Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Эдди Жордан халагдлаа

GD Star Rating
loading...

Вашингтон Визирс баг 1 ялж 10 ялагдсаны дараагаар ахлах дасгалжуулагч Эдди Жорданг чөлөөлөв. Тэрбээр 96-97 оноос дасгалжуулагчийн гараагаа эхэлж байсан бөгөөд тэр үеэс хойш 518 тоглолтоос 238 ялалт авч байв. 2003 оноос эхэлж Визирдсын дасгалжуулагч болсон бөгөөд багаа сүүлийн дөрвөн улирал дараалж ПОд оруулаад байсан билээ. Гэвч Гилберт Аренэс, Брэндон Хайвүүд нарын гарааны тоглогчидгүйгээр эхлүүлсэн энэ улиралд 1-10 гэсэн амжилттайгаар эхэлсэн нь тэртээх 66-67 оны улиралд өнөөгийн Визирдс баг Балтимор Буллетс гэж баг байхдаа ийм амжилттайгаар гараагаа эхэлснээс хойшхи хамгийн муу үзүүлэлт гэнэ. Ингэснээр Э.Жордан энэ улирлын хоёр дахь халагдсан дасгалжуулагч болов.

***************************************************************************************************************

Энэ улиралд амжилт сайнгүй байгаа Шарлотт Бобкетс баг өнөөдөр төвийн тоглогч Дуэйн Жонстой гэрээ хийжээ. Одоо 25 настай Жонс урьд нь Бостон, Кливленд багуудад нийт 74 тоглолтонд оролцжээ.

***************************************************************************************************************

Ахмад довтлогч Антонио Макдайс саяхан Айверсоны наймаагаар Чонси Биллапсын хамт Денверт очсон ч гэрээгээ цуцалсан. Түүний бие төлөөлөгчийнх нь мэдэгдсэнээр А.Макдайс Детройт Пистонсд буцаж очих гэнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Eegiiq says:

    McDyes ch tegeh geed bsiima,,

    tanai site, forum neeree uneheer goyo boljee,, MGL-d iim l site dutaad bsiin. Odoo joohon site-aa reklamdaad zar surtalchilgaagaa tavidag bolchuul ch

    GD Star Rating
    loading...
  2. zolzaya says:

    Hi. Tanai site uneheer sportiin heregtei medeelel ogch bna. Gevch zarim medeenuud garahgui bgaa ba uniigee zaschihval bur saihan boloh bh. Tsolmonbaatariin bichsen zuiliig uzej bolohgui bna. Video-nii bulantai bolbol bur goyo. Bayarlalaa

    GD Star Rating
    loading...
  3. batu says:

    deerh huntei sanal neg bnaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: