Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Шатар, даам, хөлөгт тоглоом » Шатрын Олимпиадад Кавказын багууд түрүүллээ

GD Star Rating
loading...

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/7/7f/SO_VE_dt_gro%C2%A7_R_TZ.jpgГерманы Дрезден хотод зохион явагдсан Шатрын 38 дахь Олимпиад Армен, Гүржийн шигшээ багуудын ялалтаар өндөрлөлөө. Өнгөрсөн Олимпиадын аварга Армений шатарчид шийдвэрлэх 11 дэх тойрогт Хятадын багийг 2,5-1,5-ын харьцаатай буулган авсан ба тэмцээнийг 9 ялалт, 1 тэнцээ, 1 хожигдолтой дуусгаснаар дэлхийн шилдгээр хоёр дахь удаагаа дараалан шалгарсан байна. Удаах байранд Израиль, АНУ-ын багууд орлоо. Дэлхийн чансааг тэргүүлэгч ОХУ-ын шигшээ зөвхөн 5-р байр эзэлж, түүхэндээ хоёр дахь удаагаа ямар ч медальгүй хоцорсон нь тэмцээний гол дуулианаар тодорч байна. Монголын шигшээ багийн хувьд сүүлийн тулаанаа Катарын эсрэг хийж, 2-2-ын харьцаатай тэнцсэнээр нийлбэр дүнгээр 73-р байр эзэлж, хоёр жилийн өмнөх амжилтаа 14 байраар буурууллаа. Манайхан 5 хожиж, 1 тэнцэж, 5 хожигдсон бөгөөд шилдгээр 6 оноо авсан их мастер Хатанбаатар шалгарсан байна.

Харин монголын эмэгтэй шигшээ өмнөх Олимпиадын амжилтаа эрс ахиулж чадлаа. их Мастер Мөнгөнтуул тэргүүтэй манай баг тэмцээний сүүлийн өдөр Болгарын хүчтэй багтай тэнцсэнээр 6 ялалт, 2 тэнцээ, 3 ялагдалтай 17-р байранд орсон байна. Хоёр жилийн өмнө тэд 34-р байр эзэлж байжээ. Нэгдүгээр ширээн дээр өрсөлдсөн Мөнгөнтуул ганцхан хожигдолтой 10-аас 7 оноо авсан бол Мөнхчулуун 9-өөс 7 оноо авсан амжилт үзүүллээ. Эмэгтэйчүүдийн Олимпиадын аваргаар Гүржийн баг тодорсон байна. Кавказчууд шийдвэрлэх тулаанд Сербийг 3-1-ийн харьцаатай буулган авсан бол өмнөх тойргийн дараа тэргүүлж байсан Польшийн бүсгүйчүүд Украинд ялагдсанаар медальгүй хоцорлоо. 2, 3-р байрыг Украин, АНУ-ын багууд эзэлсэн байна. Шатрын ээлжит 39 дэх Олимпиад хоёр жилийн дараа манай хойд хөрш улсын Ханты Мансиийск хотод болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. sato says:

    Emegteichuud sain oroltsson baina.
    Amjilt khusei.
    17-d orno gedeg bol unekheer tom amjilt

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: