Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Биатлон » М.Нойнер: Буудлагын төрөлд амжилтаа дээшлүүлэх нь чухал

GD Star Rating
loading...

Б.ӨЛЗИЙТОГТОХ Эмэгтэй биатлончдын дунд од болон гялалзаж буй тамирчин бол Магдалена Нойнер юм. Тэрбээр ДАШТ-ий зургаан алтан медальтай, Дэлхийн цомыг нийлбэр дүнгээр хошуучилж бахдам гавьяа байгуулсан нэгэн. Нойнер biathlon2.com-д дараах ярилцлагыг өгчээ.

-Магдалена сүүлийн хоёр жил таны хувьд үлгэр шиг өнгөрлөө. Та ДАШТ-ээс зургаан алтан медаль зүүж, Дэлхийн цомыг нийлбэр дүнгээрээ тэргүүллээ.  Одоо та юу мөрөөдөж байна вэ?
-Миний хамгийн гол зорилго бол “Ванкувер-2010”-т амжилттай оролцох. Олимпод оролцоод аваргалахыг зорьж байна. Гэхдээ амжилт бүхэн удаан хугацааны хөдөлмөр, олон цагийн бэлтгэлийн дүнд ирдэг.

-Дэлхийн цомд үзүүлсэн амжилтаас тань харахад та буудлагаас гүйлтдээ илүү юм шиг…
-Үүнийг хүлээн зөвшөөрнө. Буудлагын төрөлд амжилтаа дээшлүүлэх нь тун чухал байна. Улирлын өмнөх бэлтгэлээ ч буудлага дээр голчлон хийсэн.

-Эстерсундэд болсон ДАШТ-ий өмнөхөн та 21 хүрсэн. Төрсөн өдрийн баяраа тэмдэглэсэн үү?
-Багийн гишүүдтэйгээ хамт нижгэр тэмдэглэсэн.

-Таны уралдах дуртай зай юу вэ? Спринт уралдаан уу, буухиа юу?
-Хамгийн дуртай уралдаан маань буухиа. Багийн уралдаан учраас тун сонирхолтой болдог юм.

-Та богино хугацаанд “Болор бөмбөрцөг”-ийн эзэн болсон. Энэ нь цаашдын амжилтад уриалж байна гэж ойлгож болох уу?
-Энэ бүхнээр бахархалгүй яахав. Ялалтыг маань хэн ч булааж авч чадахгүй шүү дээ. Нөгөө талаар энэ нь надад маш их хариуцлага хүлээлгэж байна. Миний амьдралын зорилго бол хожмын өдөр харамсахгүйн тулд бүхнийг төгс хийх явдал.

-Та өнгөрсөн жил Германы оны шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарч “Алтан цана”-ын эзэн болсон. Энэ нь амьдралыг тань ямар нэгэн хэмжээгээр өөрчлөв үү?
-Би ямар байсан, тэр хэвээрээ л үлдсэн. Гэр бүлийнхэн маань миний амжилтыг ихэд үнэлсэн. Тухайн үед надад компаниудаас рекламны санал олонтаа ирсэн ч спорт миний хувьд ямагт ¹1 байх болно гэж хариулсан.

-Нэр хүндтэй биатлончид допингийн шинжилгээнд бүдрэх нь элбэг. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Миний хүч хаанаас гардгийг би мэднэ. Цаашид ч өөрийн хүч чадалд итгэлтэй байна гэдгээ хэд хэдэн ярилцлагадаа хэлсэн.

-Та цэвэр ариун байна гэдэгтээ итгэлтэй байдаг гэж үү?
-Тэгэлгүй яахав.

-Спортоос гадна юу сонирхдог вэ?
-Мотоцикл унах дуртай. Чөлөөт цагаараа хөгжим сонсч, кино үзэх дуртай.

-21-тэй бүсгүй дэлгүүрээр хэсч, үдэшлэгт оролцох дуртай л байх…
-Үгүй дээ. Энэ бүхэн надад ядаргаатай санагддаг. Бэлтгэлийн бус цагаар ядрахгүйг хичээдэг. Завтай үедээ гэртээ ханан пийшингийнхээ өмнө юм бодон суух сайхан.

-Уралдаанаас уралдааны хооронд та тэгж их ядардаг хэрэг үү?
-Өвлийн сарууд бол тэр чигээрээ аяллын өдрүүд. Эдгээр өдөр гэртээ байх цаг ховор байдаг учраас гэрээ их санадаг. Ороолт, малгай цуглуулах хообийтой. Ховор гарах чөлөөт цагаараа загварын сэтгүүл үзэх дуртай.

-Та спортоос  ямар зан чанар олж авсан гэж боддог вэ?
-Спорт миний дайчин чанарыг хөгжүүлсэн. Зорилгоо биелүүлэхийн тулд цаашид ч их зүйлд суралцана. Нэгэн цагт би тэргүүлэгч байж болно, гэхдээ бусдаас суралцах ёстой.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. boogii says:

    manai mongoliin ankhnii биатлон-nii tamirchin hen yum be emegtei eregtei 2lang ni todoruulj ogooch bas ankhnii dasgaljuulagchtai ni medmeer b,a ta medeelel tawiarai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: