loading...
Өнөөдөр НБА-ын талбайд 7 тоглолт боллоо. Энэ өдрийн онцлох үйл явдал нь Вашингтон Визардс дасгалжуулагчаа халсан, Бээжингийн олимпийн үеэр гэмтэл авсан Ману Жинобили энэ улирлын анхны тоглолтт хийсэн явдлууд байлаа.
Өнөөдрийн одод:
- Ларри Хьюз, Буллз. 22 фут зайнаас цаг дуусахтай зэрэг шахуу шидсэн шидэлтээ амжилттай болгож, Буллз Юта Жазыг талбай дээр нь 101:100 харьцаагаар хожив. Юта талбай дээрээ энэ улиралд анхны хожигдлоо авсан нь энэ.
- Яо Мин, Рокист. Майамитай хийсэн тоглолтонд 28 оноо, 12 самбараас авалт хийснээр баг нь 107:98-аар хожлоо. Рокитс Дорнод бүсээр хийсэн аялан тоглолтуудаа 3:0 амжилтаар дуусгаж байна.
- Ди.Жей.Агустин, Бобкэтс. 25 оноо, өөрийн дээд амжилт болох 11 оновчтой дамжуулалтыг Филлиг хожсон тоглолтонд хийв.
-Брэндон Рой. Блэйзэрс. Энэ улирлын хамгийн өндөр 28 оноогоо авч, Портлэнд Сакраментог хожход гол үүрэг гүйцэтгэв.
Онцлох мэдээнүүд:
- Ману Жинобили энэ улирлын анхны тоглолтондоо оролцож, 11 минут тоглон 12 оноо авлаа. Өнөөдөр Спэрс хожсон бөгөөд сүүлийн 6 тоглолтынхоо 5-д нь хожоод байна.
- Эдди Жордан Вашингтон Визардс багийн дасгалжуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөв. Гилберт Аренасгүй ч 1-10 амжилт үзүүлэх ёсгүй хэмээн багийн улирдлага үзсэн байна. 1-10 нь энэ багийн рекорд муу амжилт юм. 1966 онд мөн 1-10 болж байсан ч тэр үед Визардс Буллетс нэртэй байлаа.
- 2007 оны драфтын тэргүүн Грег Оден энэ улирлын нээлтийн тоглолтоос хойш анх удаагаа гараанд гарсан ч ердөө 3 оноо, 6 самбараас авалт хийж, 4 удаа бөмбөгөө алджээ.
- Нью-Орлеансын Крис Пол болон Тайсон Чандлер нар өнөөдөр 3 удаа олей-ууп буюу дамжуулалтыг агаар дээр хүлээж аван шууд цагирагт дээрээс довтлох довтолгоог амжилттай болгосон байна. Энэ улиралд нийт 16 “alley-oop” хийсэн нь одоогоор бусад бүх хослолыг тэргүүлж байна. Өнгөрсөн улиралд 106-г хийсэн байна. Дараагийн хос нь тэднээс 60-аар дутуу “alley-oop” хийж байжээ.
- Крис Пол өнөөдрийн тоглолтонд трипл дабл хийгээд зогсохгүй 1 бөмбөг булаалт хийснээр 97 дахь тоглолтондоо дараалан бөмбөг булаалт хийгээд байна. Одоо Алвин Робертсоноос 8-аар дутуу. Майкл Жордан 77 тоглолт дараалан булаалт хийж байсан нь лигийн түүхэнд 3-т бичигдэх урт цуврал.
“Орландо” – “Милуоки” – 108:101 (33:23, 25:24, 27:27, 23:27)
О: Ховард – 24 оноо + 13 самбар. Туркоглу – 22 + 9 самбар. Льюис – 22.
М: Р.Жефферсон – 25. Виллануэва – 17 + 9 самбар.Богут – 16.
“Шарлотт” – “Филадельфи” – 93:84 (20:25, 21:16, 27:23, 25:20)
Ш: Огастин – 25 + 11 дамжуулалт. Фелтон – 23. Ж.Уоллес – 11.
Ф: Брэнд – 18 + 9 самбар. Игудала – 17. А.Миллер – 10.
“Майами” – “Хьюстон” – 98:107 (21:30, 27:26, 27:24, 23:27)
М: Чалмерс – 23. Уэйд – 23. Мэрион – 17.
Х: Яо Мин – 28 + 12 самбар. Артест – 20. Элстон – 14.
“Мемфис” – “Сан-Антонио” – 81:94 (17:22, 19:19, 19:31, 26:22)
М: Майо – 26. Гэй – 13 + 10 самбар. Миличич – 11 + 11 самбар.
С: Хилл – 20. Мэйсон – 18. Данкан – 14 + 11 самбар.
“Юта” – “Чикаго” – 100:101 (26:28, 19:25, 30:19, 25:29)
Ю: Окур – 26 оноо + 9 самбар. Миллсэп – 21 + 10 самбар. Брюэр – 18.
Ч: Роуз – 25 + 9 дамжуулалт. Гуден – 18. Хьюз – 16.
“Портленд” – “Сакраменто” – 91:90 (27:21, 21:23, 27:27, 16:19)
П: Рой – 28. Блэйк – 12. Аутло – 11.
С: Сэлмонз – 20. Б.Миллер – 18. Удрих – 17 + 8 дамжуулалт.
“Клипперс” – “Нью-Орлеан” – 87:99 (24:25, 22:24, 19:27, 22:23)
К: Гордон – 25. Дэвис – 19 + 8 дамжуулалт. Каман – 14.
Н: Уэст – 27. Пол – 14 + 10 самбар + 17 дамжуулалт. Стоякович – 13 + 9 самбар.
Маргаашийн тоглолтууд:
Вашингтон – Голден Стэйт
Нью-Йорк – Кливленд
Оклахома Сити – Финикс
Даллас – Индиана
Лейкерс – Нью-Жерси
loading...





