loading...
Маргааш энэ оны Европын шилдэг хөлбөмбөгчин тодорно. “Франс Футбол” сэтгүүлийн газраас жил бүр “Ballon d’Or” буюу “Алтан бөмбөг”-ийн шагналтныг хөлбөмбөгийн талаар дагнан бичдэг 96 сэтгүүлч, аналистын саналыг харгалзан тодруулдаг билээ.
Энэ жилийн хувьд энэ шагналыг авах хамгийн магадлал өндөртэй тоглогч нь Португалын шигшээ болон Английн Манчестер Юнайтед багийн Криштиану Роналду юм.
Португал вингерийн хувьд өнгөрсөн улирал клубын түвшинд гайхалтай сайхан болж өнгөрсөн бөгөөд Манчестер Юнайтед багтайгаа Аваргуудын лиг болон Английн Премьер лигийн аварга болж, 2007-2008 оны улиралд хагас хамгаалагчийн хувьд супер үзүүлэлт болох 42 гоол хийсэн юм. Харин “Евро-2008″-д багийнхаа хамтаар тааруу оролцсон нь түүний сул тал байж болох.
23 настай Роналду ”FIFPro”-ын оны шилдэгээр хэдийн тодроод байгаа юм. Хэрэв тэрээр “Алтан бөмбөг” хүртэх юм бол 1968 онд Жорж Бест энэ шагналыг авснаас хойшхи анхны Юнайтедын тоглогч болно. Мөн 2001 оны Майкл Оуэнээс хойш Премьер лигийн тоглогч энэ шагналыг аваагүй байгаа юм.
Роналду зөвхөн энэ жил сайн тоглоогүй, өнгөрсөн жил ч сайн тоглосон бөгөөд 2007 онд “Алтан бөмбөг”-ын санал асуулгаар зөвхөн Какагийн дараа л орж байв.
Энэ удаа түүний хувьд гол өрсөлдөгч нь Аргентиний шигшээ болон Испаний Барселона багийн Лео Месси. Гэхдээ Месси нэгэнтээ Роналдуг энэ шагналыг авах ёстой хэмээн мэдэгдсэн билээ.
loading...





2007 ond Kaka messi-n daraa 3t orson shdeeeeee
loading...
manai messi ch daruuhan od sh de
loading...
FIFA-aar 3t orson.
loading...
tn shdee anduurchij sorry
loading...
anduursan bna
loading...
Ih murun dulguun erdemt messi daruu
loading...
Cristiano Ronaldo- Криштиану Роналду ene orchuulaad bna uu yagaad bna
Chrishtianou Ronaldou gj bichdeg yum bolov uu? Bas ”фаворит” naad ugee chi ooroo heleed uz dee unen teneg sonsogdono zugeer mongolooroo bichvel deer bus uu.
loading...
hue ballon d’or- buyu european shildegt 2t orson harin fifagiin oni shildegt 3t orson bhgui yu yum medej burj bgach. yu ch medehguin bj
loading...
Хэрүүл хийхээ л урьтал болгох юм даа монголчууд. Сайхан мэдээ байна Цоомоо, үргэлжлүүлэн бич.
loading...
c.ronaldo anduursan bna gd bichsen bga yum bish uu halit unshaal buruu oilgochij chi ter neg yumtaigaa adilhan uuriiguu busdaas iluu gj boddog uu yum l bol huniig dooshoo hiih gj oroldoh yum aa daa
loading...