loading...
ОХУ-ын нийслэлд уран гулгалтын Гран-При цувралын нэг Кап оф Рашия буюу Оросын цомын тэмцээн дүнгээ гаргалаа. Тэмцээний сүүлийн өдөр бүжгийн хосын төрлийн медалийн эзэнд тодорсон байна. Өмнөх хоёр өдрийн дараахь байдлаар тэргүүлж байсан Европын аварга, ОХУ-ын хос Оксана Домнина, Макис Шабалин нар алдаа гаргасныг тэдний нутаг нэгт дэлхийн аваргыэн хүрэл медальт Яна Хохлова, Сергей Новицкий нар ашиглан анх удаагаа Гран-При цувралын тэмцээнд түрүүллээ. Бусад тэмцээнүүдийн дүнг танилцуулахад: эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргаар 2006 оны ДА, Францын Бриан Жубер тодорсон бол эмэгтэйчүүдээс Италийн уран гулгагч Каролина Костнер тэргүүлсэн байна. Спортын хосуудаас Туриний Олимпийн мөнгөн медальт Жан Дан, Жан Хао нарын бүрэлдэхүүнтэй Хятадын хос тэргүүлж, зохион байгуулагч орны Юко Кавагучи, Александр Смирнов нар удаалжээ. Уран гулгалтын Гран-При цувралын ээлжит NHK-трофи тэмцээн Японд болно.
loading...



