Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Испаничууд 3 дахь удаагаа Дэвисийн цомыг хүртлээ

GD Star Rating
loading...

Испанийн шигшээ Аргентинчуудын талбай дээр нь 3-1-ийн харьцаатай буулган авснаар талбайн теннисний багийн хамгийн нэр хүндтэй тэмцээн Дэвисийн цомыг 3 дахь удаагааа хүртлээ. Иберийн арлын баг энэ агуу амжилтанд Фернандо Вердаскогийн ачаар хүрсэн байна. Тэрээр Бямба гарагт болсон хосуудын тулаанд Фелисиано Лопес-ийн хамт чухал ялалт байгуулсныхаа маргааш ганцаарчилсан төрлийн 3 дахь тоглолдонд Аргентиний Хосе Акасузо-г 5 сет-д хожжээ. Аргентиний хамгийн том боомтын хот Мар дель Плата-гийн цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тулааныг нутаг нэгтнүүдээ дэмжихээр 10 мянга гару үзэгч хүрэлцэн ирсэн байсан бөгөөд тэд шигшээ багаа анх удаагаа Дэвисийн цомын аварг болгохын тулд юу ч хийхээс буцахгүй байлаа. Эхний үед тэдний дэмжлэг Акасузо-д тус болсонгүй тэрээр 6-3-ын харьцаатай ялагдсан байна. Харин дараагийн хоёрт 26 настай Аргентиний теннисчин ялалт байгуулж, нутаг нэгтнүүддээ найдлага бэлэглэжээ. Өмнөд Америкчуудын харамсалд түүний амжилтын цуврал үүгээр дууссан байна. Дэлхийн чансаанд 16-д бичигдэж байгаа Испанийн теннисчин 4-р үед 6-3-ын харьцаатай ялж, улмаар шийдвэрлэх үед талбайн эзэнд ямар ч боломж олголгүй ганцхан гэйм өгснөөр 4 цаг гаруй үргэлжилсэн тулаанд 6-3, 6-7, 4:6, 6:3, 6-1-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулган авлаа. Вердаско багтаа 3 дахь ялалт авчирснаар Испанийн шигшээ 2000, 2004 оноос хойш гурав дахь удаагаа дэлхийн шилдэг багаар шалгарч, Дэвисийн цомын эзнээр тодорч байна. Харин талбай дээрээ 13 дараалан ялаад байсан Аргентинчууд анх удаагааа мөнгөн царыг хүртэх сайхан боломж алдсанаар 1981, 2006 оны дараа гуравдахь удаагаа шигшээд ялагдал хүлээлээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: