрэгтэй бөгөөд хожих аваас 2008 оны Дэвисийн цомын аварга улс болно. Гэхдээ энэ шигшээ тоглолт Аргентинд болж байгаа тул талбайн эзэд хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө эцсээ хүртэл тэмцэх нь тодорхой. Испани Дэвисийн цомд өрсөлдөгчийнхөө нутаг дээр түрүүлж байсан удаагүй бол Аргентин 1999 оноос хойш нутагтаа хожигдоогүй байгаа юм.

108 жилийн түүхтэй уг тэмцээнд 1:2-оор хожигдож яваад барьж хожсон улс ердөө 5 байдаг бөгөөд хамгийн сүүлд 2002 онд ОХУ Францыг баярлуулан гомдоож байжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: