loading...
Кюүшю башё өндөрлөж Монгол бөхчүүд шуугиулсны дараах сумогийн амьдрал ч мөн идэвхитэй өрнөж байна. Хамгийн гол зүйл нь мэргэжлийн сумогийн ёкозунагийн зөвлөл хуралдсан явдал байлаа. Энэхүү хурлаар Амагийн озэки цолны тухай, мөн Аса аваргын тухай гол асуудлууд яригдсан юм. Асашорюү аваргыг зодог тайлуулах тал дээр ярилцсан боловч манай аваргыг сумод нь үлдээх болсон. Мөн нэгэнт болзлоо хангасан Амад озэки цолыг нь шууд өгөхөөр болсон. Үүнээс гадна өнгөрсөн башёгоос эхлэн өөр дэвжээтэй нэгдэж Исэхэгама нэртэй болсон Ажигава дэвжээний бөхчүүд дэвжээний нэр буюу шиконагаа солих болсон тул манай Д.Бямбадорж ч нэрээ солих хэрэгтэй болсон ба Харумафүжи нэрээр дараагийн башёгоос эхлэн барилдах болжээ. Ингээд энэ оны сүүлчийн тэмцээний дараа болсон үйл явдлуудтай холбоотой зургийн цомогтой танилцъя.
loading...




Харүма Фүжи ш дээ. Ирэх сараас Харүма гэж нэрлэгдэх байх.
loading...