Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Хөнгөн атлетик » Хөнгөн атлетикийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзнэ

GD Star Rating
loading...

Азийн спортын хорхойтнууд ирэх жил ХБНГУ-ын нийслэл Берлинд болох спортын хатан хаан хөнгөн атлетикийн ДАШТ-ийг үзэх боломжоор хангагдлаа. Азийн телевизүүдийн холбоо (ABU), Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF) нар харилцан тохиролцож ирэх жил энэнхүү тэмцээийг өндөр түвшинд дамжуулах талаар тохиролцжээ. Азийн 18 орон шууд дамжуулан үзэх нь.

Дэлхийн хөнгөн атлетикийн босс Ламин Диак : “Энэ нь бидэнд маш том боломж бий болгож байна. Бидний телевизийн тал дээр явуулж буй үйл ажиллагааны үндсэн зорилго биелэхэд энэ бол маш том алхам. ABU бидний харилцаа цаашид улам ихээр хөгжих бүрэн боломж бий гэжээ”

Дэлхийн спортын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг энэхүү тэмцээнийг бидэнд ч үзэх боломж бий. Монголын үндэсний олон нийтийн телевиз, ТВ5 телевиз нь ABU-ийн албан ёсны гишүүн билээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Mend says:

    Ene jiliin DAShT hezee boloh ve?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: