loading...
УБ-ын цагаар өнөө өглөө буюу Америкийн цагаар Ням гаригийн үдэш Үндэсний сагсан бөмбөгийн талбайд 5 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн тод од нь Нью-Жерси Нетс багийн хамгаалагч Девин Харрис байлаа.
“Финикс” – “Нью-Жерси” – 109:117 (35:24, 27:32, 23:18, 24:43)
Ф: Нэш – 26 + 9 дамжуулалт. Стаудемайр – 25 + 12 самбар. Барнс – 18 + 8 самбар.
Н: Харрис – 47 + 8 дамжуулалт. Картер – 28. Жяньлянь – 14.
Девин Харрисын хурдыг гүйцэж хамгаалж чадах хүн Финикст байсангүй. Харрис өөрийн дээд амжилт 47 онооныхоо 21-ыг нь 4-р үед авснаар Нетс Санст 14 тоглолт дараалан “US Airways Center”-т хожигдсон 14 жилийн түүхийг зогсоож чадлаа. Нетс 1993 онд анх удаа “US Airways Center”-т зочлохдоо л хожиж байснаасаа хойш энэ ордонд байнга ялагдаж байжээ, өнөөдрийг хүртэл. Сансын эсрэг сүүлийн 2 тоглолтонд 2 тоглогч 40-өөс дээш оноо авлаа. Бямба гаригт Дуэйн Уэйд 43 оноо авч байсан. Тэгэхээр Санст Харрис, Уэйд нар шиг хурдтай тоглогчдыг сайн хамгаалах тоглогч дутмаг гэдэг нь харагдлаа. Нетс 4-р үед 43 оноо авсан ба Сансын лидер Амаре Стаудмайр 2 техникийн алдаагаар торгуулж талбайг чөлөөлсөн нь багаа хожигдолд хүргэх нэг шалтгаан болсон нь гарцаагүй.
“Лейкерс” – “Торонто” – 112:99 (34:29, 27:22, 29:30, 22:18)
Л: П.Газоль – 24 оноо + 9 самбар. Брайант – 23. Э. Байнум – 18 + 10 самбар.
Т: Э.Паркер – 19. Барньяни – 14 + 11 самбар. Кальдерон – 12 + 12 дамжуулалт.
“Бүх оддын тоглолт”-д 10 удаа оролцсон, мөн лигийн онооны аваргаар 2 удаа тодорсон Коби Брайант 4-р үед тоглоогүй ч Лейкерс 14 дэх хожлоо Торонтогоор ядах юмгүй авлаа. Брайант 22000 дахь оноогоо авахад 15 оноо дутуу байна. Тэрээр 12000 оноог хамгийн хурдан авсан тоглогч болж байсан бөгөөд үүнээс хойш 20000 хүртэл энэ амжилтаа тогтоосоор байсан. Харин 21000 оноог хамгийн хурдан авсан 2 дахь тоглогч нь болж байв.
Лейкерс Торонтог талбайдаа 7 дахиа дараалж хожлоо. Коби Торонтогийн эсрэг сүүлийн 4 тоглолтонд дунджаар 48.5 оноо авч байсан бөгөөд эдгээр 4 тоглолтын тоонд түүний 81 оноо авсан 2006 оны 1 сарын 22-ны тоглолт зүй ёсоор орно.
“Филадельфи” – “Чикаго” – 92:103 (34:24, 21:28, 11:31, 26:20)
Ф: Брэнд – 21 + 12 самбар. Янг – 17. А.Миллер – 15 + 10 дамжуулалт.
Ч: Гордон – 21. Гуден – 20 + 12 самбар. Д.Роуз – 18 + 10 дамжуулалт.
Чикаго 11 сарын 18-нд эхэлсэн 12 хоногийн 7 удаагийн зочлон тоглолтоо өнөөдөр Филадельфигийн эсрэг хийснээр өндөрлөж байна. Бен Гордон 21 оноо, Дрью Гуден 20 оноо, 12 самбараас авалт хийн багаа тэргүүлж, Буллз 103:92-оор Филлиг хожлоо. Энэ улиралд Буллз зочлон тоглолтоос ердөө 3 дахь хожлоо авч байна. Филли 7 тоглолт дараалан 100-аас доош оноо авлаа.
“Денвер” – “Хьюстон” – 104:94 (21:21, 27:23, 30:24, 26:26)
Д: Биллапс – 28 + 10 дамжуулалт. Смит – 19. Хиларио – 17 + 10 самбар.
Х: Яо Мин – 18 + 11 самбар. Элстон – 16. Брукс – 15.
Чонси Биллапсын 28 оноо, 10 оновчтой дамжуулалт Денверт сүүлийн 4 тоглолтын 3 дахь хожлоо Хьюстоноор авахад гол нөлөө үзүүлэв. Мөн Биллапс Денверт ирснээс хойш тэд 14 тоглолт хийж, 11-т нь хожлоо.
Наггетсийн Кармело Энтони 2-р үеэс хойш тоглоогүй бөгөөд баруун тохойны гэмтэл түүнийг зовоожээ. Ингэснээр Мело ердөө 2 оноотой тоглолтыг дуусгаж байгаа бөгөөд 221 тоглолт дараалан 2 оронтой оноо авч байсан амжилтаа зогсоолоо.
Рокитсын Яо Мин 18 оноо авсан ба ердөө 12 шидэж, 5-ыг нь оновчтой болгожээ. Яог Кенион Мартин, Нене болон Крис Андерсон маш сайн хамгаалсан байна. Харин Трэйси МакГрэйди 3 дахь тоглолтоо гэмтлийн улсаас өнжлөө.
“Детройт” – “Портленд” – 85:96 (13:25, 29:25, 22:20, 21:26)
Д: Хэмилтон – 18. Стаки – 15. Р.Уоллес – 11.
П: Олдридж – 27. Рой – 15. Оден – 11 + 13 самбар.
Детройт Пистонс энэ улиралд 4 дэхээ дараалан Ням гаригийн тоглолтонд хожигдлоо. Тэд бусад өдрүүдэд 10 хожиж 2 хожигдсон ч Ням гаригт нэг ч хожил авч чадсангүй. Ням гариг Пистонсын гэлтгүй Детройт хотын бусад багийн хувьд ч адилхан хар өдөр бололтой. Детройтын Америк хөлбөмбөгийн баг болох Детройт Лионс ч Ням гаригт ихээхэн одгүй юм байна.
Улирлын тоглолтын явц:
|
Дорнод |
тт |
хо |
хл |
% |
|
| Атлантийн далайн дивизион | |||||
|
1 |
Бостон |
18 |
16 |
2 |
88.89 |
|
2 |
Нью-Жерси |
16 |
9 |
7 |
56,25 |
|
3 |
Нью-Йорк |
16 |
8 |
8 |
50 |
|
4 |
Торонто |
16 |
8 |
8 |
50 |
|
5 |
Филадельфи |
17 |
7 |
10 |
41,18 |
| Төв дивизион | |||||
|
1 |
Кливленд |
17 |
14 |
3 |
82,35 |
|
2 |
Детройт |
16 |
10 |
6 |
62,50 |
|
3 |
Чикаго |
17 |
8 |
9 |
47,06 |
|
4 |
Индиана |
16 |
6 |
10 |
37,50 |
|
5 |
Милуоки |
19 |
7 |
12 |
36,84 |
| Зүүн өмнөд дивизион | |||||
|
1 |
Орландо |
17 |
13 |
4 |
76,47 |
|
2 |
Атланта |
16 |
10 |
6 |
62,50 |
|
3 |
Майами |
17 |
8 |
9 |
47,06 |
|
4 |
Шарлотт |
16 |
5 |
11 |
31,25 |
|
5 |
Вашингтон |
14 |
2 |
12 |
14,29 |
|
|
|||||
|
Өрнөд |
тт |
хо |
хл |
% |
|
| Баруун хойд дивизион | |||||
|
1 |
Денвер |
18 |
12 |
6 |
66,67 |
|
2 |
Портленд |
18 |
12 |
6 |
66,67 |
|
3 |
Юта |
18 |
11 |
7 |
61,11 |
|
4 |
Миннесота |
15 |
4 |
11 |
26,67 |
|
5 |
Оклахома Сити |
18 |
2 |
16 |
11,11 |
| Номхон далайн дивизион | |||||
|
1 |
Л-А Лейкерс |
15 |
14 |
1 |
93,33 |
|
2 |
Финикс |
18 |
11 |
7 |
61,11 |
|
3 |
Голден Стэйт |
17 |
5 |
12 |
29,41 |
|
4 |
Сакраменто |
19 |
5 |
14 |
26,32 |
|
5 |
Л-А Клипперс |
16 |
3 |
13 |
18,75 |
| Баруун өмнөд дивизион | |||||
|
1 |
Хьюстон |
18 |
11 |
7 |
61,11 |
|
2 |
Нью-Орлеан |
15 |
9 |
6 |
60 |
|
3 |
Сан-Антонио |
16 |
9 |
7 |
56,25 |
|
4 |
Даллас |
16 |
8 |
8 |
50 |
|
5 |
Мемфис |
17 |
4 |
13 |
23,53 |
Жич: улаанаар бичсэн нь бүсдээ эхний 8-д явж байгаа багууд
loading...





Ёоё энэ одоо яацан юм бэ? Торрес гэмтчихсэн дээрээс нь бас Мело гэмтчихлээ тэгэхлээр би одоо хэнийг дэмжих юм бэ? Үнэн азгүй байнаа.
loading...
Buyanbataa manai ronaldo kobe 2g haraad suuj baidaa
loading...
Harris bol mash sain toglogch jinhene uuriinhuuruu baij chaddag
Amare stoudemire iig bi demjdegldee sagschin bur amaa barj chadagui bolhoor ter
loading...
Mat Barnes Sain shu te
loading...
Ene Suns-iin dasgaljuulagch Grand Hill , Boris Diaw 2-g selgeend suulgaad Mat Barnes-g garaand gargaad bgaa muu?
loading...
Тээр. Энэ Харрис зөв багт иржээ. Далластай тоглохыг нь харах юмсан. Марк Кубанд “Чи хэнийг солисоноо хар” гэж ойлгуултал тоглоосой. Одоо дундаж оноо авалтаараа 5-д бичигдэж байна ш дээ. 25.3 энэ хэн хэний дээр байгааг ойлгож байгаа биз дээ. Нөгөө Коби, Картер, Новицки эд нарын дээр байгаа шүү дээ.
loading...