Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Сар хүлээсэн хожил

GD Star Rating
loading...

Өнөөдөр НБА-ын талбайд 11 тоглолт боллоо. Нью-Йорк Никсийн хамгаалагч Крис Духон 22 оновчтой дамжуулалт хийж, бүгдийг алмайруулсан бол Оклахома Сити 14 тоглолтын дараа нэг юм хожлын сайхныг мэдэрлээ. 11 сарын 2-ноос хойш Тундер 14 дараалан хожигдоод байв.

“Нью-Йорк” – “Голден Стэйт” – 138:125 (39:33, 43:31, 34:32, 22:29)

Н: Ли – 37 + 21 самбар. Харрингтон – 36 + 12 самбар. Томас – 15.

Г: Мэджетт – 32 + 12 самбар. Вотсон – 23. Кроуфорд – 21.

Крис Духон багийнхаа дээд амжилт болох 22 оновчтой дамжуулалтыг хийж, супер тоглолт гаргасан бол Дэвид Ли түүнээс дутахгүй тоглож, өөрийн дээд амжилт болох  37 оноо, 21 самбараас бөмбөг авалт хийснээр Нью-Йорк Никс саяхан солилцоо хийсэн Голден Стэйтийг хожлоо. Духоны 22 оновчтой дамжуулалтаас өмнө Никсийн дамжуулалтын дээд амжилтын 1958 оны 12 сарын 12-нд буюу одоогоос хагас зуун жилийн өмнө Ричи Герин 21 оновчтой дамжуулалтаар тогтоож байжээ. Харин Ли анх удаа 30+, 20+ статистик үзүүлсэн бөгөөд 1994 оны 1 сарын 23-нд Патрик Юинг 34 оноо, 21 самбараас авалт хийснээс хойш ийм амжилтанд хүрсэн анхны Никсийн тоглогч боллоо. Мөн эхний хагасын 82 оноо нь “Мэдисон Сквэр Гарден”-ы рекорд болов. 1979 оны 12 сарын 8-нд энд Канзас Сити 81 оноо авч байж.

“Шарлотт” – “Бостон” – 84:89 (22:17, 21:28, 19:21, 22:23)

Ш: Уоллэс – 23. Ричардсон – 22.

Б: Пирс – 19. Р.Аллен – 15. Перкинс -15.

Аваргуудын дараалсан хожил 8-д хүрлээ. Тэд ирэх 3 тоглолтоо Орландо, Индиана, Портлэнд багуудын эсрэг өөрийн талбайдаа хийнэ.

“Мемфис” – “Оклахома-Сити” – 103:111 (28:22, 26:21, 26:33, 23:35)

М: Майо – 30. Газоль – 16. Гэй – 16.

О: Дюрант – 30. Грин – 22. Вестбрук – 12.

Оклахомагийн хар өдрүүд дуусгавар боллоо. 14 дараалсан ялагдлаа өнөөдөр зогсооход Кевин Дюрант, Жефф Грин нар голлох үүргийг гүйцэтгэв. Харин Мемфис Гризлис сүүлийн 11 тоглолтынхоо 10-т нь хожигдлоо.

“Орландо” – “Индиана” – 110:96 (27:22, 31:25, 29:20, 23:29)

О: Ховард – 32 + 21 самбар. Льюис – 24. Туркоглу – 22.

И: Грейнжер – 27. Дэниэлс – 21. Мэрфи – 13.

Дуайт Ховард 32 оноо, 21 самбараас авалт, 4 блок шот хийж, бас нэгэн доминант тоглолт гаргаснаар Мэжик энэ улирлын 13 дахь хожлоо авлаа. Мэжик мөн сүүлийн 10 тоглолтынхоо 9-д нь, бүсийнхээ багуудын эсрэг 11 тоглолтынхоо 10-т нь хожоод байна.  Ховард энэ улиралд анх удаагаа 20-оос дээш самбараас авалт хийсэн бол кареертаа 30+ оноо, 20+ самбараас авалтыг 4 дэх удаагаа хийв.  Харин Орландогийн гарааны тоглогч Микаель Пиетрус гэмтлийн улмаас 3-5 долоо хоног тоглох боломжгүй болсон байна.

“Милуоки” – “Кливленд” – 85:97 (16:20, 22:28, 29:24, 18:25)

М: Редд – 20 оноо. Жефферсон – 19. Сешионс – 16.

К: Жеймс – 32. Ильгаускас – 23. Уильямс – 13.

Кавальерс хэдийгээр энэ улирлын хамгийн муу 41.5 хувьтай довтолсон ч ЛеБрон Жеймс 4-р үеийн сүүлээр 11 оноо дараалан авснаар тэд сүүлийн 14 тоглолтоос 13 дахь хожлоо авлаа. Баксын Майкл Редд гэмтлээс болж 14 тоглолт өнжсөний эсрэг эргэн ирсэн ч хожигдлоо. Харин Эндрью Богут 2 дахь тоглолтоо өнжив.

“Хьюстон” – “Сан-Антонио” – 103:84 (33:20, 23:29, 28:21, 19:14)

Х: Хед – 21 оноо. Артест – 16. Баттье – 15.

С: Боннер – 17. Данкан – 17. Паркер – 15.

Ману Жинобили, Тони Паркер нар гэмтлээсээ ирж, Трэйси МэкГрэйди гэмтээд явсан “байгаа” ч Рокитс талбай дээрээ Спэрсийг “хашраалаа”. Ти-Макыг орлосон Лютер Хид 21 оноо авч, тоглолтын баатар болов. Энэ 2 багийн сүүлийн 16 тоглолтын 5-д нь л Рокитс хожсон байх юм.

“Миннесота” – “Денвер” – 97:106 (31:25, 23:35, 16:27, 27:19)

М: Фойе – 25 оноо. Жефферсон – 20. Лав – 18.

Д: Биллапс – 27. Энтони – 25. Кляйза – 15.

Чонси Биллапс өөрийн улирлын дээд буюу 27 оноо авсан бол Кармело 25 оноо, 10 самбараас авалт хийснээр Наггетс Миннесотаг хожлоо.

“Сакраменто” – “Даллас” – 78:101 (20:29, 18:17, 19:30, 21:25)

С: Удрих – 13 + 9 самбар. Сэлмонс – 10.

Д: Терри – 24. Новицки – 19 + 8 самбар. Жорж – 13.

Даллас ээлжит хожлоо авсан ч бас нэгэн тоглогчоо гэмтлийн улмаас алдлаа. Энтуан Райт энэ тоглолтонд гэмтэл авсан байна. Харин Сакраменто 6 дахь дараалсан хожигдлоо хүлээлээ. Мөн сүүлийн 10 тоглолтынхоо 9-д нь хожигдов.

“Юта” – “Нью-Жерси” – 88:105 (29:28, 22:31, 16:24, 21:22)

Ю: Миллсэп – 20 + 10 самбар. Си. Жей. Майлз – 16. Корвер – 11.

Н: Д. Харрис – 34. Картер – 22. Ж. Хэйес – 11. Симмонс – 11. Андерсон – 11.

Талбай дээрээ хожигдоггүй Ютаг Нью-Жерси хожлоо. Ютагийн Карлос Бузер гэмтлээс болж 6 дахь тоглолтоо дараалан өнжиж байгаа бол Андрей Кириленко тоглолтын дундуур гэмтэл авчээ. Юта энэ улиралд талбай дээрээ 2 дахь хожигдлоо хүлээсэн нь энэ.

“Вашингтон” – “Атланта” – 98:102 (17:28, 28:27, 26:25, 27:22)

В: Жеймисон – 26 + 13 оноо. Батлер – 21 + 10 оноо. Сонгайла – 16.

А: Бибби – 21. Эванс – 19. Хорфорд – 19 + 13 оноо.

“Клипперс” – “Майами” – 97:96 (29:28, 25:28, 14:17, 29:23)

К: Рэндольф – 27 + 13 самбар. Эл Торнтон – 27 + 8 самбар. Дэвис – 15.

М: Уэйд – 26 + 11 дамжуулалт. Бисли – 24. Хаслэм – 18.

Маргааш болох тоглолтууд

Детройт – Портленд

Денвер – Хьюстон

Лейкерс – Торонто

Филадельфи – Чикаго

Финикс – Нью-Жерси

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: