loading...
Монголын дугуйн спортын нэрийн хуудас болсон төмөр хүлэгтэн бол Ж.Өлзий-Орших гавьяат. 40 хүртлээ төмөр хүлгийн “нуруун дээр” дөрөө жийн уралдаж, залуу тамирчдаа уриалан дуудаж, тэдний хэнд нь ч үл ялагдан тэр хэрээр өрсөлдөгчдөө хурцалж явсан тэрбээр өдгөө спортоо завсарлаад байна. Дугуйн холбооны генсекийн ажил аваад цаг завгүй болж дээ гэж зарим хүн бодож магадгүй. Гэсэн ч энэ нь тийм биш.
Гавьяат маань өдгөө БНСУ-ын Сөүл хотноо эмчилгээ хийлгэж байгаа билээ. Ган төмөр шиг биетэй хэмээн өөрийгөө сэтгэж явсан тэрбээр дугуйн спортын хатуу хөтүүд нухлагдахдаа хэзээ ч хүнд өвчин тусна гэж бодож яваагүй биз. Гэвч өвчин хэлж биш хийсч ирдэг. Тэрбээр ясны хавдар туссаны улмаас өнгөрсөн жилээс яаралтай эмчилгээ хийлгэж эхэлсэн аж. Тиймээс Хавдар судлалын үндэсний төвд эмчийн хяналтад орж байгаад мэс засал хийлгэхээр “Гуулин” улсыг зорьжээ. Аймшигт өвчнийг ялж дийлнэ гэсэн тэсвэр хатуужил нь түүнд сэтгэлийн их зориг хайрласан нь гарцаагүй.
Өлзий гавьяатад хийсэн мэс засал тун амжилттай болсон тухай гэргий нь өгүүлсэн юм. Гавьяатын сүүжний яснаас авч эгэмд нь суулгажээ. Энэ нь мэдээж тун хүнд хагалгаа. Гэсэн ч тэрбээр өвчнөө ялан дийлж бие нь хоног хоногоор сайжирч байгаа гэсэн. Тэрбээр Монголдоо ирэх болоогүй бөгөөд өдгөө гам барьж байгаа гэнэ.
Түүнийг тусалж дэмжиж явдаг хүн бүхэнд чин сэтгэлээсээ баярласныг маань уламжлаарай хэмээн гэр бүлийнхэн нь хэлнэ билээ. Монголд төдийгүй дэлхийд зангарагтай Ж.Өлзий-Орших тун удахгүй их спортдоо эргэн ирж, дугуйн спортоо хөгжүүлэх үйлст чин сэтгэлээсээ оролцоно. Спорт сонирхогчид түүнийг ийн хүлээж байна.
loading...




Өлзий ахаа хурдан эдгэнээ та. Та бол жинхэнэ эр хүн шүү
loading...
ta hurdan edgeed duguin sportoo ulam ih sain hogjvvlj ilvv olon shawi torvvlj eh sportodoo hvrdan ervvl saruul bolood ireerei taniig shvtdeg shvv mongol ard tvmen chini. Faiting faiting
loading...
taniig khundelj yvdag shuu khurdan edgeerei
loading...