Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг » Хоффенхейм тэргүүлсээр…

GD Star Rating
loading...

The image “http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/3/36/Bundesliga2.png/140px-Bundesliga2.png” cannot be displayed, because it contains errors.Германы Бундеслигийн 15 -р тойргийн тоглолтууд явагдлаа. Энэ тойргийн хамгийн сонирхол татсан тоглолт бол Байер 04 болон Байерн хоёрын тулаан байсан юм. Хэн хожсоныг тоймоос үзнэ үү.
Одоогоор Хоффенхейм 34 оноотой тэргүүлсэн хэвээр байгаа ба араас нь Мюнхенчууд 3 оноогоор нэхэж байна. Ирэх тойргийн энэ хоёрын тулаан олон зүйлийг шийдэх байх. Мэргэн буучдыг Ибисевич 17 гоолтой тасархай тэргүүлсээр. Сонирхуулахад энэ тойрогт 27 гоол орсон ба үүний 17-г нь эзэд үлдсэнийг нь зочид хийжээ.

Хоффенхейм 3 : 0 Армини (Ибисевич 5′, Карлос Эдуардо 11′, Кападо 89′)

Хоффенхеим оноо алдаагүй нь ирэх тойргийн тулааныг улам сонирхолтой болголоо. Байернтай хийх тэрхүү тоглолтыг олон хүн хүлээж байгаа ба Хоффыг гайхамшгаа үргэлжлүүлнэ гэж итгэж байна.
Энэ тойргийн хувьд тэдэнд нэг их асуудал тулгараагүй ба дөнгөж 5 дахь минутад Селим Теберийн кроссыг Ибисевич гайхалтай төгсгөсөн юм. Энэ нь Босни эрийн 17 дахь гоол ба улирал эхлээд 15 тулаанд оролцоод байгаа аж. Дараа нь торгуулийн шугамын гаднаас Карлос Эдуардо цөм цөхиж, цаг дуусахаас өмнө сэлгээгээр орж ирсэн Кападо эцсийн цэгийг нь тавьжээ. Эзэн багийн их эрч хүч Арминид сэхээ авах ч цаг өгөөгүй ба эхний хагаст л гэхэд хоёр л удаа цохилт гүйцэтгэсэн байх юм.

Вердер Бремэн 5 : 0 Айнтрахт (Пизарро 11′, 20′, 62′, Диего 44′, Хант – 75′)


http://www.werder.de/team/bilder/spieler/pizarro180.jpgСар бүрийн сүүлээр Вэрдэр “бут ниргэдэг” заншилтай болж байх шиг байна. Хамгийн сүүлд Хэртаг  ниргэснийг нь санаж байгаа байх. Цэнхэрүүдээс зээлээр ирсэн Пизарро энэ  тоглолтын баатар болсон ба  ганц энэ тулаан ч биш ер нь маш сайн байгаа билээ. Вердерийн удирдлагууд Перу эрийг нөгмөсөн авахаар  бэлдэж байгаа гэсэн мэдээ байна. Мөн багийн лидерүүдийн нэг Диего пеналтиас 75 дахь минутад “дүрсгүй эр”  Хант 16-н гаднаас гоолджээ. Хэдийгээр гоол оруулаагүй ч Угаг бас мартаж болохгүй. Альмейда Пизаррод 2 дамжуулалт өгсөн юм. Одоогоор Die Grün-Weißen -ууд 23 оноотой 7-д жагсах ажээ. Хэд хоногийн өмнө Шаафыг ажлаас нь халах тухай яриа гарсан бөгөөд клубын спорт эрхэлсэн захирал Клаус Аллофс үүнийг эрс үгүйсгэсэн юм. Тэгвэл  Шааф өөрөө  энэ цууг нэгмөсөн үгүйсгэчих шиг боллоо.

http://www.mightyfootball.com/werder-bremen-eintracht-frankfurt-5-0-german-bundesliga-291108/

Ханновер 3 : 2 Карлсруэ (Ханке – 11′, 18′, 44′ Форссел), (47′ Да Силва, 87′ Стиндл)

Эхний хагаст аргагүй дээрэлхүүлсэн Бекерийн цэргүүд, хоёрдугаар үед түн хичээсэн ч амжилтанд хүрсэнгүй. Эхний үед Ханке зочдын үлбэгэр хамгаалалтыг ашиглан дубльдсан ба цаг дуусахаас минутын өмнө Форссел Маркус Миллерын хөлөн дундуур цохиж 3 : 0 болсон байна.
Үүнээс хойш тэд гавьтай довтолгоо хийгээгүй, хэрвээ цаг дуусах мөчид Фромлойтз самбаа гаргаж багаа авраагүй бол оноо хуваахад тун ойрхон байлаа.

Мюнхенгладбах 1 : 3  Энерги Коттбус (60′ Гохоури), (18′ Брэдлей автогоол, 50′ Соренсен, 85′ Жула)

Энэ ялагдлын дараа Мюнхенгладбах доод лиг рүү унах бүсэд үлдэж, харин Коттбус “аюулгүй” хэсэг рүү урагшиллаа. Мэдээж муу тоглосон болохоор л тэд ялагдсан, ядаж байхад анхны гоолыг өөрсдийнхөө хаалганд хийчихсэнийг ч хэлэх үү нэг л явсангүй. Хоёрдугаар хагаст Энергигийн хоёр үлэмж бие довтлогчид болох Соренсен, Жула нар ялалтаа баталгаажуулсан ба энэ зун ирсэн Румыны үлэмж биет довтлогч Жулагийн анхны гоол нь энэ ажээ.

Байер Лэвэркузен 0 : 2 Байерн Мюнхен (Тони 58′, Клозе 82′)


The image “http://i.media.goal.com/g/39596_hp.jpg” cannot be displayed, because it contains errors.Байер Лэвэркузен : Адлер, Кадлеч, Энрике, Фредрих, Касро, Ролфес, Барнетта, Аугусто (Гекас 82′), Видал (Сапреи 46′), Киесслинг Елмес)

Байерн Мюнхен : Ренсин, Лам, Ван Буйтен, Лусио, Оддо, Риберо, Зе Роберто, Оттл, Швайнштайгер, Тони (78′ Боровски), Клозе

Энэ тойргийн хамгийн их сонирхол татаж байсан тулаан үзэгчдийг уйдаасангүй. Хэн хэнд ч ялалт хэрэгтэй байсныг ч хэлэх үү. Эхнээсээ л ширүүн үзлээ. Гэхдээ нэг нь дэндүү давамгайлсан зүйл ажиглагдсангүй. Гарааны хувьд Клинси бэртэлтэй байгаа Демикелисийн оронд Ван Буйтинг, Ван Боммелыг Оттл орлон төвд гарав. Харин Лаббадиа Г.Кастрогоо баяртайгар угтан авчээ.
Эхний хагаст Баварийн залуус  нилээд боломж хийсгэсэн ба ялангуяа Тони сайхан зүйлсийг ашиглалгүй алдсан юм. Гэвч дараагийн үед Итали эр алдаагаа цайруулж ба алдарт сэлэбрэшнээ хийжээ. Эцсийн цэгийг тавьсан алтан толгойн гоол үзүүштэй байлаа.
Гэхдээ тоглолтын шилдэгээр Рибериг хүмүүс нэрлэж байгаа ба мань эрийн гайхалтай авьяас сүүлийн үед багаа чирч байгаа билээ. Ирэх долоо хоногт хийх шийдвэрлэх тулаандаа Юрген нилээд няхуур бэлдэж байгаа ба багийнхаа тоглолтонд тун сэтгэл хангалуун байгаа ажээ.

Харин ялагдсан багийн менежер “Эхний хагасын байдлаар бүх юм миний бодсоноор явж байсан, тоглолтын санаачлагыг авч байлээ. Гэтэл ганц хоёр тоглогчийн хайхрамжгүйгээс болж бүх юм нурчихлаа” , “Ялалт тэдэнд очсон нь шударга хэрэг, бид илүү сайжрах хэрэгтэй байна” гэжээ.
http://www.mightyfootball.com/bayern-leverkusen-bayern-munchen-0-2-german-bundesliga-291108/

Хэрта 2 :  1 Кёльн  (23′ Какар ,86′ Пантелич) , (45′ Новакович)

Нийслэлчүүд энэ ялалтынхаа ачаар Байерын урд гишгэлээ. Эхний гоолыг Сербийн шинэ цэрэг Какар Ворониний дамжуулалтаар хийсэн ба дараа нь Петит, Воронин нар хэд оролдсон ч бүтсэнгүй. Ингээд чи хийхгүй бол би хийе гэсэн бичигдээгүй хууль ёсоор эхний үе дуусах мөчид хоёр ч хамгаалагчийг “мангартуулан” Новакович гоолдсон юм. Харамсалтай түүний гоол багтаа оноо авчраагүй ба цаг дуусахаас хэдхэн минутын өмнө Эбертийн дамжуулалтыг мөргөж зочдоо “гомдоожээ” . Ухнууд ийнхүү улирлын 8 дахь ялагдлаа амссан ба сербүүдийн өдөр иймэрхүү өнгөрлөө.

Боруссиа 0 :0  Волфсбург

Себастьян Кёл, Нелсон Валдез, Диего Климовикз  гэсэн гол тоглогчдоо үзгүйд зочдоо ялахад хэцүү гэдгийг Клопп мэдэж байсан. Тиймээс ч тун хянуур үзлээ. Хоёр багийн хувьд хожилд хүрч болох хэдэн сайхан боломж алдсан ба тухай бүрт нь Бенаглио, Вейденфеллер ажлаа сайн хийж байсан юм. Гэхдээ эзэн багийн хаалгач Вейденфеллерийг илүү онцлох хэрэгтэй байх. Энэ тулааны дараа Магатын хүүхдүүд 23 оноотой 8-д жагсаж байна.

Штугарт 2 : 0 Шалкье (79′ Симак ,Гомез – 84′)

90 -ээд оны дунд үед Германы шигшээн ар талыг хариуцаж явсан Маркус Баббел хуучин багаа дасгалжуулах болсныг та бүгд мэдсэн байх. Ямар ч байсан түүний эхлэл муугүй байлаа. Эхний хагаст зочид хэд хэдэн сайхан боломж хийсгэсэн ба Фарфан пенальт алджээ. Хэрвээ итали эр үүнийг оруулсан бол тулаан өөр хэмнэлээр үргэлжлэх байсан ч юм билүү. Гэвч тэр чадсангүй. Дараагийн үеэс эзэд тун идэвхтэй довтолж эхлэв.  Энэ нь ч үр дүнгээ агч   Булахрузын алсын дамжуулалтыг сэлгээгээр орж ирсэн Семак гүйцээж тэргүүллийг авчирчээ . Дараа нь Сами Хедра Жермейн Жонес нар мөргөлдсөн ч шүүгч цааш үргэлжлүүлэх дохио өгөв. Ингээд айлын хамгаалагчдын алдааг ашиглан Нойертэй ганцаар тулсан Гомез юу гэж алдах билээ. 2: 0


Бохум 1 : 1 Гамбург (38′ Сестак) ,(70′ Олич)

Олич, Петрич гэсэн Серби залуус сүүлийн үед багаа авч явж байна гэхэд буруудахгүй болов уу. Тоглолтын 70 дахь минутад Петричийн алсын цохилтыг Фернандес барьж чадалгүй алдахад нөгөө серби нь нэмчихжээ. Гайхалтай мэдрэмж. Харамсалтай нь эхний үед Словак довтлогч Сестак нэг бөмбөг хийчихсэн байсан юм. Түүний гоол дээр хашир туршлагатай Рэйнхардт тун хайхрамжгүй алдаа гаргасныг дурьдах хэрэгтэй. Мартин Ёол оноо алдсанаа шүүгчийн хайрамжгүй рүү чихэж байга ба түүнийхээр шүүгчид энэ тулаанд хайхрамжгүй ажилласан аж.
Энэ тойргийн дараа Ёолын цэргүүд 5-д, Бохумчууд хомоол хамагч 16-р байрандаа үлдэж байна.

Бундеслиг явц

байр баг Тт Хо Т Хд О/Г А/Г б/х оноо
1 Хоффенхейм 15 11 1 3 40 20 +20 34
2 Байерн Мюнхен 15 9 4 2 35 21 +14 31
3 Херта Берлин 15 9 3 3 23 19 +4 30
4 Байер Леверкузен 15 9 1 5 32 19 +13 28
5 Хамбург 15 8 3 4 23 23 0 27
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. М says:

    HOFFENHEIM ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ БАЙНА АА. ДООД ЛИГЭЭС ГАРЧ АНХ ГАРЧ ИРЭЭД ИНГЭЖ ТОГЛОНО ГЭДЭГ ГАЙХАМШИГ. ДАРАА ЖИЛ УГААСАА ДОВТЛОГЧ НАР НЬ ТОП БАГУУДЫН ТОЧКОНД ОЧНО Л ДОО. ЭНЭ ЖИЛДЭЭ ЯАЖ ИЙЖ БАЙГААД ТҮРҮҮЛЧИХ ХЭРЭГТЭЙ.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: