Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Формула -1 товч мэдээ

GD Star Rating
loading...

Хэмилтон хоёрдугаар байрт

 Их Британий оны шилдэг тамирчин  шалгаруулах сонголтонд Формула-1 ийн  хамгийн залуу дэлхийн аварга Льюис Хэмилтон хоёрдугаарт бичигдлээ. Британийн спортын  сэтгүүлчид, олимпийн гурван удаагын аварга  Крис Хойг 2008 оны  шилдэг тамирчинаар шалгаруулсан байна.

 

 

 

 

2009 оноос медалийн системтэй болох уу ?

Берни Экклстоун   Формула -1 ийг медалийн системтэй  болгох санаагаа дахин мэдэгдлээ. Формула-1ийн аварга шалгаруулах тэмцээнд хэн олон оноотой нь бус харин  олон алтан  медаль авсан нисгэгч  аварга цолыг хүртэх учиртай  энэхүү системийг хэрэгжүүлэх эсэхийг  дараагийн FIA-гийн зөвлөлийн  хуралдаанаар шийдвэрлэх гэнэ.
1950 оноос  зохиогдож эхэлсэн Формула-1ийн аварга шалгаруулах тэмцээнд  олон  өөрчлөлт хийж байсан боловч  онооны системийг халах нь Формула-1 д  том хувьсгал болно гэж үзэж байна.

 

Ред Булл  Торро Россог зуун хувь эзэмших эрхтэй

Герхард Бергер  Скудерия Торро Россо баг дахь өөрийн эзэмшдэг хувиа Ред Буллд худалдлаа.Ингэснээр Ред Буллийнх дүү багаа бүрэн  эзэмших эрхтэй болж байгаа юм.Герхард Бергерийн багаасаа салах болсон шалтгаан нь шинэ гарсан дүрмүүд Торро Россо шиг жижиг багт  ахих  боломж олгохгүй ,өнгөрсөн улиралд зургаадугаар байр эзэлсэн амжилтыг шинэчилэх  аргагүй гэж үзсэнд  байгаа гэнэ.Харин баг тэдний  хооронд  ямар нэгэн  зөрчил  байхгүй гэдгээ хэлжээ.

Формула-1 ийн шинэ ивээн тэтгэгч
 
Өмнөд Солонгосын  LG концерн  Формула-1 ийн албан ёсны ивээн тэтгэгч боллоо.Дэлхийн санхүүгийн хямралын энэ хүнд  үед 2013 он хүртэл LG -тэй  гэрээ байгуулсан нь моторспортын хувьд эерэг талтай юм байна.

Тасманид болсон осол

Тасманийн арал дээр авто замын осолд орсон Формула-1 ийн нисгэгч Марк Вебберийн    баруун хөлнийх нь  яс  хугарчээ.Тэрээр дугуйтай аялаж явахдаа машинтай мөргөлдсөн байна.М.Веббер хоёрдугаар сард явагдах туршилтын нислэгт машиныхаа бүхээгтээ суух зорилготой байгаа гэв.Одоогоор энэ нь боломжтой үгүйг   тэрээр  мэдэхгүй байгаа бөгөөд хэсэг хугацааны дараа илүү тодорхой болох аж.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. uugii says:

    hamiltond uguhud yadag bna aa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: