Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, УЕФА » “Алтан бөмбөг” горилогсод

GD Star Rating
loading...

“Алтан бөмбөг”-ийн голлох нэр дэвшигчдийг танилцуулъя. Доорх тоглогчид бол энэ оны Европын төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн гялалзсан одод нь байлаа.

АНДРЕЙ АРШАВИН (Зенит, ОХУ)

Оросын од Аршавин Евро-2008-ын эхний 2 тоглолтыг торгуулийн улмаас өнжсөн хэдий ч хэсгийнхээ сүүлийн тоглолт болон шөвгийн 8-ын тоглолтонд маш сайн тоглож, Гус Хиддинкийн удирдсан багийг хагас шигшээд хүрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Ялангуяа Голландын эсрэг хийсэн тоглолт нь түүнийг дэлхий дахинд бүрэн таниулж, оддын зэрэгт аваачсан гэхэд болно. Аршавин зөвхөн Еврогоор гялалзаад зогсохгүй Зенит багийнхаа хамтаар энэ оны УЕФА-ын цомын аварга болсон билээ

ИКЕР КАСИЛЛЬЯС (Реал Мадрид, Испани)

Энэ он Икерийн хувьд амжилт ялалтаар баялаг байлаа. Эхлээд Реал Мадрид багтай Испаний Ла Лигийн аваргаар 2 дахь улиралдаа дараалан тодорсон бол 6-р сард Испаний шигшээ багаа ахлан Европын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон түрүүлсэн юм. 27 настай Касилльяс тэрхүү тэмцээний билэгдлийн шигшээ болон  FIFPro World XI -т нэрлэгдсэн юм.

КРИШТИАНУ РОНАЛДУ (Манчестер Юнайтед, Португал)

Түүний талаар танилцуулсан.

САМУЭЛЬ ЭТО’O (Барселона, Камерун)

Это’О 2 сард болсон Африкын цомд 5 гоол оруулан уг тэмцээний мэргэн буучаар тодорсон төдийгүй Африкын цомын түүхэнд хамгийн олон гоол хийсэн тоглогч болсон юм. Харамсалтай нь түүний баг шигшээ тоглолтонд Ганад хожигдсон. Харин Барселона клубтэйгээ Аваргуудын лигийн хагас шигшээд хүрснээс өөр амжилт үзүүлээгүй. Түүний Ла Лигад хийсэн 16 гоол нь Барсаг хүснэгтийн 3-р байранд бичигдэхэд л тусалсан байна.

ЧЕСК ФАБРЕГАС (Арсенал, Испани)

Испани залуугийн хувьд энэ жил бас нэгэн сайхан он боллоо. Тэрээр Европын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ болон шигшээ тоглолтонд гэмтэлтэй Давид Виллаг орлон маш сайн тоглосон юм. Клубтээ бол лидерийн хэмжээнд хүрч, өнгөрсөн улирлын эхэн үеийн Арсеналын супер тоглолтын гол хүн нь байлаа. Мөн хавар Аваргуудын лигийн шөвгийн 16-д аварга цолоо хамгаалах гэж байсан Миланы хаалганд гоол хийн, багтаа хожил бэлэглэж байв. 21 настай Фабрегас энэ улирлаас Арсеналын ахлагч болоод байна.

ФЕРНАНДО ТОРРЕС (Ливерпуль, Испани)

Торрес Премьер лигт эхний улиралдаа л супер тоглолт үзүүлэв. 2007-2008 оны улиралд ПЛ-т 24 гоол оруулсан нь Английн биш тоглогч ПЛ-т тоглосон эхний улиралдаа хамгийн олон гоол хийсэн амжилт болжээ. Мөн Аваргуудын лигт 6 гоол хийсэн, Европын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтын хожлын гоолыг хийсэн, Европын аварга болсон гээд багийн болоод хувийн амжилт аль аль нь сайн байлаа.

ЧАВИ (Барселона, Испани)

Европын аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч. Өнөөдрийн байдлаар дэлхийн шилдэг төвийн хагас хамгаалагч нарын нэг. Шигшээ баг болон Барселона клубынхээ гол хөдөлгөгч хүч, найруулагч нь. Барса таагүй улирлыг үдсэн ч шинэ улирал эхэлснээс хойш Барса Европт гайхалтай тоглолтоороо шагшигдаж байна.

LIONEL MESSI (Barcelona and Argentina)

Барселонагийн эрдэнэс “Алтан бөмбөг”-ийн хүчтэй өрсөлдөгч. Клуб нь амжилт гаргаагүй ч шигшээ багтайгаа олимпийн их наадмын аварга болсон. Долоо хоног бүр бид түүний бахадмаар тоглолтыг үзэн биширч байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ жилдээ хувийн шагнал авахгүй байж болох юм, гэхдээ ирэх улирлуудад нэг биш нэлээн хэдэн удаа авах нь тодорхой.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

16 Сэтгэгдэл

  1. uugii says:

    messi yum uu torres avaasai tee

    GD Star Rating
    loading...
  2. SekE says:

    Ene Arshavin-g tom club-t togloj bgaag ni xaraxiig yamar ix xusej bnaa !

    GD Star Rating
    loading...
  3. messi says:

    ene arshavin tom clubt neeh sain togloj chadku bha aa hugshirch bga biz de.torres avbal zugeeer yum shigee

    GD Star Rating
    loading...
  4. uugii says:

    kk messi messigee avaasai gdeggui yum uu arshavin ch hugshin gj 27toi biz dee 3 jil gaigui togolchih blgui dee

    GD Star Rating
    loading...
  5. messi says:

    messi ch turuu jil 2 ch udaa gemteed toglolt n bas ch neg ih sain garaagui l de uefa-d tsuuhun heden toglolt l hiisen gehdee yumiig yaj medehev de

    GD Star Rating
    loading...
  6. erdene says:

    torres avchihaasaa. barag ronaldo avah blguidee. gerrard yagaad ner devshdeggui yum bolloo careraa duusgah umnu gerrard avchbal yamr saihan be

    GD Star Rating
    loading...
  7. Nbr says:

    Messi awaasai.

    GD Star Rating
    loading...
  8. torres says:

    torres aviishdee. sn toglogch shuudee

    GD Star Rating
    loading...
  9. Роналду авчихлаа гэж. 1. Роналду-446, 2. Месси-281, 3-Торрес-179, 4. Касиллас -133, 5. Шави-97 гэсэн оноог авсан байна. Торрест бэртэл дайраагүй байсан бол бараг авах байсан юмдаа. Даан ч 3 удаа бэртээд жаахан азгүй байна. Гэхдээ энэ жил UEFA PREMIER т давхар түрүүлээд авна. 2010 онд ДАШТ д түрүүлээд дахиад авна. За ямар ч байсан 2 удаа авах л юм байна. :D

    GD Star Rating
    loading...
  10. uugii says:

    cr7 odoo bi hamgiin shildeg ni bi hamgiin aguu ni nmg guitseh hun bna uu bi ugasa avah estoi bsan yum gd l nuguu erguu yariltslaguudaa ugnu duu.

    GD Star Rating
    loading...
  11. uugii says:

    ter yariltslaguudiig ni dasgaljuulagch ahmaduud unshaad durgui ni hureed delhiin shildegt messi yum uu torrest sanalaa uguul kk ingedeg bol saihnaa

    GD Star Rating
    loading...
  12. messi says:

    ene jil barca turuulvel messi avna torres 2t oroh bha 2010 ond bol torres avah bha a

    GD Star Rating
    loading...
  13. C.Ronaldo says:

    huurtsun yumaa manai hun avchaad bh gants bayar hurgeh hun oldohguima hunii amjiltiig ingej muuhai dardag ta nar ch oliggui humuusdegeee

    GD Star Rating
    loading...
  14. uugii says:

    daraagui bolood l naad hun chini shagnal avaad bgan bish uu

    GD Star Rating
    loading...
  15. manu_play says:

    CR07 busdaasa ilt dawuushd sain toglogch sain goollogch ene altan bombogiig eznee olson altan bombog geed nerelchii

    GD Star Rating
    loading...
  16. temuulen says:

    eniig arshavin hoorhii oguul deershd orsoos 1 ni ch gsn kk

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: