loading...
Цэнэглэх зогсоол нь гараа, барианы шугамтай шулуун замаас зогсоолын ханаар тусгаарлагдсан байна.Хананд багуудын удирдлагын төв төвхнөж, нөгөө талд нь инженер ,техникчдийн ажлын талбар болох зогсоол ,гарааж байрлана.Гараажинд эд, анги багаж, хэрэгсэл,дугуй ,шатахуун, тос гээд шаардлагтай бүхнийг агуулна. Жолооч цэнэглэх зогсоолын хил шугамыг давахдаа залуур дээрхи L товчлуурыг дарж хурдны хязгаараа тохируулж бас шатахууны савны тагыг нээнэ.Энэ зам дээр 100 км цагаас ( Монакод 80 ) илүү хурдлахыг хориглодог. Зогсоолоос гарахдаа гэрлэн дохиог анзаарах чухал.Төгсгөл шугамыг давж ,замын дагуу үргэлжилсэн тэмдэглэгээг дууссан газраас уралдааны замтай нийлнэ.Энэ хооронд шугамыг дайрахыг хориглодог.Хэрэв гэрлэн дохиог зөрчвөл уралдаанаас хасагдах торгуультай.
Цэнэглэх зогсолт
Формула-1 ийн цэнэглэх зогсолт нь ялалт ялагдлыг шийдэх стратеги тактикын чухал хэрэглэгдэхүүн юм.Машинд шатахуун нэмэх,шинэ дугуй угсрах, эд ангиудыг засварлах мөн жолоочийг орлуулах ажлыг богино хугацаанд гүйцэтгэдэг.Дүрэмд үл харшлах өөр ажиллагаануудыг зөвшөөрнө . Зогсолтын тоо,шатахууны хэрэглээ,дугуйны элэгдлийг уралдааны өмнө нарийн тооцоолсон байна.Багийн бүрэлдхүүн тактикаа өөрчилсөн төлөвлөөгүй зогсолтонд ямагт бэлэн байх ёстой. Зогсолтийн хугацаа багуудын тактикаас хамааран янз бүр байдаг ч дунджаар долоон секунд үргэлжилнэ.
Цэнэглэх зогсолтонд 15-22 механикч ажиллахыг зөвшөөрнө. Mашины хамрыг солиход энэ тоо нэмэгдэнэ. Баг болгон өөрсдийн арга барил ,дадлагаас хамаарч хүний тоо өөр байна.Хүн бүр өөрийн үүрэг даалгаварыг алдаагүй гүйцэтгэсэн үед төгс зогсолт болно.Үүнийг гартаа оруулхад урт хугацааны бэлтгэл шаардлагтай .
Дохиуртай хүн (Lollipop-Man)
Дохиуртай хүн бол цэнэглэх зогсолтын найруулагч юм.Багийн ахлах механикч энэ үүргийг гүйцэтгэнэ.Тэр ажиллагааг бүхэлд нь хянаж, дуусхаар хөдлөх дохиог өгнө.Гэхдээ чөлөөтэй нөхцөлд машиныг зам руу илгээх нь тодорхой.
Өргөгчид
Машиныг бүхэлд нь өргөсөн үед бүх дугуйг солих боломжтой . Хоёр механикч ,жижиг дугуйтай тусгай өргөгчөөр машины урд , хойд хитэгнээс газраас хөндийрүүлж дугуй солих боломжтой болгоно. Урд талын өргөгч дугуй сольж дуусмагц замыг даруй чөлөөлөх ёстой. Тэд шатахуун цэнэглэх явцаас хамааралгүй машиныг газарт буулгана.
Дугуй солих бүрэлдхүүн
Хамгийн олон хүнтэй энэ бүрэлдэхүүн хурдтай,алдаагүй ажиллахыг чухалчилдаг.
Нийт 12 механикч буюу дугуй тус бүрт гурван хүн ажиллана.Багажтай хүн боолтыг тайлна.Хоёрдахь хүн хуучин дугуйг салган авч ,гуравдахь нь шинэ дугуйг угсарна.Багажтай хүн боолтыг чангалаад бэлэн болсноо мэдэгдэнэ.
Шатахуун цэнэглэгчид
Машин зогсонгуут л шатахууны хоолойг залгана .Хоёр механикч хамтдаа энэ үүргийг гүйцэтгэнэ.Ер нь багийн хамгийн чадалтай нь шатахуун дамжуулах хоолойтой зууралдана.Шатахууны хэрэгсэлээс нэг секундэд 12-15 литр орчим бензиныг машинд шахдаг .Тэгэхээр 7,5 секундэд ойролцоогоор 90 орчим литр бензиныг шахдаг гэж тооцдог.
Асаагч
Зогсолт хийх үед хөдөлгүүр унтарвал дахин асаах үүрэгтэй нэг механикч машины ар талд бэлэн байна.
Бусад механикч
Машиныг хажуу талаас өргөгч,аэродинамикийн эд ангийг чангалагч нар нэмэгдэнэ.Эдгээр нь бас дуулганы шилийг арчих ,машиныг цэвэрлэх үүрэгтэй.Гал сөнөөгчид тусдаа ажилладаг ч зарим механикчид галын хорыг биедээ авч явна.
Торгууль
Цэнэглэх зогсоолыг Stop-and-Go болон зогсоолоор нэвт өнгөрөх торгуулийг хэрэгжүүлэхэд ашигладаг билээ.Stop-and-Go торгууль авсан нисгэгч нь цэнэглэлгүй ,дугуй солилгүй 10 секунд зогсоно . Нэвт өнгөрөх торгуультай нь зогсоол дундуур зогсохгүй явж замтай нийлнэ.
Аюул
Цэнэглэх зогсолтын үеэр техникийн саатал,хүний буруутай үйлдлээс болж бэрхшээлүүд гардаг.Формула-1 ийн шатахуун дамжуулагч нь хэдийгээр орчин үеийн техник хэрэгсэл боловч түүнээс бензин алдагдах нь элбэг.Халсан яндан дээр дуссан шатахуунаас гал гарах аюултай.Аюулгүй байдлын дүрмээр механикчид болон зогсоолд ажиллагсад галд тэсвэртэй материалаар хийсэн хувцас , хамгаалалтын дуулгыг өмссөн байх ёстой юм.Жижигхэн алдаа л том хор уршиг тарьдаг.Анхаарал сэрэмжгүй явдлаас механикчид гэмтэж бэртэх тохиолдол гарна.
Металл зурвас
Машины зогсдог хэсэгт байдаг металл зурвасны зэс тууз нь аюулгүй байдлыг хангах зориулалттай газардуулагч юм.Машинд хуримтлагдсан элэктрон цэнэгээс шатахууны савны амсараар дамжин оч алдаж гал авалцахаас сэргийлнэ. Энэ тууз их уян бөгөөд машиныг өргөсөн үед ч доод талд нь холбогдсон байдаг.
Зураг.1
БМВ Заубер баг Малайзын Гран Прид
1.Дохиуртай хүн
2.Өргөгчид
3.Дугуйны механикчид
4.Шатахуун цэнэглэгчид (бусдаас ялгагдах хувцастай)
5.Асаагч
6. Туслах механикчид (урд талын)
7. Туслах механикчид (хажуу талын)
8.Шатахуун цэнэглэгч ( хоёрдахь хоолойг бэлэн байлгана)
Зураг.2
Феррари
1.Металл зурвас
2.Металл тууз
Ферраригийн шатахууны савны амсар ,шатахуун дамжуулагч
Ред Булл удирдлагын төв Сингапурын Гран Прид
loading...












haana bilee neg udaa ferrary 6 sekund pit hiij bilee. yav tsav, yayayaya uramtai baisan shuu harhad
loading...
saihan medeelel bna. ferrari heden ond bilee dee 5,9 sec hiij bilee tegeed l shumi 1-r garaad irsen shdee.
loading...
тэр бага секунд нээх их хамаа байхгүй байх гэж бодож байна.Шатахуун хэр их хийхээс хэр удаан зогсох нь шалтгаалдаг.
loading...