loading...
Энэ сарын эхээр Монгол улсын ерөнхийлөгч МҮОХ-ы ерөнхийлөгч Д.Загдсүрэнд Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээх зарлиг гаргасан билээ. Гэвч орон нутагт ажилтай явж байсан тул шагналаа гардаж аваагүй байсан юм. Тэгвэл өнөөдөр тэрээр энэхүү шагналыг Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяраас гардаж авлаа.
Монгол улсад олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, спортын анагаах ухааныг хөгжүүлэхэд гар бие оролцон амжилттай зохион байгуулж байсныг нь үнэлж энэхүү шагналыг өгчээ.
Д.Загдсүрэн нь Завхан аймгийн Нөмрөг суманд 1958 онд төрсөн. 1990 онд Анагаах Ухааны Их Сургууль, Словак улсад спортын эмнэлэгийн дээд курс /1995/, Олон улсын допинг судлалын төвийн курс /1994/ , Англид /2002/ төгссөн. Хүний их эмч, физиологийн чиглэлээр АУ-ын дэд докторын цол хамгаалсан. 1990 оноос эмнэлэг, биеийн тамирын диспансерт их эмч, дарга хийж байгаад 1994 оноос БТСҮТөвийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар томилогдон ажилласан. 1999 оны 4-р сард МҮОХ-ны чуулганаар ҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр, 2000 онд МҮОАкадемийн, 2001 оны 11 сард ерөнхийлөгчөөр МҮОХ-ны ерөнхийлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байна.
loading...




Ийм шагнал авч доошоо орох хэрэг байсиймуу манай олипийн босс. Эрүүлийг хамгаалах гэдгийг чинь бүх насаараа эмч хийсэн хүн л авмаар юм даа уг нь
loading...
Загдсүрэн гуай таныг Монголын спортод маш их хувь нэмэр оруулсан гэж бодож явдаг шүү. Спортын анагаах ухаан гэж маш том салбар. Энэ бүхнийг гардаж авч яваад чинь их баярладаг.
loading...
Олимпийн боссд нээрээ арай том юм өгөхгүй … 3 алт, 2 мөнгөн медальд түүний оруулсан хувь нэмэр их л бх ….
loading...