loading...
Ази тивийнхэн тэр тусмаа БНХАУ-н тамирчид дэлхийд ширээний теннисээр ноёлдог гэдэгтэй маргах хүн нэг их гарахгүй болов уу. Үүнээгээ ч тэд саяхан нотлож Бээжингийн олимпоос эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн гээд бүх төрөлдөө аваргалж гайхалтай амжилтыг үзүүлсэн. Нэн ялангуяа эрэгтэй ганцаарчилсан төрлийн шигшээ тун сонирхолтой болсон ба хашир туршлагатай Ма Лин, дэлхийн #1 Ван Хао хоёр үзэгчдийг шуугиулсан сайхан тулаан хийсэн билээ. Эцсийн дүнд туршлага залуу насыг ялж Ма олимпийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн юм. Энд бид дэлхийн 7 удаагийн, олимпийн гурван удаагийн аварга өнөө цагийн алдарт пинг понгчин Ма Линий тухай өгүүлэх гэж байгааг та ойлгосон байх.
Бага нас ба багш
Тэрээр 1980 оны 2 сарын 19нд Хятадын хойд хэсэгт байрлах Шеняан хотод мэндэлжээ. Таван настайгаасаа цохиур барин пинг понгд дурлаж эхэлсэн бяцхан хүүгийн авьяас нь сар жилээр биш өдөр хоногоор тодорч байсан бөгөөд тун удалгүй мужынхаа шигшээд багтав. Дараа нь
1994 онд 14 насандаа улсынхаа шигшээд орсон ба тухайн үед Магийн авьяасыг улам нээж тоглолтын арга барилыг нь эзэмшүүлсэн ачтан бол Луй Гоулианг. Түүнийг 2008 оны Бээжингийн олимпод шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдон ажилласныг мэдэж байгаа байх. Одоо тэрээр эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Нэгэнтээ Луй “Магийн хамгийн гол дутагдал бол оюун санаагаа удирдаж чаддаггүй. Хэрвээ чи өөртөө хэт итгэн ширүүлвэл бүтээлч чанар гэдэг юмаа алдана. Хүн ер нь хорвоог олон талаас нь харах ёстой. Тэр дэлхийн шилдэг тоглогч хэдийнэ болсон ч өөрийгөө захирч сурах хэрэгтэй байгаа. Чи ялагдсан ч бай, ялсан ч бай Ма Лин хэвээрээ л үлдэнэ гэж би түүнд хэлдэг” хэмээжээ.
Энэ ярилцлагыг багш нь нэлээд олон жилий өмнө өгч байсан, харин саяхан тэрээр Ма бүх талаараа төгс нэгэн болсон хэмээн дурьджээ.
Тоглолтын арга барил
Азийнхний голлон хэрэглэдэг үзгэн барилтаар Ма тоглодог. Гэхдээ санаанд оромгүй ямар ч үйлдэл гаргаж, хэрэгтэй үед юу ч хийж чаддаг болохоор өрсөлдөгч тамирчдад нь нь тун төвөгтэй байдаг ажээ. Нэн ялангуяа backhand буюу зүүн гар талаасаа цохидог эргүүлэгтэй давуулалт мөн “гурав дахь бөмбөгийг” нь авахад тун хэцүү байдаг хэмээн багийн анд Ван Ликин нь ярьж байсан удаатай. Түүний давтагдашгүй арга барил, хэв маягийнх учрыг одоо болтол европчууд ойлгоогүй байж ч магад.
Мөн хөлийн ажиллагаа сайтай, ширээг мэдрэх төрөлхийн чадвартай, аль ч талаас эргүүлэгтэй буцааж чаддаг гээд магтах чанарууд түүнд олон. Ма Лин цохиурын доод хэсгээр эргүүлэгтэй цохих аргыг боловсруулж хэрэглэх болсныг ч бас дурьдах хэрэгтэй.
Түүний хэрэглэдэг цохиурыг тусгай захиалгаар хийдэг ба Yasaka Ma Lin Extra Offensive Penhold -г хүсвэл та ч 40 доллараар интернетээр авч болно. Мөн тэр forehand буюу урд гарын цохилтдоо Skyline 2 резинийг, backhand буюу хойд гарын цохилтоо Bryce-г ашигладаг аж.
Mr. World Cup
Ноён Дэлхийн цом. Түүнийг ийн хочлодог нь хэтрүүлсэн зүйл огт биш .
2002 оны 2 сараас хойш одоог хүртэл Ма дэлхийн чансааны эхний таваас бууж байгаагүй ба энэ хугацаандаа ITTF -г 13 сар тэргүүлж байсан юм.
Түүнийг дэлхийн 7 удаагийн аварга гэдгийг нь дээр дурьдсан, тэгвэл 2000 онд энэ алдарт амжилтынхаа эхлэлийг тавьсан бөгөөд 2000, 2003, 2004, 2006 онуудад аваргалсан энэ амжилтынх талд нь ч хүрэх нэгэн одоогоор алга.
Ялангуяа 2003, 2004 онд үнэхээр ургац арвин байсан ба тухайн үед оролцсон 15 тэмцээнээсээ 20 орчим медаль түүж байжээ.
Харин карьерийнхаа анхны томоохон ялалтыг 1996 (Азийн цом ) онд
байсан байна.
Ма Олимпод
2000 оны Сиднейн олимпод ид мандаж байсан Ма оролцохгүй хэмээн зөрүүдэлсэн нь тхайн үед томоохон шуугиан дэгдээсэн . Үүнийгээ тэр дасгалжуулагч нарын харилцаатай холбосон ба дөрвөн жилийн дараа эх орноо төлөөлөн Грекийг зорив. Харамсалтай нь ганц хүсч байсан ганцаарчилсан төрөлдөө аваргалж чадсангүй. Түүний замд Барселоны олимпийн аварга алдарт Ян Уве Валднер саад болсон аж. Магадгүй энэ ялагдал нь Маг улам ирлэсэн байж магадгүй. Хос төрөлд багийн анд Чен Кигийн хамт урамтай сайхан тоглосоор аваргалсан билээ.
Эх оронд нь зохиогдсон олимпод Лин үнэхээр одтой байсныг бид бүгдээрээ харсан. Тиймээс илүү тайлбар хэрэггүй болов уу.
Хувийн амьдрал :
Ма Лин хувийн амьдралаа хэвлэлийнхнээс үнэхээр сайн нууж чаддаг. Түүний эхнэрийг хэн гэдгийг ч дэлхий нийт тийм сайн мэддэггүй ба ямар ч гэсэн эхнэр хүүгийн хамт амьдардаг. Чөлөөт цагаараа хөлбөмбөг тоглож зугаалах дуртай. Шүтдэг тамирчид нь Майкл Жордон, Луй Гоулиан.
1.74 см өндөртэй, 75 кг жинтэй.
loading...




Теннисны талаар мэдээ оруулж байгаа та бүхэнд баярлалаа
loading...
tennisnii sektsnii utas baival uguurei
loading...
Bi Ma-g uneheer shutdeg, amjiltand hurch chadsan chadaltai sain tamirchin ! Bi tvvn shig bolohiig vrgelj husseer irsen Vvndee hurehiin toloo hicheej bgaa Hurne gedegtee ch itgeltei bga BI CHADNAA Ta nar harin demjine shvv
loading...
Tsaashid tenisnii talaar sonirholtoi medee medeelel oruulj bgaarai Bayarlana shvvv!!!!!
loading...
MA ta agyy A.U…
loading...