loading...
Өчигдөр (XI.23) Гуамд болох ёстой байсан мотокроссын Азийн аварга шалгаруулах IV уралдаан цуцлагджээ. Ингэснээр өмнөх гурван гарааны дүнгээр 2008 оны Азийн аваргыг тодруулж, тэр аварга нь талын Монголоос мэндэлсэн тухай мэдээ ирлээ. Энэ талаар Монголын автомашин мотоциклийн холбооны генсек Д.Очирсүхээс тодруулбал:
-Тийм ээ. Азийн мотоциклийн холбооны дэд ерөнхийлөгч Маки Карапьет энэ тухай саяхан мэдэгдлээ. Ингэснээр манай ОУХМ Эрдэнэбилэгийн Халиунболд Азийн аварга болж байна гэсэн үг. Халиунболд гурван гарааны дараах байдлаар 72 оноотой тэргүүлж, Филиппинийн К.Сан-Андрес 69, Ираны М.Каримзадех 67 оноогоор удаалж явсан юм. Азийн аварга Монголоос төрсөнд их баяртай байна гэв.
М.Зориг
loading...



