loading...
УЕФА-ын цомын хэсгийн тоглолтууд өнгөрөгч шөнө боллоо. Одоогоор багууд 2-3 тоглолт хийгээд байгаа бөгөөд АС Милан, Манчестер Сити, Сент-Этьенн, ЦСКА Москва гэсэн 4 баг дараагийн шатанд буюу шилдэг 32-т шалгарах эрхээ хамгийн түрүүнд авлаа.
АС Милан Англид зочлон Портсмуттай тоглосон бөгөөд тоглолт дуусахаас 6 минутын өмнө 0:2-оор хожигдож байлаа. Гэвч энэ зун Барсагаас Миланд ирсэн Роналдиньо хаалттай цохилтоос зөрүүг багасгаж, харин тоглолтын төгсгөлд Миланы ахмад довтлогч “супер Пиппо” буюу Филиппо Инзаги тэнцээний гоол хийснээр багаа хожигдлоос авраад зогссонгүй дараагийн шатанд шалгарах эрхээ авахад нь гол үүрэг гүйцэтгэлээ.
Сент-Этьенн 1982-83 оны улирлаас хойш анх удаагаа УЕФА-ын цомд оролцож байгаа ч 3 тойргийн дараа дараагийн шатанд шалгарах эрхээ авлаа.
Мөн Аваргуудын лигт хэсэгтээ 3-р байр эзэлсэн 8 баг УЕФА-ын цомд шилжин тоглодог. Одоогоор Шахтёр Донецк, Ольборг, мөн 2008 оны аварга ОХУ-ын Зенит багууд УЕФА-ын цом руу шилжих нь тодорхой болоод байна.
“А” хэсэг
ПСЖ (Франц) – “Расинг” (Испани) – 2:2
Гоол: Кежман, 5. Луиндула, 32 – Траоре, 39 – автогоол. Колса, 56.
“Шальке-04″ (Герман) – “Манчестер Сити” (Англи) – 0:2
Гоол: Мварувари, 33. Айрленд, 67
1. Манчестер Сити. 2 тоглолт = 6 оноо
2. Шальке. 3 тоглолт = 4 оноо
3. Твенте.2 тоглолт=3 оноо
4. Расинг. 3 тоглолт = 2 оноо
5. ПСЖ.2 тоглолт = 1 оноо
“B” хэсэг
Олимпиакос (Грек) – Бенфика (Португал) 5:1
Гоол: Галлетти, 1; Пацацоглу, 17; Санто, 24, 53; Белуччи, 44 – Луис, 33
“Галатасарай” (Турк) – “Металлист” (Украин) – 0:1 (0:0)
Гоол: Эдмар, 81.
1. Галатасарай. 3 т = 6 оноо
2. Металлист. 2т = 4 оноо
3. Олимпиакос. 2т = 3 оноо
4. Герта. 2т = 2 оноо
5. Бенфика. 3т = 1 оноо
“С” хэсэг
Партизан (Серби) – Стандард (Бельги) 0:1
Гоол: Камарго, 38
Сампдори (Итали) – Штутгарт (Герман) 1:1
Гоол: Саммарко, 39 – Марика, 8
1. Стандард. 2т = 6 оноо
2. Сампдория. 2 т = 4 оноо
3. Штутгарт. 3 т = 4 оноо
4. Севилья. 2 т = 3 оноо
5. Партизан. 3 т = 0 оноо
“D“ хэсэг
“Динамо Загреб” (Хорват) – “Спартак” (Москва, ОХУ) – 0:1
Гоол: Саенко, 75.
“Неймеген” (Голланд) – “Тоттенхэм” (Англи) – 0:1 (0:1)
Гоол: Хара, 14
1. Тоттенхэм. 3 т = 6 оноо
2. Удинезе. 2 т = 6 оноо
3. Спартак. 2 т = 3 оноо
4. Динамо Зг. 3 т = 3 оноо
5. НЕК. 2 т = 0 оноо
“E“ хэсэг
“Портсмут” (Англи) – “Милан” (Итали) – 2:2 (0:0)
Гоол: Кабул, 62. Кану, 73 – Роналдиньо, 84. Инзаги, 90+2.
“Брага” (Португал) – “Вольфсбург” (Герман) – 2:3 (1:1)
Гоол: Барцальи, 6 – автогоол. Мейонг, 49 – Джеко, 24. Мисимович, 83 – пенальти, 90+4.
1. Милан. 3 т = 7 оноо
2. Вольфсбург. 2 т = 6 оноо
3. Брага. 3 т = 3 оноо
4. Портсмут. 2 т = 1 оноо
5. Херенвен. 2 т = 0 оноо
“F“ хэсэг
“Жилина” (Словак) – “Слави” (Чех) – 0:0
“Гамбург” (Герман) – “Аякс” (Голланд) – 0:1
Гоол: Леонарду, 77.
1. Астон Вилла. 2 т = 6 оноо
2. Аякс. 3 т = 6 оноо
3. Гамбург. 2 т = 3 оноо
4. Славия. 2 т = 1 оноо
5. Жилина. 3 т = 1 оноо
“G“ хэсэг
Русенборг (Норвег)- Валенси (Испани) 0:4
Гоол: Мата, 22; Пабло Эрнандес; 75, Бараха, 87; Хоакин, 89
Брюгге – Сент-Этьенн 1:1
Гоол: Варгас, 50 – Жильотти, 44
1. Сент-Этьенн. 3 т = 7 оноо
2. Валенси. 2 т = 4 оноо
3. Брюгге. 2 т = 2 оноо
4. Копенгаген. 2 т = 1 оноо
5. Русенборг. 3 т = 1 оноо
“H“ хэсэг
“Депортиво” (Испани) – “Фейенорд” (Голланд) – 3:0
Гоол: Лопо, 30. Хофланд, 50 – автогоол. Гвардадо, 51.
ЦСКА (ОХУ) – “Лех” (Польш) – 2:1
Гоол: Загоев, 31. Жирков,45. – Штилич,66.
1. ЦСКА. 3 т = 9 оноо
2. Нанси. 2 т = 4 оноо
3. Депортиво. 2 т = 3 оноо
4. Лех. 2 т = 1 оноо
5. Фейенорд. 3 т = 0 оноо
Мэргэн буучид:
1. Гомес (Штутгарт, Вагнер Лав (ЦСКА) – 5 гоол
3. Бент (Тоттенхэм), Бонаццоли (Сампдория) – 4 гоол
loading...






