loading...
Америкийн цагаар ням гаригийн үдэш, Улаанбаатарын цагаар даваа гаригийн өглөө 5 тоглолт боллоо.
“Торонто” – “Бостон” – 103:118 (20:32, 29:27, 24:36, 30:23)
Т: Бош – 24. Кальдерон – 14+9 дамжуулалт. Барньяни – 14. Э.Паркер – 14.
Б: Р.Аллен – 21. Т.Аллен – 15. К.Гарнетт – 15. Рондо – 15.
Рэй Аллен 21 оноо авч багаа тэргүүлснээр Селтикс Торонтог хожлоо. Энэ нь Селтиксийн 5 дахь дараалсан, мөн 11 сард хийсэн 12 тоглолтынх нь 11 дэх хожил нь боллоо. Өнөөдрийн тоглолтонд авсан Селтиксийн 118 оноо нь тэдний энэ улирлын хамгийн өндөр оноо болжээ.
Торонтогийн холбогч Хосе Кальдерон өнөөдрийн тоглолтонд торгуулийн 8 шидэлтээ бүгдийг нь амжилттай болгосон ба энэ улиралд нийтдээ 40 шидэж, 40-үүлэнг нь хийгээд байна.
“Лейкерс” – “Сакраменто” – 118:108 (32:27, 29:25, 35:28, 22:28)
Л: Брайант – 24. П.Газоль – 16. Байнэм – 15+10 самбар
С: Сэлмонс – 24. Браун – 21. Ж.Томпсон – 15. Б.Жексон – 15.
Лейкерсийн ээлжит учраа нь, мөн ээлжит хохирогч нь Сакраменто Кингз. Лейкерсийн гарааны 5 тоглогч нь 3-р үе гэхэд л бүгдээрээ 10-аас дээш оноотой болсон байлаа. Тоглолт дуусахад 8 тоглогч нь 10+ оноо авчээ. Лейкерс одоогоор 11-1 амжилттайгаар лигийг тэргүүлж байна. Дасгалжуулагч Фил Жексоны хамгийн сайн эхлэл нь Булззтай 72-10 амжилтаар рекорд тогтоосны дараах улирал буюу 1996-1997 оны улиралд 17 хожиж, 1 хожигдсон амжилттай гараа хийж байж. Тэр улиралд Буллз мэдээж аварга болсон.
“Детройт” – “Миннесота” – 80:106 (19:22, 15:22, 18:32, 28:30)
Д: Принс – 20. Максиэлл – 12+8 самбар. Айверсон – 9.
М: Фой – 23+14 дамжуулалт. Р.Гомес – 20. Эл Жефферсон – 19+8 самбар.
Детройт болон Айверсон талбай дээрээ Рэнди Фоейд далаараа цэвэр тавиулав. Улирал эхэлснээс хойш муу тоглож байсан Фоей энэ тоглолтонд цоорч, 23 оноо болон өөрийн дээд амжилт 14 оновчтой дамжуулалт өгчээ. Миннесотагийн хувьд энэ ялалт нь тэдний улирлын анхны айлчлан тоглолтын хожил байв.
Детройт сүүлийн 4 тоглолтынхоо 3-т нь хожигдож байна. 11 сарын 7-нд Айверсон Пистонст ирснээс хойш 4 хожил, 5 хожигдол. Мөн тэд энэ улиралд Ням гаригт (Улаанбаатарын цагаар Даваа гариг) 3 тоглохдоо бүгдэд нь хожигджээ. Харин бусад 6 өдөр нь 8 хожиж, 2 хожигдсон байна.
“Денвер” – “Чикаго” – 114:101 (27:18, 31:36, 25:31, 31:16)
Д: К.Мартин – 26+8 самбар. К.Энтони – 21+13 самбар+8 дамжуулалт. Биллапс – 21+8 дамжуулалт.
Ч: Б.Гордон – 28. Гуден – 21. Роуз – 15.
Кенион Мартин 10 шидэлтээ бүгдийг нь амжилттай болгон 26 оноо авсан, Кармело трипл-даблд ойртсон, Биллапс, Нене нар 21 оноо авсан гээд бүгд сайн тоглоцгоож Денвер Чикагог хожлоо. Биллапс Наггетст ирснээс хойш тэд 8 хожиж, 2 хожигдоод байна.
“Филадельфи” – “Голден Стэйт” – 89:81 (27:17, 30:22, 15:23, 17:19)
Ф: Брэнд – 23+12 самбар. Игуодала – 15. Янг – 12.
Г: Азубуке – 16. С.Жэксон – 12. Уотсон – 12.
Элтон Брэндийн сайн тоглолт багтаа хожил авчирснаар Филли энэ улиралд анх удаагаа хожлын 50 хувьд хүрлээ.
Голден Стэйтийн шинэ тоглогч Жамал Кроуфорд багтайгаа Филадельфид ирээгүй бөгөөд Мягмар гаригаас эхлэн шинэ багийнхаа бүрэлдэхүүнээс тоглолтонд оролцоно.
Улирлын тоглолтын явц: 11 сарын 24-ний байдлаар:
|
Дорнод бүс |
тт |
хо |
хд |
% |
|
| Атлантик дивизион | |||||
|
1 |
Бостон |
15 |
13 |
2 |
86,67 |
|
2 |
Нью-Йорк |
13 |
7 |
6 |
53,85 |
|
3 |
Филадельфия |
13 |
7 |
6 |
53,85 |
|
4 |
Нью-Джерси |
12 |
6 |
6 |
50 |
|
5 |
Торонто |
13 |
6 |
7 |
46,15 |
| Төв дивизион | |||||
|
1 |
Кливленд |
13 |
10 |
3 |
76,92 |
|
2 |
Детройт |
13 |
8 |
5 |
61,54 |
|
3 |
Милуоки |
15 |
7 |
8 |
46,67 |
|
4 |
Чикаго |
14 |
6 |
8 |
42,86 |
|
5 |
Индиана |
12 |
5 |
7 |
41,67 |
| Зүүнөмнөд дивизион | |||||
|
1 |
Орландо |
13 |
9 |
4 |
69,23 |
|
2 |
Атланта |
13 |
8 |
5 |
61,54 |
|
3 |
Майами |
13 |
7 |
6 |
53,85 |
|
4 |
Шарлотт |
12 |
3 |
9 |
25 |
|
5 |
Вашингтон |
11 |
1 |
10 |
9,09 |
|
Өрнөд бүс |
тт |
хо |
хд |
% |
|
| Баруун хойд дивизион | |||||
|
1 |
Денвер |
14 |
9 |
5 |
64,29 |
|
2 |
Юта |
14 |
9 |
5 |
64,29 |
|
3 |
Портленд |
14 |
8 |
6 |
57,14 |
|
4 |
Миннесота |
12 |
3 |
9 |
25 |
|
5 |
Оклахома Сити |
14 |
1 |
13 |
7,14 |
| Номхон далайн дивизион | |||||
|
1 |
Л-А Лейкерс |
12 |
11 |
1 |
91,67 |
|
2 |
Финикс |
14 |
9 |
5 |
64,29 |
|
3 |
Голден Стэйт |
13 |
5 |
8 |
38,46 |
|
4 |
Сакраменто |
15 |
5 |
10 |
33,33 |
|
5 |
Л-А Клипперс |
13 |
2 |
11 |
15,38 |
| Баруун өмнөд дивизион | |||||
|
1 |
Хьюстон |
14 |
9 |
5 |
64,29 |
|
2 |
Нью-Орлеан |
12 |
7 |
5 |
58,33 |
|
3 |
Сан-Антонио |
12 |
6 |
6 |
50 |
|
4 |
Даллас |
13 |
6 |
7 |
46,15 |
|
5 |
Мемфис |
13 |
4 |
9 |
30,77 |
loading...




