loading...
Олон улсын хөнгөн атлетикийн холбоо 2008 оны шилдэг тамирчдаа шалгарууллаа. Эдгээрээр ОХУ-ын Елена Исинбаева болон Ямайкийн Усэйн Болт нар тодорсон байна. 2004, 2005 онд энэ шагналыг хүртэж байсан тулгуурт харайлтын хатан хаан Оросын тамирчин энэ удаад ширүүн өрсөлдөөн дунд холын зайн д гүйгчид болох Олимпийн хошой аварга Этиопын Трирунеш Дибаба, Олимп болон Алтан Лигийн аварга Кенийн Памела Желимо нарыг ардаа орхилоо. Исинбаева Бээжингийн Олимп-п түрүүлэхдээ дэлхийн дээд амжилтыг энэ онд 3 дахь, нийт 24 дэхь удаагаа эвдсэн юм. Харин дэлхийн шилдэг эрэгтэй хөнгөн атлетикчнаар шалгарсан Усэйн Болт Бээжинд 3 алт хүртэхдээ дэлхийн дээд амжилтыг 3 удаа шинэчилж, түүхэнд нэрээ үлдээсэн. Ямайкийн тамирчин энэ онд 110 м-н дэлхийн дээд амжилтыг эвдсэн Олимпийн аварга Дэйрон Роблс болон Бээжингийн хошой аварга Этиопын холын зайнд гүйгч Кенениса Бекеле нарыг ардаа орхисноор Исинбаева-гийн адил 100 мянган доллараар шагнууллаа.
loading...



