loading...
Премьер лигийн 15-р тойргийн тоглолтууд сонирхолтой явагдлаа. Энэ тойрогт Челси – Арсенал хоорондоо таарсан бөгөөд талбай дээрээ тоглох Челсигийн хожих боломж илүү байсан ч Робин ван Перси багтаа хүндхэн үед хожил бэлэглэлээ.
Арсенал аваргын төлөө өрсөлдөөнд дахин орж ирэв үү? Тийм гэж хэлэхэд бас хэцүү. Учир нь Манчестер Юнайтедыг хожсоны дараа олон хүн бас ингэж хэлж байсан ч залуу бүрэлдэхүүнтэй Арсенал ээлж дараалан хожигдсоор юун аваргын төлөөх өрсөлдөөн, бүр топ-4-ын гадна бичигдэж эхэлсэн.
Харин энэ тойрогт Челсиг “Стэмфорд Бридж”-д нь хожсон Арсенал ямар ч гэсэн эргээд эхний 4-т бичигдэж эхэлж байна. Харин Челси энэ улиралд өөрийн талбай дээрээ Манчестер Юнайтед, Арсенал, Ливерпултэй тоглохдоо ердөө ганц оноо салгалаа. Он гараад эдгээр багуудынхаа талбай дээр нь зочлон тоглоно. Аваргын төлөө өрсөлдөж буй багийн хувьд гол өрсөлдөгчдийнхөө эсрэг талбайдаа 3 тоглохдоо ганц оноо авна гэдэг муу үр дүн.
Челси уг нь 1:0-ээр хожиж байсан ч тоглолтын 2-р хагаст Робин ван Перси 3 минутын дотор 2 гоол хийж амжсан байна. Гэхдээ тэр эхний гоолоо хийхдээ отон тоглолтонд байсан ба шүүгч 1 метр шахуу зайг олж хараагүй нь хачирхалтай. Челси уг нь энэ улиралд лигтээ 2-р хагаст нэг ч гоол алдаагүй байсан юм.
Манчестер хотын 150 дахь дербид Уэйн Руни клубын 100 дахь гоолоо хийснээр Юнайтедчууд Ситиг хожлоо. Өнгөрсөн улирлын 2 тулаанд 2-ууланд нь Сити хожиж байсан ч энэ удаа талбайдаа барсангүй. Криштиану Роналдугийн хувьд энэ тоглолт сайхан байсангүй, 2-р үед улаан хуудас авснаар талбайг чөлөөлсөн байна.
Дэвид Моейс Эвертоныг 300 дахь тоглолтондоо удирдаж, Тоттенхэмийг талбайд нь хожлоо. Ийнхүү Харри Реднапп Тоттенхэмийн босс болсноосоо хойш талбай дээрээ анхны хожигдлоо хүлээж байна. Хэдий хожил авсан ч гэсэн Моейс тоглолтын дараа нэгэн таагүй мэдээ сонссон нь Эвертоны довтлогч Айгбени Якубу энэ улирлын дуустал талбайд гарч чадахааргүй гэмтэл авсан явдал байлаа.
Портсмутын шинэ дасгалжуулагч Тони Адамсынхаа удирдлаган дор талбай дээрээ буюу “Фраттон Парк”-таа анхны хожлоо авлаа. 3 минутын дотор 2 гоол хийн тэргүүлж эхэлсэн ч 6 минутын зайтай 2 гоол алдан давамгайллаа алдан сандарсан ч 79 дэх минутанд Дэвис хожлын гоол хийсэн байна. Өнгөрсөн пүрэв гаригт Портсмут УЕФА-ын цомд АС Миланыг 2:0-ээр хожиж явж байгаад тоглолтын төгсгөлд 2 гоол алдан тэнцэж байсан юм.
Уиган Атлетик 2 дараалж хожил авлаа. Премьер лигээс хасагдахгүйн төлөө тэмцэлддэг Уиган одоогоор эхний 10-т бичигдэж байна.
Астон Вилла өөрийн “Вилла Парк”-таа Фулхэмийг хүлээн авсан ч гоолгүй тэнцэж, эхний 4-өөс хасагдлаа. Ньюкасл – Мидлсбро багууд “Риверсайд”-д гоолгүй тэнцсэн байна.
Рой Кинийг дахиад л шүүмжлэл нөмрөх нь. Түүний Сандерланд Болтонд бут ниргүүллээ. 15 тойргийн дараах байдлаар 15 оноотой, ПЛ-ээс хасагдах багуудын тоонд бичигдэж байна. Энэ хожигдол нь Рой Киний багийн талбай дээрээ хүлээж буй энэ улирлын 5 дахь хожигдол болов. Болтоны Швед довтлогч Йохан Ельмандер Сандерландыг “үгүй хийхэд” голлох үүрэг гүйцэтгэж, дубльджээ.
Премьер лигийн шинэ цэргүүд болох Халл Сити – Сток Сити багуудын тоглолт 1:1-ээр өндөрлөв. Лигийн 6-р байранд бичигдэж байгаа Халл Сити нийт авсан 23 онооныхоо 15-ыг нь айлын талбайгаас цуглуулсан сонин үзүүлэлттэй явна.
Өнөөдөр Ливерпуль – Вест Хэм багууд тоглоно.
Премьер лиг: 15-р тойрог
Челси – Арсенал 1:2
Гоол: Джуру, 30-авт – ван Перси, 59, 62
Челси: Чех, Босингва, Иванович, Терри, Коул, Оби Микел (Малуда, 69), Деку (Стос, 81), Баллак, Лэмпард, Калу, Анелька
Арсенал: Альмуния, Санья, Галлас, Джуру, Клиши, Денилсон, Фабрегас, Сонг, Насри, Адебайор (Бендтнер, 83), ван Перси
Портсмут – Блэкберн 3:2
Гоол: Крауч 49; Дефо 53; Шон Дэвис 79 – Дербишир 62; Тугай 67
П: Джеймс, Глен Джонсон, Дистен, Памаро, Бельхадж, Литтл (Кранчар, 46), Диоп, Хьюз, А.Траоре (Шон Дэвис, 76), Крауч (Кану, 69), Дефо
Б: Робинсон, Оойер, Самба, Нельсен, Уорнок, Эмертон, Эндрюс, Тугай, Педерсен, Санта Круз, Маккарти (Дербишир, 61)
Тоттенхэм – Эвертон 0:1
Гоол: Пиенар, 51
Т: Гомес, Чорлука, Вудгейт, Кинг, Ассу-Экотто (Бейл, 68), Леннон, Зокора, Хаддлстоун (Прайс-Боатенг, 76), Бентли, Бент (Кемпбэлл, 62), Павлюченко
Э: Ховард, Нэвилл, Йобо, Ягиелка, Лескотт, Артета, Осман (Бейнс, 89), Кэхилл, Феллайни, Пиенар, Якубу (Саа, 11; Аничибе, 71)
Манчестер Сити – Манчестер Юнайтед 0:1
Гоол: Руни, 42
МС: Харт, Ричардс (Старридж, 76), Компани, Данн, Гарридо, Райт-Филлипс, Айрленд, Хаманн (Элано, 46), Вассел (Сабалета, 46), Робиньо, Мварувари
МЮ: ван дер Сар, Рафаэль, Фердинанд, Видич, Эвра, Роналду, Каррик, Флетчер, Парк (О’Ши, 89), Руни, Бербатов (Гиггз, 83)
Сандерленд – Болтон 1:4
Гоол: Сиссе, 11 – Тэйлор, 17; Кэхилл, 21; Элмандер, 39, 55
С: Гордон, Шимбонда, Носворти, Коллинз, Бердсли, Мальбранк (Тайнио, 63), Уайтхед, Рид (Миллер, 63), Ричардсон (Лидбиттер, 46), Сиссе, Джонс
Б: Яаскелайнен, Стеинссон, Кэхилл, Э.О’Браен, Самуэль, Маканн, Муамба, Нолан, Тэйлор (Гарднер, 46), Дэйвис, Элмандер (Бэшэм, 89)
Астон Вилла – Фулхэм 0:0
А: Фридель, Куэльяр, Дэйвис, Лаурсен, Л.Янг, Милнер, Сидуэлл, Бэрри, Петров, Э.Янг, Агбонлахор
Ф: Шварцер, Пэнцил, Хьюз, Хангеланд, Кончески, Демпси, Мерфи, Баллард, Дэйвис, Замора (Гера, 85), Джонсон
Сток Сити – Халл Сити 1:1
Гоол: Фуллер, 73-пен – Кинг, 45
С: Соренсен, Гриффин, Корт, Аб.Файе, Хиггинботам, Соарес (Тонге, 62), Диао, Ам.Файе, Делап, Сидибе, Фуллер
Х: Майхилл, Макшэйн, Тернер, Заятте, Рикеттс, Марни, Боатенг (Кузен, 78), Эшби, Жеованни (Гарсия, 90), Бармби (Халмоши, 69), Кинг
Уиган – Вест Бромвич Альбион 2:1
Гоол: Камара, 61 – Миллер, 47; Бойс, 87
У: Кирклэнд, Тэйлор (Мельхиот, 70), Бойс, Брэмбл, Фигероа (Килбэйн, 82), Валенсия, Каттермоул, Браун (Кумас, 60), Паласиос, Хески, Камара
В: Карсон, Цуйверлоон, Мейте, Ольссон, Робинсон, Моррисон (Мур, 90), Корен, Борха, Грининг, Брант, Миллер
Миддлсбро – Ньюкасл 0:0
