loading...
Өнөөдөо НБА-ын талбайд 3 тоглолт боллоо. Дорнод бүсийн 2 шилдэг багийн тоглолт Бостоны илт давамгайллаар өндөрлөв. Селтикс энэ улиралд бүсийнхээ багуудын эсрэг 14 тоглож, 13 хожоод байна.
“Бостон” – “Орландо” – 107:88 (28:18, 20:28, 29:19, 30:23)
Б: Пирс – 24. Аллен – 21. Рондо – 16 + 12 дамжуулалт.
О: Льюис – 30. Туркоглу – 19. Дуайт Ховард – 14 + 15 самбар.
Пол Пирс энэ тоглолтонд авсан 24 онооныхоо 17-г нь 3-р үед авснаар Бостон Селтикс конференцийнхээ гол өрсөлдөгчдийн нэг Орландог 19 онооны давуутай хожлоо. Ингэснээр Бостон 9 дэх дараалсан хожлоо авч 17-2 болсон бол Орландогийн 4 тоглолт дараалан хожоод байсан цуврал зогслоо. Орландо 13 хожил, 5 хожигдолтой байна.
“Голден Стэйт” – “Майами” – 129:130 НЦ (27:30, 37:30, 30:31, 21:24, 14:15)
Г: Кроуфорд – 40 оноо. Мэггетти – 29. Биедриньс – 17 + 15 самбар.
М: Уэйд – 37 + 13 дамжуулалт. Хаслем – 21 + 13 самбар. Мэрион – 21 + 15 самбар.
Голден Стэйт талбай дээрээ хожих бүрэн боломжтой байлаа. Нэмэлт цагийн төгсгөлд оноогоор илүү явах үедээ Голден Стэйтийн төвийн тоглогч А.Биедриньс шинэ тоглогч М.Бислид бөмбөгөө таслуулснаар тэд хожигдсон гэхэд болно.
Жамал Кроуфорд багаа тэргүүлэн 40 оноо авсан ч түүнийг ирснээс хойш баг нь нэг ч хожсонгүй.
Майами өнгөрсөн улиралд зочлон тоглосон 41 тоглолтынхоо 36-д нь хожигдож байсан бол энэ улирал эхэлснээс хойш айлын талбайд 4-6 амжилт үзүүлээд байна. Голден Стэйтийн Ронни Туриаф энэ тоглолтонд 5 блок шот хийсэн бөгөөд тэр одоогоор 24 тоглолт дараалан блок шот хийж, яг одоогийн байдлаар хамгийн урт цувралыг үзүүлээд байна.
“Шарлотт” – “Миннесота” – 100:90 (21:20, 22:16, 23:25, 34:29)
Ш: Ричардсон – 25 оноо. Окафор – 24 + 10 самбар. Уоллес – 15 + 9 самбар.
М: Фой – 23. Миллер – 19 + 10 самбар. Гомес – 16.
Ларри Брауны дасгалжуулдаг Шарлотт талбай дээрээ лигийн сулхан багуудын нэг Миннесотаг хожлоо. Гэмтлээсээ эргэн ирээд удаагүй байгаа Жейсон Ричардсон 25 оноо авч багаа тэргүүлэв. Тэрээр эргэн ирснээсээ хойш 3 тоглолт дараалан 21-ээс дээш оноо авлаа. Мөн Бобкэтсийн холбогч 14 оновчтой дамжуулалт хийж, ердөө ганц удаа бөмбөгөө алдсан байна.
Миннесотагийн Рэнди Фоей 23 оноо, Майк Миллер 19 оноо, 10 самбараас авалт хийсэн бол багийн лидер Эл Жефферсон ердөө 3 довтолгооноо амжилттай болгон, 8 оноо л авчээ. Ер нь энэ өдөр тэдний хувьд час өдөр байв. Багийн шилдэг хамгаалагч Кори Брьюр баруун өвдөгний гэмтлийн улмаас энэ улирлыг өнжих нь тодорхой болсон тухай мэдээг өглөө сонссон гэнэ.
loading...





tegvel Lakers busduu byyr bosoo hehe.
loading...