loading...
Хөлбөмбөгийг бид зохиосон хэмээн цээжээ дэлдэх дуртай Англичууд олон улсад амжилттай тоглодоггүй нь нууц биш. Авьяас, чадвартай тоглогчид тэдэнд өчнөөн байдаг ч ямар нэгэн шалтгаанаар үргэлж азгүйтэж байдаг билээ. Одоо Будант Альбионы шигшээ авч яваа Жеррард, Лампард, Коул, Фердинанд гээд шилдгүүд нэг л мэдэхэд нас нь явж дараагийн залгамжлах хүн нь гарч ирнэ. Тэгвэл яг одоогоор гарч ирж байгаа Английн залуу оддыг шинжье. Эдгээр жагсаалтанд багтсан залуус ихэнх нь 1991, 1992 онд төрсөн ба саяхан л 1985, 1986 онд эдэн шиг гарч ирж байсан хүүхдүүд аль хэдийнээ супер одууд болжээ. Хөлбөмбөгийн цус сэлбэлт ийнхүү үргэлжилсээр, авьяастнууд тасралгүй мэндэлсээр байна.
Натан Дельфуонесо (Астон Вилла) – 1991.2.2
Премьер лигт гайхалтай амжилттай яваа Астон Виллагийн нэгэн нууц зэвсэг болох 17 настай энэ жаалыг өдгөө Англид мэдэхгүй хүн үгүй болжээ. Натан 2006 оноос анх мэргэжилтнүүдийн хараанд өртсөн ба Английн 16 хүртэлх насны шигшээд тэр жилдээ дуудагдаж 8 тоглолтонд 3 гоол хийсэн аж. Дараа жил нь U17 -д ч муугүй үзсэний эцэст энэ жилээс U19 -д хүчин зүтгэж 1 тоглолтонд оролцож нэг гоол хийгээд байна. Довтлогч хүнд байх хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар бүгд хосолсон энэ хүүг ирээдүйд Гурван Арслангуудын гол довтлогч болно гээд хэлчихэд эсэргүүцэх хүн цөөхөн болов уу. Дельфоунесо Виллагийн бүрэлдэхүүнд багтан 3 тоглолтонд одоогоор оролцоод байна.
Виктор Мосес (Кристал Палас) – 1990.12.12
Нигер гаралтай Виктор одоо дөнгөж 18 хүрч байгаа ч Премьер лигийн 25 тулаанд оролцоод байна. Хэрэгтэй үед жигүүрийн хагас, төвд, довтолгоонд хүртэл оролцох авьяастай түүнийг Английн залуучуудын багийн дасгалжуулагч, мэргэжилтнүүд тун үнэлдэг юм. Өнгөрсөн зун Ниел Варнок залуу эрдэнэсээ Буучдад алдах шахаад , 4 жилийн гэрээ байгуулж санаа амарчээ. Энэ жилээс Английн U19 багт орж 9 тоглолт хийгээд байна.
Жосе Бакстер (Эвэртон) – 1992.2.7
Уэйн Рүүни, Жеймс Ваухан гээд багаасаа од болсон тоглогчдын түүх энд давтагдаж магадгүй юм. Магадгүй энэ хоёроос ч илүү амжилтад хүрч болох ирээдүй Бакстерт байгаа ба улирлын эхэнд 1-р багийн дебютээ хийхдээ 16 нас 191 хоногтой байсан нь өмнөх Вауханы амжилтыг эвджээ. Дараа нь Уэст Бромвичийн эсрэг гараанд гарсан нь бас л амжилт тогтоож клубын хамгийн залуу гарааны тоглогч болж. Энэ мэтчилэн Жосегийн амжилт, ялалтууд цааш үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.
Сонирхуулахад тэрээр багаасаа Ливерпулийг дэмждэг байжээ.
Жон Босток (Тоттенхэм) – 1992.2.15
Паласын бас нэгэн бүтээгдэхүүн болох Бостокийг авах гэж Спурс энэ зун нилээн юм болсон. Хоёр баг үнэ хөлсний тал дээр тохиролцож чадалгүй байсаар асуудал шүүхэд шилжсэн ба эцэст нь Палас 700,000 фунт авч салжээ. Ингээд болоогүй хэрвээ түүнийг ирээдүйд ямар нэгэн багт зарвал 15% -г нь, улирлын эцэст оролцсон тоглолтоос нь хамаарч 1.5 сая хүртэл фунт, мөн олон улсын тоглолтонд оролцвол 200 мянган фунт авах болж байгаа ч Кристал Паласын коач Варнок агуу авьяастнаа явуулсандаа харамссаар байгаагаа нуусангүй. Аргагүй шүү дээ ур чадвар, авхаалж самбаа төгс түүн шиг залуу ирээдүйд хэдэн саяар ч үнэлэгдэх юм билээ.
Тоттенхэмд ирээд Жон хамгийн залуу дебютчин болсон билээ. Мөн Английн U17 -д 18 тоглолт хийгээд байна.
Жое Матток (Лейцестер) – 1990.5.15
Энэ жагсаалтанд багтсан цорын ганц арын албаны залуу. Хэдийгээр доод лигт хүчин зүтгэдэг ч, энэ нь авьяас чадварыг нь нууж чадсангүй. Лейцестерийн гарааны сольшгүй тоглогч хэдийнэ болоод байгаа Маттокийн амжилтаас дурьдвал 2007 оны шилдэг залуу тоглогч, 2008 оны Амжилттай тоглогч мөн 2007 оны Академийн лигийн аварга гэх мэт. Өнгөрсөн жил Лейцестер зиндаа уруудаж Чампионшп лигээс 1-р лиг рүү унасан. Гэсэн ч залуу хүү төрөлх багаа орхих бодолгүй байгаагаа илэрхийлсэн ба эндээс ямархуу хүн гэдгийг нь харж байгаа байх. Шигшээ багийн хувьд түрүү оноос U21 -т дуудагдсан ба тэр үед 17 -тай байсан нь Тео Валкотын дараа орох үзүүлэлт ажээ.
Данни Велбек (Манчестэр Юнайтед) – 1990.11.26
Карлинг цомын тоглолтонд гайхалтай гоол, гайхалтай дебютээ хийсэн Велбэкийн хувьд одоогоор гараанд гарахад арай л балчирдаж байна. Гэвч энэ эрчээрээ хичээгээд байвал Рүүни, Тевез,Бербатай гараа булаацалдах ч юм билүү. Данни 1.85 см өндөртэй учир хүчний тоглолттой Английн лигт дээрэлхүүлнэ гэж байхгүй, дээрээс нь ур чадвараар ч нэг их дутахгүй, ийм нэгэн Английн ирээдүй Сэрийн халамжин дор өсч байна. Хэдхэн жилийн дараа түүний нэр цуурайтахыг та бүгд сонсох болно.
Жек Родвел (Эвэртон) – 1991.3.11
Дээр дурьдсан Жое Бакстерийн хамт гарч ирсэн бас нэгэн авьяаслаг хагас хамгаалагч. Гэхдээ арын албанд ч зүтгэх чадвартай гэдэг ба одоогоор Toffee-н бүрэлдэхүүнд 7 тоглолт хийгээд байна.
Виктори Шиелд буюу Англи, Уэльс, Ирланд зэрэг орнуудын 16 хүртэлх настны АШТ-н аварга (2006)
Английн U19-т энэ жилээс дуудагдсан ба 1 тоглолт хийсэн. Сонирхуулахад : Блакпүүлд тоглож байсан Тони Родвелийн зээ ажээ.
Фабиан Дельф (Лийдс Юнайтед) – 1989.11.21
Деьфийг сайжрахтай зэрэгцэн Лийдс ч улам хүчирхэгжиж байгаа гэдэгтэй нэг их маргахгүй болов уу.
Түүний үзүүлж байгаа тогтвортой тоглолтонд нь итгэсэн Стюарт Пийрс (Английн U21 коач) шигшээ багт дуудсан ба одоогоор нэг тоглолт хийгээд байна. Үүнээс гадна Венгер, Кинниерээс авахуулаад олон менежер Фабианыг багтаа харахыг хүсч байна. Харин Лийдс дор хаяж 6 саяар зарна гэдгээ мэдэгдсэн. Өнөө цагт үнэхээр авьяас чадвартай бол мөнгө нэг их гол байхаа больсон. Тиймээс ч ирэх нэг сард халуухан юм болох бололтой. Гэхдээ бас нэг саад байгаа нь Гери МкАлистер (Лийдс Коач) өнгөрсөн улиралд атгаад алдсан Чапионшипын эрхээ энэ залуугийн хүчээр авна гэж төлөвлөснөө ярьжээ.
Фредди Сиирс (Вест Хэм) – 1989.11.27
Лондоны унаган хүү Стирс багаасаа л Алхнуудын фен байсан ба одоо мөрөөдөл биелж багийн ирээдүй гэгдэж байгаадаа тун жаргалтай байгаа гэжээ. Залуучуудын болон нөөц багийн бүрэлдэхүүнд 24 тоглолт 25 гоол гэсэн үзүүлэлтийнх нь дараа Тони Карр : Энэ хүү 1-р багт багтах цаг нь болжээ хэмээн уулга алдсан гэдэг. Бөмбөгний төлөө тэмцэх гайхалтай эрч хүчтэй, ямар ч хамгаалалтыг цөм цохих чадалтай Стирсийг сүүлийн үед шинэ менежер Зола тийм ч их үнэлэхгүй байна гэсэн мэдээ гарсан ч итали эр өөрөө үгүйсгэсэн билээ. Английн U19-т дуудагдаад эхний тоглолдоо л дубль хийгээд байгаа ба Уэст Хэмийн бүрэлдэхүүнд 16 (1) гэсэн үзүүлэлттэй байна.
Жек Вилшайэр (Арсенал) – 1992.1.1
Залуу буучдын эгнээг чимж байгаа Вилшайэрын тухай нэг их тайлбарлах шаардлагагүй болов уу. Дөнгөж 16-хан настай ч Юве ,Реалаас өгсүүлээд томчуултай тулаад үзчихсэн, оновчтой цохилт, гайхалтай ур чадвараараа Венгерийн хайрыг татаад байгаа тэрээр одоо Английн U17-д тоглож байгаа ч, дээшээ өсөх өчнөөн цаг байна.
Улирлын эхэнд хийсэн нөхөрсөг тоглолтуудад Жек өөрийгөө хангалттай харуулсан ба Арсене: “Манай залуус сайн байна, нэн ялангуяа Вилшайер, түүний тоглолтыг хараад хэдэн настайг нь мартах шахах юм, байгалиас заяасан ур чадвар” хэмээсэн.
Үндсэн багийн анхны гоолоор тэр Лигийн цомд Шеффилддэд оруулсан билээ. Мөн Арсеналын хамгийн залуу дебютчин болсон гэдгийг нь дурдах хэрэгтэй.
loading...




mmm
loading...
goy medee bna
loading...
Yoooooooo angliin shine zaluuchuud goe yum be bugd sain togloh bhaa
loading...
Ter West-Ham-n bandiin neriig Sears gdg bh
loading...
ihenhi n haruud bn
loading...
angilch yahaav iim bna.brazil iin zaluuchuud yaach ch bodson angilaas iluu
loading...
England bol England xezeech avarga boloxgyiee
loading...
wellback l hamgiin shildeg ni boloh bh
loading...
jack wilshere chi od bolnoo
loading...