М: Тарнбалл, Хойт, Уитер, Погатец, Тэйлор, Алиадье (Мидо, 78), Арка, Дигар, Даунинг, Тунджай, Алвес
Н: Гивен, Бейе, Колоччини, Бассон, Хосе Энрике, Гутьеррес, Батт, Гатри, Нзогбиа, Оуэн, Мартинс (Видука, 65)
ПЛ-ийн явц
|
Баг |
тт |
хо |
тэ |
хл |
Б-х |
Оноо |
| Челси | 15 | 10 | 3 | 2 | 33-6 | 33 |
| Ливерпуль | 14 | 10 | 3 | 1 | 21-8 | 33 |
| Манчестер Юнайтед | 14 | 8 | 4 | 2 | 26-10 | 28 |
| Арсенал | 15 | 8 | 2 | 5 | 27-19 | 26 |
| Астон Вилла | 15 | 7 | 4 | 4 | 22-16 | 25 |
| Халл Сити | 15 | 6 | 5 | 4 | 22-24 | 23 |
| Эвертон | 15 | 6 | 4 | 5 | 20-22 | 22 |
| Портсмут | 15 | 6 | 4 | 5 | 18-22 | 22 |
| Болтон | 15 | 6 | 2 | 7 | 18-17 | 20 |
| Фулхэм | 14 | 5 | 4 | 5 | 12-11 | 19 |
| Уиган | 15 | 5 | 4 | 6 | 18-19 | 19 |
| Миддлсбро | 15 | 5 | 4 | 6 | 15-21 | 19 |
| Сток Сити | 15 | 5 | 3 | 7 | 15-25 | 18 |
| Манчестер Сити | 15 | 5 | 2 | 8 | 29-23 | 17 |
| Вест Хэм | 14 | 5 | 2 | 7 | 17-22 | 17 |
| Тоттенхэм | 15 | 4 | 3 | 8 | 17-21 | 15 |
| Ньюкасл | 15 | 3 | 6 | 6 | 17-22 | 15 |
| Сандерленд | 15 | 4 | 3 | 8 | 13-24 | 15 |
| Блэкберн | 15 | 3 | 4 | 8 | 16-28 | 13 |
| Вест Бромвич Альбион | 15 | 3 | 2 | 10 | 11-27 | 11 |
loading...







ВанПерсиг харахаар нэг л муухай харагдаад байдаг юм. Гарных нь хөдөлгөөн эд нар нь нэг л эвгүй, ижил хүйстэн шиг.
loading...
Криштиану Роналду ug n zugeer bsiin da ter gadnaas neg hun shugeldsen sh de.citygiin fanat shugeldsen shuugch ug n sonsson ch tegeed yahav gar hursen n buruu bsan tegeed 2dahi shar huudasaa avaad huugdsun
loading...
ih ongirhoor tegdeg bhgui yu ehnii shar deeree tenegtej ugsun shd cr7
loading...
manai arsenal saihan togolsoon persie lag bsaaan
loading...
sohor az gooners, oroi looserpool hojigdood tgd onoonii oorchloltgui. ene jil Blues-n hamgiin gol orsoldogch bol ManU l bna.
loading...
chelseagaas 5 onoo dutuu yavj bga bag yaj ursulduj chadah yum be?
loading...
ene uugi ronaldo-d uneheer durguimaa. za za odo hereldeed ch yaahav minii ronaldo number 1 heveeree. joohon azguiteed bas uuru joohon tenegteed ulaan avchihnle. Ene jil dahiad man u turuulenee harjil bgaarai. liverpool 2t chelsea 3t oroh bhda.. arsenal ch medehguima villagiin daraa ch tuuj yavj magadguimdaa
loading...
Энэ зарим хүмүүс жоохон юмтай байх аа. Төгс хүн гэж хаана байна аа. мэдээж алдаа гаргаж л таараа шд. Алдартай тоглогчид улаан хуудас авч үзээгүй гэж үү. За за энэ ч яахав . Тэр мессид хандахад 5 оноо юу ч биш шүү дээ ердөө 2хон тоглолт шийдэж болох. 1-рт би барсаг дэмждэг Премьер лигийн багаас дэмждэггүй битгий дайраад байгаарай.
2-рт Энэ сэтгэгдэлийг хараад хэлсэн юм.
loading...
cr7 bainga l iim zan gargadag biz dee gants ene toglolton dr iim bsan gj uu.
loading...
medku de gehdee 5 onoo gedeg ih onoo sh de.chelsea bish magadgui arsenal bsan bol 2 hon toglolt shiideh l bh da.
loading...
2t bi bas barca-g demjdeg
loading...