Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, УЕФА » Хэсгийн тулаанууд үргэлжилж байна

GD Star Rating
loading...

https://secure.webhoster.co.uk/www.ticketeasy.co.uk/images/champions%20league.bmpЕвропын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй Аваргуудын лигийн тэмцээний  хэсгийн тоглолтууд явагдаж байна. Одоогоор Интер, Барса, Спортинг, Ливерпуль, Атлетико, МанЮ, Виллареал, Байерн, Лион, Арсенал, Порту, Юве, Реал гэсэн багууд шөвгийн 16 -д шалгарах нь тодорхой болоод байгаа ба зөвхөн хэн нь нэгээр вэ гэдэг асуудал л үлдээд байна. Ингээд өнгөрсөн шөнө явагдсан  хэсгүүдийн тоглолтын дүнг хүргэе. Тоглолтуудын гоолуудыг эндээс харна уу

E хэсэг

Виллареал 0 : 0 Манчестер Юнайтэд

МанЮ : Кушак, О ‘Ши, Эванс, Фердинанд, Евра, Нани (84′ Пак Жи Сун), Андерсон, Каррик (Тевез 85′), Флетчер (80′ Гибсон), Роналду, Рүүни

Хоёулаа хэсгээсээ гарах болсондоо сэтгэл нь ханасан уу, тун уйтгартай тоглолт боллоо. Үзэх харах юмаар хомсхон энэ тулаанд шүүгчийн шүглийн дуу л цуурайтаж байсан ба 5 шар, 1 улаан картаар 2 багийнхан торгуулжээ. Испаний багийн Капдевиллаг Роналду дээр алдаа гарган хөөгдөхөд тэдний дэмжигчид нилээд бухимдсан ба өмнө нь Рүүни хэд хэдэн удаа худлаа унасан нь шар-шумбагчдын фенүүдийг бүр ч “шатаажээ”.
Энэ талаар Сер Фергусон: Руунийгээс иймэрхүү зүйл гарах нь тун ховор. Тэр таклдуулах гэж байна гэж бодсон байх. Тэр дараа нь уучлал гуйж байсан. Магадгүй тэр Пиресийн тоглолтыг их үзсэн байх л даа. Гэхдээ тэр ядаж л уучлалт гуйсан. Харин Пирес хэзээ ч уучлал гуйхгүй‘ гэжээ.

Аальборг 2 :1  Селтик (Сака 73′, Калдвел 87′ автогоол), (53′ Робсон)

Эхний өдрийн хамгийн том сенсаацыг  Даничууд дэгдээлээ. Тэдний энэ ялалт ногоон эрдэнэсийг европын тавцанд цааш өрсөлдөх эрхгүй болгосон ба өөрсдөө УЕФА цомд оролцох боломжтой болжээ.
Мордохын хазгай гэгчээр эхнээсээ л будилсан Селтик айлын талбай дээрээс оноо цуглуулахдаа тун хангалтгүй байгаа ба гэгээлэг зүйл гэвэл лигтээ тэргүүлж байгаа аж.

Баг Т Хо Тэ Хд Х/Г А/Г Б/Х Он
Flag of England Манчестер Юнайтед
5 2 3 0 7 1 +6 9
Flag of Spain Виллареал 5 2 3 0 9 5 +4 9
Flag of Denmark Аальборг 5 1 2 2 7 12 −5 5
Flag of Scotland Селтик 5 0 2 3 2 7 −5 2

F хэсэг

Байерн Мюнхен 3 : 0 Стеауа (Клозе -57′,71′, Тони – 61′)
http://cache.daylife.com/imageserve/07uu8b5bcbgZm/610x.jpg
Байерн : Ренсин, Оддо,Лам, Ван Буйтен, Лусио (79′ Брено), Зе Роберто, Ван Боммел, Рибери, Швайнштайгер, Клозе, Тони (83′ Боровски)

Румыны багийн сүүлчийн найдварыг Мюнхенчүүд үгүй хийлээ. Эхний хагаст тэд яаж ийгээд хүчирхэг Байернийг зогсоож чадсан ч, дараа нь аргагүй ниргүүлсэн байна. Тоглолтын баатраар мэргэжилтнүүд Рибери, Клозег нэрлэж байгаа ба Франц эр сүүлийн үед үнэхээр багаа авч яваа гэхэд хилсдэхгүй.
Мөн “гоолын ургац муутай” байгаа итали эр Тони энд Мюнхенчүүдийн хамт Аваргуудын лигийн анхны гоолоо оруулсан ба ирэх тойрогт Лион-Байерн хоёр хэсгийн лидер болох тулаанаа хийх нь.

Фиорентина 1 : 2 Олимпик Лион (45′ Жилардино) ,(15′ Макоун ,27 Бензема)

Жилардино  гоолын буухиагаа үргэлжлүүлсэн ч түүний ганц бөмбөг  багтаа тус болж чадсангүй. Улирлын эхэнд Лионыг ихэнх хүмүүс урьдынх шигээ тоглохгүй гэж ярьж байсан ч шийр заан плеи-оффд үлдлээ. Нэн ялангуяа францын ирээдүй Бензема лигтээ ч тэр, европт ч тэр гайхалтай формтой байгааг нь магтахаас өөр яах вэ. Түүний оруулсан гоолд багийн ахлагч Жуниньогийн гавьяа ч бий.

Лион – Ллорес, Крис Бумсонг, Жуниньо, Гроссо, Тулалан, Менса, Мажоун, Кейта (80′ Едерсон), Бензема (90 Пикуйнне). Гову

Баг Т Хо Тэ Хд Х/Г А/Г Б/Х Он
Flag of Germany Байерн 5 3 2 0 9 2 +7 11
Flag of France Лион 5 3 2 0 12 7 +5 11
Flag of Italy Фиорентина 5 0 3 2 4 8 −4 3
Flag of Romania Стеяуа 5 0 1 4 3 11 −8 1

G хэсэг

Арсенал 1: 0 Динамо (86′ Бендтнер)
http://www.4thegame.com/media/00/03/45/bendtner_nicklas_afc_profile_2006.jpg
Сүүлийн үед нилээ асуудалтай байгаа Арсеналчууд маш чухал ялалт байгууллаа. Буучдад Бендтнер ялалтыг авчирсан ба түүний талаар сөрөг ойлголттой явдаг хүмүүсийн бодол өөрчлөгдсөн болов уу. Учир нь Дани эр үнэхээр  гайхалтай финиш хийсэн юм. Фабрегас ч багийн ахлагчийн үүргээ ухамсарлаж гоолын дамжуулалтыг хаясан ба тун үлгэр жишээ үзсэн.
Одоо 12 сарын 10нд Буучид Португалд зочлон хэн нь хэсгийн лидер болохоо үзэх билээ.

Фабрегас : Эхний минутаас сүүлийнх хүртэл бид хичээж сайн тоглолоо, Портутай хийх тулаан үүнээс огт өөр нөхцөлд болно, гэхдээ үүнээс өмнө болох чухал тоглолтууддаа анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. (Ирэх амралтын өдөр буучид Челситэй тоглоно)

Арсенал : Алмуниа, Джоуроу, Галлас, Силвестр, Клиши, Денилсон, Фабрегас, Сонг, Рамсеи, Вела, Ван Перси

Фенербахче 1 : 2 Порту (63  Казим Рйчардс), (Лисандро 19′ ,28′)

Туркчууд энэ тулаанд нилээд бухимдсан нь 5 шарт хүртсэнээс нь харагдаж байгаа байх. Хэрвээ ялагдвал Европын тавцангаас хасагдах учир арга ч үгүй биз. Гэвч тэдний уур хилэн юунд ч хүргэсэнгүй. Португалийн багийн лидер Лисандро дубль хийж Фенерийг булшилсан ба ирэх тойрогт тэд хэсгийн лидерийн төлөө тоглох юм.

