loading...
Аваргуудын Лигийн хэсгийн 5-р тойргийн үлдсэн тоглолтууд өнөө шөнө болно.А хэсэгт одоогоор бүх зүйл бүрхэг байна. Энэ хэсгийг Челси Лондон 7 оноотой тэргүүлж байгаа ч сүүлийн байранд яваа Румыны Клуж Английн багаас 3-хан оноо дутуу байгаа юм. Тиймээс энэ өдөр нэн чухал хоёр тоглолт болно. Челси Францын Бордо-гийн талбай дээр зочлох бөгөөд тэмцээний эхний тойрогт талбай дээрээ 4-0-ийн харьцаатай өрсөлдөгчөө бут ниргэсэн амжилтаа давтахыг зорьж байна. Цэнхэрүүд Английн Премьерлигт тэргүүлж байгаа хэдий ч энэ тоглолтын өмнө талбай дээрээ Ньюкасл-тай тэнцсэн, мөн Аваргуудын Лигийн хүрээнд Рома-д бут ниргүүлсэн. Тиймээс дасгалжуулагч Луис Фелипе Сколари-д зайлшгүй амжилт хэрэгтэй. Бордогийн хувьд тэд талбай дээрээ ялалт байгуулвал Челси-гээс өшөөгөө авах төдийгүй Английн багийг ардаа орхих юм. Бордо Евродын цомын тэмцээний хүрээнд Англичуудын эсрэг талбай дээрээ 3 тоглож, 2 хожигдож, нэг тэнцэж байсан бол Челси Францын нутагт хоёр удаа зочлохдоо хоюуланд нь хожигдож байжээ.
Энэ хэсгийн нөгөө тоглолтонд Румыны Клуж Италийн Рома-г хүлээн авна. Мөнхийн хотын баг эхний өдөр талбай дээрээ Румынчүүдэд хожигдсон нь энэ тэмцээний хамгийн том дуулиант үйл явдлуудын нэгээр тодроод байгаа. Улирлын эхэн үеийн хямралаас гарч байгаа. Рома энэ гутамшигт дурсамжаа аль болох хурдан мартахыг хичээж байгаа бол Клуж ахин нэг ялалт байгуулж, түүхэндээ анх удаа Аваргуудын Лигийн 1/8 шигшээд шалгарахыг зорилгоо болгоод байна.
Моуриньо багийнхнаа болгоомжлуулж байна
В хэсгийг тэргүүлэгч Интер Милан өөрийн Сан-Сиро цэнгэлдэхэд Грекийн Панатинаикос-ыг хүлээн авах бэлтгэлээ хангаж байна. Интер энэ хэсгийг 8 оноотой тэргүүлж байгаа бөгөөд ялалт байгуулсан тохиолдолд хасагдах шатанд өрсөлдөх болзлоо хангана. Энэ тоглолтын өмнөх амралтын өдөр Миланчууд Ювентус-ыг 1-0-ийн харьцаатай хожиж, Серия-А-г тэргүүлж байгаа хэдий ч багийн дасгалжуулагч Жозе Моуриньо тоглогчдоо өрсөлдөгчөө дутуу үнэлэхээс болгоомжлуулж байна. Панатинаикос өмнөх тойрогт Германы Вердер-ийг талбай дээр нь 3-0-ээр бут ниргэсэн, үүнээс гадна Интер Юве-г хожсон ч чанарын хувьд сайн тоглолт үзүүлэхгүй байгаа тул Португалийн мэргэжилтэн багийнхнаа хэрхэвч биеэ тоож болохгүйг анхаарууллаа. Энэ хэсэгт өнөө шөнө Киприйн Анортозис Вердерийг хүлээн авна.
Марсель, ПСВ багуудад зөвхөн ялалт хэрэгтэй
Аваргуудын Лигийн Д хэсэгт Атлетико Мадрид, Ливерпуль багууд тус тус 8 оноотой хошуучилж, Марсель, ПСВ Эйндховен багууд тус бүр 3 оноотой сүүл мушгиж байна. Өнөө шөнө тэргүүлэгчид талбай дээрээ тоглох бөгөөд Марсель, Эйндховен аль аль нь зөвхөн ялалтын төлөө тоглохоо өөр аргагүй байдалд орсон. Ялангуяа Марсель Ливерпуль-д жилийн өмнө ялалт байгуулж байсан тул энэ амжилтаа давтахыг хичээж байна. Францын баг тэмцээний эхний тойрогт талбай дээрээ сайн тоглосон хэдий ч улаануудад азгүй хожигдсон.
Ливерпуль-ийн дасгалжуулагч Рафаэль Бенитес Олимпикийн эсрэг багаа удирдан талбайд гарснаар багийнхаа түүхэнд Европын цомд хамгийн олон тоглолт хийсэн мэргэжилтнээр шалгарч байна. Тэрээр түүний энэ амжилт чухал биш гагцхүү ялалт хэрэгтэйг онцоллоо. Ливерпуль-ийн хамт хэсгээ тэргүүлж байгаа Атлетико Мадрид хоосон цэнгэлдэхэд Голландын аваргуудыг хүлээн авахаар УЕФА-гийн сахилга батын комиссоор шийтгүүлсэн тул тэднийг мөн л хүндхэн тулаан хүлээж байна.
loading...




liverpool hojchih blgui dee torres bga tsagt gool bol orj ugnu duu
loading...
chelsea go go
loading...
Inter Milan neeree avarguudiin leagt yavahgui yumaa. Ug ni unen goyo bureldehuuntei bag shd. Panatonaikast hojigdchihloo. Ene mayagaaraa shovgiin 16-d hojigdoh yum bna l daa.
loading...