loading...
Өнөөдөр НБА-ын талбайд 5 тоглолт боллоо. Вашингтон Визардсын шинэ дасгалжуулагч Эд Тапскотт гараагаа хожлоор эхэлсэн бол Оклахомагийн шинэ дасгалжуулагч Скот Брукс талбай дээрх анхны тоглолтондоо хожигдсон байна.
Өнөөдрийн одод:
- Стив Нэш, Санс. 20 оноо, 15 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлэн, Санс Оклахомаг хожлоо. Оклахомагийн шинэ дасгалжуулагч Скотт Бруксын “гэртээ” хийсэн дебютыг нь ийн хожигдол болгов. Өнөөдрийн тоглолтонд Шакил О`Нил оролцоогүй бөгөөд түүний эзгүйд Сансыг довтолгоо илүү хурдан темптэй байсан байна. Стив Нэшийн 15 оновчтой дамжуулалт ч Шакилгүй Сансын тоглолтын тактиктай холбоотой. Оклахомагийн самбарын тоглогчид тийм сайн биш бөгөөд тэднийг Амаре Стаудмайр ганцаараа аргалчихна, харин маргааш Санстай тоглох Миннесотад Эл Жефферсон нарын “бигмен”-үүд байгаа учраас Шакилыг өнөөдрийн тоглолтонд оролцуулахгүй амраажээ.
-Кэрон Батлер, Визардс. Батлер энэ улирлын хамгийн их 35 оноогоо авснаар Вашингтон шинэ дасгалжуулагч Эд Тапскоттын эхний тоглолтонд хожил авлаа. Мөн 5 тоглолт дараалан хожигдсон цувралаа зогсоов.
- Жейсон Терри, Маверикс. Тэрээр энэ тоглолтонд авсан 29 онооныхоо 16-г нь 4-р үед авсан байна. Даллас 2-р хагаст 13 оноогоор Индианад хожигдож явсан ч оноог барьж, улмаар хожиж чаджээ.
-По Газоль, Лейкерс. 4-р үед тоглоогүй ч Газоль 26 оноо, 8 самбараас авалт хийж, “Стэйплс Центер”-ийн өнөөдрийн гол од нь байлаа. Лейкерс одоогоор 12 хожил, 1 хожигдолтойгоор лигийг тэргүүлсээр байна.
Онцлох мэдээнүүд
- ЛеБрон Жеймс Нью-Йорктой хийсэн тоглолтын 4-р үеийг амарч өнжсөн ч түүний баг Никсийг амархан хожлоо. ЛеБрон энэ улиралд “Мэдисон Сквэр Гарден”-д анх удаа зочилж байгаа бөгөөд Нью-Йоркийн фэнүүд түүнийг ирээдүйд Никсийн тоглогч болно гэдэгт нэлээд итгэж байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө Никс 2010 онд ЛеБроныг багтаа авахын төлөө гэж хэлж болохоор томоохон солилцоо хийсэн билээ.
- Финикст хожигдсон Оклахома хожигдлын дараалсан цувралаа 12-т хүргэлээ.
- Милоуки Баксын Австрали төвийн тоглогч Эндрью Богут өчигдрийн Орландотой хийсэн тоглолтонд зүүн өвдгөө гэмтээсэн учир ирэх 7-10 хоногийн тоглолтуудад оролцох боломжгүй болжээ. Богут улирал эхэлснээс хойш 11.4 оноо, 10.9 самбараас авалт гүйцэтгэж байв.
- Өвдөгний гэмтлийн улмаас 6 тоглолтыг өнжөөд байгаа Шарлотт Бобкэтсийн хамгаалагч Жейсон Ричардсон маргааш Торонтотой хийх тоглолтонд оролцож магадгүй юм байна.
- Солилцоогоор Никст ирсэн Куттино Мобли шинэ багтаа тоглоогүй байна. Учир нь түүний эрүүл мэндийн байдал, тодруулбал зүрх нь Нью-Йоркийн багийн эмч нарын эргэлзээг төрүүлээд байна.
“Даллас” – “Индиана” – 109:106 (26:26, 23:30, 28:27, 32:23).
Д: Терри – 29 оноо. Новицки – 24 + 12 самбар. Райт – 24.
И: Грэйнжер – 22 + 9 самбар. Мэрфи – 21 + 14 самбар. Дэниелз – 14 + 11 самбар.
“Оклахома Сити” – “Финикс” – 98:99 (25:26, 29:15, 27:29, 17:29).
О: Дюрант – 29. Уилкокс – 18. Уэстбрук – 15.
Ф: Стаудемайр – 22. Нэш – 20 + 8 самбар + 15 дамжуулалт. Барнс – 16.
“Нью-Йорк – “Кливленд” – 101:119 (22:34, 16:33, 28:28, 35:24).
Н: Ричардсон – 22. Томас – 16. Дюхон – 14.
К: Жеймс – 26. Уэст – 16. Зэрбияк – 15.
“Вашингтон” – “Голден Стэйт” – 124:100 (32:26, 31:23, 30:23, 31:28)
В: Батлер – 35 + 8 самбар. Жэмисон – 25 + 11 самбар. Блатч – 25 + 12 самбар.
Г: Мэггетти – 17. Жексон – 16 + 8 дамжуулалт. Биедриньш – 15 + 9 самбар. Азубуйке – 15.
“Лейкерс” – “Нью-Джерси” – 120:93 (24:28, 32:26, 34:22, 30:17)
Л: Газоль – 26 оноо 8 самбар. Фармар – 18. Байнум – 15.
Н: Харрис – 21. Лопес – 17 + 10 самбар. Картер – 14.
loading...





Энэ дунд Даллас багийн Жэйсон Кидд өнөөдрийн од гэдэгт орно гэж бодож байна. Түүний ачаар Даллас багийнхан оноог барьж, түүний дамжуулалтаар Терри тэр олон оноог авсан.
loading...
manai dallas owooshdee hojood bgaarai
loading...