Баг Т Хо Тэ Хд Х/Г А/Г Б/Х Он
Flag of England Арсенал 5 3 2 0 11 3 +8 11
Flag of Portugal Порту 5 3 0 2 7 8 −1 9
Flag of Ukraine Динамо Киев 5 1 2 2 3 4 −1 5
Flag of Turkey Фенербахче 5 0 2 3 4 10 −6 2

H хэсэг

Зенит  0 : 0 Ювентус

Ювентус: Маннингер, Бригера, Мелльберг, Чиеллини, Молинаро, Каморанези (83′ Марчионни), Сиссоко, Марчисио, Недвед, Дел Пиеро (77′ Жиовинко), Якуйнта (86′ Амаури)

Хэсгээсээ гарах нь нэгэнт тодорхой болсон Хуучин ноёдын хувьд энэ тулаан тийм ч ач холбогдолгүй байж болох ч, Оросуудад үхэх сэхэхээ үзэх чухал тоглолт байсан юм. Дик Адвокат бэртэлтэй байгаа Ли Хо, өмнөх тулаанд улаан жавтий хүртсэн Пюгрениер хоёроос бусад бүх шилдгүүдээ гаргажээ.
Гэтэл энэ чухал тоглолтдоо Петербургчууд тун хангалтгүй үр дүнг үзүүлж хуурай тэнцлээ. Мэдээж хоёр багийн довтлогчид зүгээр суугаагүй нь тодорхой ч, гоол оруулчих аз дутлаа. Ялангуяа португаль эр Данни сүүлийн хагаст Бианконерд багагүй төвөг удаж байсан ба өөр онцолчихоор гойд сайн хүн харагдсангүй. Харин хоёр багийн хаалгачдыг магтахгүй бол алдас болох байх. Буффоныг маш сайн орлож байгаа Маннингер Зенитийн олон довтолгооны няцаасан ба Малафеев ч түүнээс дутахгүй гавьяа байгуулсан юм.

Дик Адвокат (Зенит багийн менежер)  “Дараагийн шатанд шалгарахийн тулд бидэнд  заавал ялалт хэрэгтэй байсан болохоор  олон аюултай алхам хийсэн, харин тэдний байдал огт эсрэгээрээ учир ерөнхийдөө хянамгай, хашир тоглолоо”

“Ерөнхийдөө хуурай тэнцсэн нь бараг шударга зүйл боллоо доо, Юве биднээс олон боломж гаргаж байхад бид 5, 6 удаа л цохисон байх”

“Яахав манай одоогийн форм бол дажгүй л байгаа, ганцхан эцсийн мөчид төгсгөл хийх дээр л алдаа гараад байна. Үүнд л би жаахан гонсгор байна, гэхдээ сэтгэлээр уналгүй цаашаа өрсөлдөхийг хичээнэ ээ” гэжээ.

БАТЭ 0 : 1 Реал Мадрид
(Раул 7′)

http://www.uksoccershop.com/images/7454.jpgРеал Мадрид : Касиллас, Торрес, Рамос, Пепер, Хайнц, Гаго, Гути (Ван дер Ваарт 78′), Шнайдер, Дренте, Раул (Хави Гарсиа 85′), Савиола (Буена 88′)

Өмнө нь Зенит – Юве тэнцчихсэн учир Беларусын багийг ялбал дараагийн шатанд шалгарна гэдгээ Мадридууд мэдэж байсан. Энэ үүргээ ч амжилттай биелүүллээ. Тоглолтын 7 дахь минутад домогт №7 Раул Гонзалез багаа ялалтад хөтөлсөн ба Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн бууч гэдгээ дахин нотоллоо. БАТЭ-н хамгаалагчдын алдааг ашигласан энэ гоолын дараа Реалд дахин тоог холдуулах боломж байсан ч өөрсдөө түүнийгээ ашиглаж чадсангүй. Саяхан багийн ерөнхийлөгч Роман Калдерон багийнхнаа 5 тоглолт дараалан ялбал 2.5 сая еврогоор шагнахаа мэдэгдсэн билээ. Одоо тэднийг Хетафе, Севилья багууд хүлээж байна.

Раул : “Маш чухал ялалт байлаа, одоо сүүлийн тоглолтод санаа амар орж болох нь
3 өдрийн дотор 2 ялалт гэдэг болж л байна, гэхдээ бид тоглолтын түвшингээ дээшлүүлэх хэрэгтэй байна тэгж байж л аваргын төлөө өрсөлдөж чадна” гэжээ.

Баг Т Хо Тэ Хд Х/Г А/Г Б/х Оноо
Flag of Italy Ювентус 5 3 2 0 7 3 +4 11
Flag of Spain Реал Мадрид 5 3 0 2 6 5 +1 9
Flag of Russia Зенит 5 1 2 2 4 4 0 5
Flag of Belarus БАТЭ 5 0 2 3 3 8 −5 2

Мэргэн буучид

Flag of Bulgaria Димитар Бербатов
Flag of Italy Алессандро Дель Пиеро
Flag of England Стивен Жеррард
Flag of Argentina Лионель Месси
Flag of France Карим Бензема (4 гоол)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

15 Сэтгэгдэл

  1. messi says:

    raul yun tom yum yaridiin be avargiin tuluu etr geed bate-g arai hiij hojson bj bas busad tom baguudad bolneeh asuudal bish bh da

    GD Star Rating
    loading...
  2. uugii says:

    rauliin tolgoi 360′ ergesen bhaa yaj 1/8 orohoo l bodmoor yum

    GD Star Rating
    loading...
  3. 360 эргэхээр яах бол :P

    GD Star Rating
    loading...
  4. uugii says:

    yarij bgag ni l harchaach kk

    GD Star Rating
    loading...
  5. batnemeh says:

    Real Madridiin domog goe shuu ashgui hesgeesee garahaar bolchloo tegvel ch ….

    GD Star Rating
    loading...
  6. messi says:

    realmadrid gej ezen haanii iveeleer yavsaar bgad udiig hursen bag sh de? ezen haanii bh uyed n buh tsomiig avdag bsan gehdee hucheeree bish gedgiig n bugd medne sh de olon jil barca-g darah gej zutgesen ch chadku bsaar udiig hursen sh de

    GD Star Rating
    loading...
  7. batu says:

    yag unen real zugr l sonirholtoi tuuhtei bag.

    GD Star Rating
    loading...
  8. FCB says:

    Barcagiin fanatuudaa yu bodoj bnaa Gran Derby udahgui bolloo sh de. Manaih laanaa.

    GD Star Rating
    loading...
  9. batu says:

    alaad ugnuu barca tiim bzdee manaihaan

    GD Star Rating
    loading...
  10. uugii says:

    barca gsenees today rtr liver espn chelsea gargah yum bna barca starar garah bol uu

    GD Star Rating
    loading...
  11. messi says:

    december 14 nd biz de realiig hojih heregtei de

    GD Star Rating
    loading...
  12. batka says:

    Barca marca geed bgaa garuud bitgii hudlaa tuilshraldaa.
    RM vs Barca 2-in ursulduund real davamgailj irsniig tuuh heleed ugnu, tuunees yamar ezen haan tanaihand tushaagaad hojigduulaad bsiimuu. Nodnin bolson 2 togloltiig oorsdoo medej bgaa biz dee te?!
    Avarguudiin leagued 9 udaa turuulsen bag ta nariin myalaad bgaa shig bdaggui l yum daa, yahav suuliin 2 jil joohon unaltiin baidald bgaa n unen. Gehdee l catalonii bagiig husaad tsom avchaad bgaam daa.

    GD Star Rating
    loading...
  13. messi says:

    batka minii sanahaar 3r divisionii bagt hojigdood tsom avah naidvargui bolson uefagaas bol sanaltgui ligeesee ch gesen yur n hund bga dasain toglogchid avch zevruuldeg bag sh de

    GD Star Rating
    loading...
  14. batka says:

    harj l baiya. nodningiin classico ch goyo bolson shuu

    GD Star Rating
    loading...
  15. erdene says:

    zozo end odoo yum barca realiin heruul bolood bna. real barca-s iluu amjilttaig ni bugd l medne. gehdee ene jil barca iluu formtoi bgaashdee. messi ih sain bna. manai liverpool ene jil jinhen haga shaana. gerrard gemtlees ireed l gooldoj bna. manaih haaya oron garantaad bgaad ni sanaa zovj bna. barca tegehed bumbugduj bdag. ene jil uvuliin tsonhoor hen uhaantai ajilsan bag barag turuuleh bailguidee.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: