Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс » Хаттоны хамгийн дуулиант тоглолтууд

GD Star Rating
loading...

Британийн нэрт боксчин Рикки Хаттон хэд хоногийн өмнө Лас-Вегас хотноо тулалдаж, Пол Малинаггиг 11-р үед буулгаж авлаа. Зодог тайлахаа мэдэгдэж дуулиан тарьсан тэрбээр өнгөрсөн тавдугаар сард шийдвэрээ өөрчилснөө зарласан юм. Түүний эргэн ирэлт амжилттай болж хоёр тоглолтод ялалт аваад байна. Британийн боксын түүхэнд тодоор бичигдэн үлдэх гавьяатай Хаттоны хамгийн алдартай тоглолтуудын талаар товч өгүүлье.

Жонатан Тэкстон (2000.10.21)
Залуухан Хаттоны хамгийн анхны ширүүн тулаан. Танхай зангаараа алдартай Тэкстон тун хэрцгий тоглож байсан хэдий ч Хаттон түүний удаа дараагийн ширүүн цохилтыг тэсвэрлэж чадсан юм. Тоглолтын эцэст тэр хоёрын бүх л юм цусанд будагдсан байлаа. Ингээд 12 үе өндөрлөхөд Хаттон оноогоор ялалт байгуулсан юм.

Эамонн Маге (2002.06.01)
Маге Тэкстоны нэгэн адил шазруун эр байлаа. Тоглолт эхлээд удаагүй байхад Магегийн баруун гарын шулуун цохилт оновчтой болсноор Хаттон мэргэжлийн бокст хөл тавьснаас хойш анх удаа нокдаунд оржээ. Хаттон хүнд байдлаас түргэн гарч чадсан ч өрсөлдөгчийнхөө бас нэг хүнд цохилтод орж, хацар нь урагдан цус гарч эхлэв. Бүгд л тоглолтын хувь заяа тодорхой болсон гэж бодож байлаа. Гэвч Хаттон энэ үед өөрийн тэвчээр хатуужлыг харуулж чадсан юм. Тэр хацраас урсах цусаа үл хайхран довтолсоор оноогоор ялж, WBU-гийн аваргын бүсийг эзэмшсэн түүхтэй.

Бен Таки (2003.12.13)
Энэ үед Хаттон олонд танигдаж, чанга боксчин гэдгээ харуулаад байсан. Ид үедээ яваа түүнийг ялна гэдэгт эргэлзэх хүн цөөн байв. Гэхдээ өрсөлдөгч нь басч боломгүй чанга учраа байлаа. Таки жилийн өмнө алдарт К.Цютэй 12 үеийн турш ширүүн тэмцэж оноогоор ялагдсан юм. Хаттон уг тоглолтод төрөлх Манчестер хотдоо гана эрийг оноогоор буулгаж авсан билээ.

Константин Цю (2005.06.04)
Удаан хүлээсний эцэст жинхэнэ чанга учраатайгаа тоглохоор болсон нь энэ. IBF-ийн аваргын төлөө тоглолт байсан нь энэ уулзалтын нэр хүндийг улам өндөрсгөж өгчээ. Орос гаралтай австрали эр Костя сүүлийн 10 гаруй жил мэргэжлийн бокст ноёлохдоо 31 тулаанд ялалт байгуулж, ганцхан ялагдаад байжээ. Уг тулаанд Хаттон 11-р үед ялалт байгуулж, IBF-ийн аваргын бүсийг зүүлээ. 35 настай Костягийн хувьд Хаттонд ялагдсанаар их спортоо орхисон юм.

Луис Коллацо (2006.05.13)
IBF-ийн бүсээ амжилттай хамгаалсны дараа Хаттон WBA-гийн аварга Луис Коллацогийн бүсэнд нүд унагах боллоо. Ингээд дунд жингийн хоёр шилдэг бокчин аваргын бүсээ нэгтгэх тулааныг Бостон хотноо хийв. Биеийн хөгжлөөр Хаттоноос хавьгүй илүү Коллацо тоглолтын эхнээс л санаачлагыг авч, ширүүн довтолгоо хийж байв. Гэвч Хаттон бол тоглолтын төгсгөлд шийр заан үлдэж, гол оноогоо авдаг онцлогтой эр. Тэр ч ёсоор Коллацо ядарч ирэх үед Хаттоны тоглолт орж эхлэв. Ингээд сүүлийн хоёр үед илт давамгайлсны хүчинд эцсийн дүндээ115-112, 115-112, 114-113-аар яллаа. Ийнхүү тэр IBF, WBA холбооны бүсийг хамтад нь эзэмших болжээ.

Флойд Мейведер (2007.12.08)
Мэргэжлийн бокст орсноос хойш ялагдал байтугай тэнцээ амсалгүй 43 тоглолт дараалан ялсан Хаттон анхны ялагдлаа амслаа. Гэхдээ тэр орчин цагийн боксын спортод домог болон үлдсэн шилдэг тамирчинд дийлдсэн юм. Лас-Вегас хотын “MGM Grand” ордонд болсон уг тулаанд Хаттон аравдугаар үед хүнд цохилтоор ялагджээ. Ямар ч хүнд цохилт амссан тэсээд гардаг түүнийг жинхэнэ нокаутад орон хэвтэж байгааг харахад итгэмээргүй байлаа. Гэвч энэ тоглолтын дараа ялалт байгуулсан Мейведер, хожигдсон Хаттон хоёул зодог тайлахаа зарласан нь тоглолтоосоо дутахгүй шуугиан дэгдээсэн юм.

Хуан Лазкано (2008.05.24)
Мейведерт ялагдсанаас хойш рингэнд гараагүй Хаттон бост эргэн ирж буйгаа зарлалаа. Түүний өрсөлдөгч нь тийм ч их нэрд гараагүй боловч чамлахааргүй гуншинтай Хуан Лазкано байв. “Манчестер Сити” багийн “City of Manchester” цэнгэлдэхэд тэдний тоглолтыг үзэхээр 55 мянган хүн хүрэлцэн ирсэн нь Британийн боксын түүхэнд дээд амжилт болжээ. Бараг хагас жилийн дараа рингэндээ эргэн ирсэн Хаттон уг тулаанд шүүгчийн саналаар ялалт байгуулжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. GOAL says:

    ringen deer hevtehiig n harsan bas l ontsgui bsn shuu.

    GD Star Rating
    loading...
  2. wkick says:

    HATTON bol aguu boxer shuu dee?
    minii shutdeg boxer ergeed ring deeree garch odoo 5n sariin 2nd las vegast togloh gej bgaa amjilt husie good luck hatton

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: