Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Милан бутниргүүллээ

GD Star Rating
loading...

The image “http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/3/31/Lega_Calcio.png/150px-Lega_Calcio.png” cannot be displayed, because it contains errors.Италийн Сери А -н 14 -р тойргийн тоглолтууд явагдлаа. Тэргүүлэгчдийн эгнээнд явж байсан Милан ялагдсаныг эс тооцвол нэг их шуугиан гарсангүй. Одоогоор лигийг Хар-хөхүүд 33 оноотой лигийг тэргүүлж байгаа ба араас нь Хуучин ноёд 6 оноо алдаж байна. Мэргэн буучдыг Женоа -нм Милито 11 гоолтой ,араас нь Жила (9) ,Ди Вайло (Бологно) 8 гоолтой нэхэж байна.


Ювентус – Режжина 4 : 0
(28′ Каморанеси ,44′ Амаури ,62′ Чиеллини ,Дель Пиеро 74′)
The image “http://i.media.goal.com/g/39624_hp.jpg” cannot be displayed, because it contains errors.
Раниери Амаури ,Декь Пиеро хоёрыг урд хослуулж 4-4-2 тактакаар тулалдсан бол зочид багийхан 4-4-1-1 буюу Козза -г урд , харин түүний ард Бриенза -г тавьжээ.
90 минут бороо шаагисан энэ үдэш нэг л баг илүү байсан нь Юве. 29 дэх минутад Дель Пиеро ,Недвед ,Каморанези -н довтолгоо амжилттай болсон ба дараа нь  Мауро -н баруун жигүүрээс хаясан дамжуулалтыг Амаури гүйцээгээд Гоол.  2 -р үед Чиеллини ,Алессандро нар нэг мөсөн зочдоо дуусгаснаар 3 оноогоо итгэл төгс хүртлээ.

Ювентус  (4-4-2): Маннингер ,Григера ,Легротагли ,Чиеллини ,Молинаро ,Каморанези (46′ Марчионини) ,Сиссоко ,Марчисио (70′ Жиовинко) ,Недвед ,Амаури9\ (76′ Якуйнта) ,Дель Пиеро

Интер – Наполи 2 : 1 (Кордоба 16′ ,Мунтари – 25′) , (Лавеззи – 35′)
The image “http://i.media.goal.com/g/39672_hp.jpg” cannot be displayed, because it contains errors.Тоглолтонд орсон 3 гоол гурвуулаа гайхалтай байлаа. Эхлээд Мунтари нь 16 -д гаднаас өгсөн дамжуулалтыг Кордайба гайхалтай цохилтоор гоол болгосон бол дараа нь Мунтари тэрнээс ч дутахгүй ганган финиш хийж тоог холдуулжээ. Наполи -н эрч хүчтэй залуус нэг л явсангүй. Ялангуяа Хамсик яачихсан юм гэмээр муу байлаа. Лавеззи нь гоолын хувьд бас л гайхалтай. Залаета -н өсгийлдсөн дамжуулалтыг хүлээн авч хамгаалагчдаас сугараад Цезэртай ганцаар тулан ,хөнгөхөн өлгөөд л гоол.
Дараагийн үед Лавеззи ,Ибра ,Станкович нарын оролдлого амжилтанд хүрэлгүй байсаар цаг дуусаж Нерразури Калчиог тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Интер: Хулиа Цезар ,майкон ,Кордоба ,Самуел ,Мексуэл ,Камбиассо ,Мунтари ((Хименез 89′) ,Занетти ,Станкович (83′ Бурдиссо) ,Круз (72′ Адриано) ,Ибрахимович

Рома – Фиорентина 1 : 0 (Тотти -59′)
The image “http://i.media.goal.com/g/37556_hp.jpg” cannot be displayed, because it contains errors.Домогт Жиаллоросси багийн ахлагч Тотти багтаа маш хэрэгтэй ялалт авчирлаа. Одоогоор Чононууд 14 -р байр луу урагшлаад байна. 59 дэх минутад Бразил эр Таддеин дамжуулалтыг Франческо хүлээн аваад Фреиг ядах юмгүй аргалсан байна.
Үүнээс өмнө ч хойно ч эзэн ,зочид  олон боломж алдсан ба Вучи ,Жуан ,Муту ,Жила нарын ээлж дараалсан довтолгоог Дони ,Фреи хоёр зогсоож байлаа. Виола -н гоолын машин Жилардино Дони -г нэг их сандаргалгүй байсаар сэлгэгдсэн байна.

Рома : Дони ,Кассетто (Сисиньо) ,Хуан ,Мексес (75′ Лориа) ,Рийз ,Таддеи ,Де Росси ,Брихи ,Баптиста ,Вучинич .Тотти (Менез 88′)

Палермо – Милан 3 : 1 (50′ Микколи ,59′ Кавани ,80′ Симплисио) , (82′ Роналдиньо)
The image “http://i.media.goal.com/g/39732_hp.jpg” cannot be displayed, because it contains errors.Гайхалтай формтой байгаа Милан үнэхээр гутамшигтай ялагдлаа. Анчелотти бэртлээс эргэн ирсэн Пирло ,Малдини нарыг гаргасан ба Бразил гайхамшиг Кака ,болон Борриело ,Неста нар үзгүй байлаа. Эхний үед Ронни тоог өөрчлөх сайхан боломж буюу Пенальти алдсан ба шидтэн залуу тулааны сүүл рүү алдаагаа цайруулсан ч хэтэрхий оройтжээ. Палермо -н залуус итгэлтэй ,зоригтой тулалдаж Россонерри -г буулган авснаар 20 оноотой болж 11-т жагсаж байна.
Милан : Аббиати ,Замбротта ,Малдини ,Бонера ,Янкуловски ,Флимини ,Пирло ,Амбросини ,Сийдорф ,Рональдинө  Пато


Катанья – Лецци 1 : 1 (60′ Паолуччи) ,(68′ Кастилло)

Аталанта – Лацио 2 : 0 (54′ Валдес ,68′ Фроццари)

Каглиари – Сампдориа  1 : 0 (48′ Жеда)

Женоа – Бологно  1 : 1 (54′ Скалли) ,(62′ Ди Вайво)

Сиена – Торино 1 : 0 (19′ Маккароне)

Удинезе – Киево 0 : 1 (87′ Фелипе)

League table

P
↓
Team
↓
Pld
↓
W
↓
D
↓
L
↓
GF
↓
GA
↓
GD
↓
Pts
↓
1 Internazionale 14 10 3 1 22 8 +14 33
2 Juventus 14 8 3 3 21 9 +12 27
3 Milan 14 8 3 3 20 13 +7 27
4 Napoli 14 7 3 4 20 15 +5 24
5 Lazio 14 7 2 5 22 16 +6 23
6 Fiorentina 14 7 2 5 18 13 +5 23
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. uugii says:

    Kaka togloogui yum bna shdee yasan yum bol

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: